Виртуал сургалтыг хийх, түүнийгээ хүртээлтэй болгох нь

2021/09/15 Админ 2594 3 сэтгэгдэл

 

   Хэдийгээр зарим байгууллагууд цар тахлын өмнөөс эхлэн виртуал сургалтад шилжээд байсан ч яг өнөөгийн байдлаар зайнаас сургалт орох гэдэг  суралцах, хөгжүүлэлтийн (L&D) үндсэн хэлбэр болсон нь нэгэнт тодорхой болжээ.

  Тэгвэл энэхүү нийтлэлээрээ виртуал сургалтыг хэрхэн үр дүнтэйгээр дахин төлөвлөх мөн чадвараа дээшлүүлэхийн тулд арга барилаа хэрхэн эргэн харах талаар хэрэгжүүлж болох зөвлөмжийг танилцуулъя.

Revisit Your Approach буюу арга барилаа эргэх харах

 

    Виртуал сургалтын хөтөлбөрийн агуулга, дизайн мөн хэрхэн хүргэж байгаад ач холбогдол өгөх. Учир нь яг нүүр тулан ордог программаас огт өөр туршлага хийгээд мэдрэмжийг өгч байгаад юм. Гол зорилго бол виртуал орчинд сайн хөгжих, суралцах туршлагыг нь дээд зэргээр нэмэгдүүлэх мөн хүссэн үр дүнд хүргэх билээ. Түүнчлэн зөвхөн багшаар удирдуулсан сургалтын контентийг виртуал орчинд хүргэнэ гэдэг ташаа ойлголт юм.   

    Сургалтын бодлогоо шинэ харах өнцгөөр нягталж үзэх. Өнөөгийн суралцагчид анхааралаа их зүйлд хандуулдаг мөн маш завгүй гэдгийг санаарай. Тиймээс агуулгаа бэлдэхдээ сонирхол төрөхүйц, логиктой мөн шинэлэг байдлаар бэлдэх түүнчлэн хамгийн чухал гэсэн контентуудыг багтаан оновчтой байлгах хэрэгтэй.  Энгийнээр, сургалтад хамааралгүй илүү дутуу зүйлсээ хасан гол ажилдаа орох.

presenation

    Виртуал сургалтын хамгийн гол давуу тал бол уян хатан байдал билээ. 8 цагийн танхимын сургалтыг долоо хоногийн турш нэг цагаар ч орох боломжтой. Холимог арга барилын хувьд гэвэл, танхим эсвэл виртуал сургалтын хооронд хувь хүнд өөрт нь чиглэсэн эргэцүүлэл хийх боломжийг нь олгох мөн хамтран ажиллагсадтайгаа хамтын үйл ажиллагаа хийхийг нь дэмжих зэргийг нэгтгэх нь чухал ажээ.

Redesign For Interactivity And Engagement буюу харилцаа хоорондын оролцоог шинээр загварчлах

 

  Суралцагчдын хүлээлт болон сонголтууд биднийг сургалтын дизайн, арга барилыг улам боловсронгуй болгон хэлбэржүүлэхэд тусалдаг билээ.  Сургалтын виртуал орчинд дасан зохицохын тулд оролцогчид анхаарлаа төвлөрүүлэх, харилцан ойлголцох шаардлага  их байдаг.

   Хэдийгээр бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд дижитал хэрэгсэл, шийдлүүдийг ашиглахад илүү тухтай болсон боловч суралцагчид янз бүрийн виртуал платформуудтай харьцдаг бөгөөд өөр өөр төвшний ур чадвар, мэдлэгтэй байх магадлалтай гэдгийг битгий мартаарай. Тэднийг хэрэглэх гэж буй платформын үйл ажиллагаанд чиглүүлж, шаардлагатай бол лавлаж болох давталтын видеог ч юм уу ашиглах нь зөв.

   Виртуал сургалтын үеэр үүнийг санах хэрэгтэй: Таны үзүүлж буй слайдын тоо их байх нь тийм ч чухал биш, хамгийн чухал нь тасралтгүй үргэлжилж байх юм, хэзээ ч гацах эсвэл нэг зүйлээ удаан харуулаад суугаад байж болохгүй. Слайдын дизайнаа гаргахдаа бүтээлчээр, хүний сонирхол татахуйц хөдөлгөөнт дүрс, графикийг агуулгатайгаа тохируулан оруулах нь зүйтэй.

redesign

  Виртуал сургалтын хамгийн чухал зүйл бол агуулгатай холбогдож буй чухал хавсралт материалууд юм. Оролцогчид үндсэндээ ‘дангаараа’ байгаа учраас ярьж буй сэдвээс түр хоцрох үзэгдэл гарч болно. Энэ үед л уг материалын тусламжтай хянах, мөн сургалтын дараа ч гэсэн буцаан сэргээхэд хэрэг болно. Оролцогчдод тараах материал агуулгаараа дамжуулан тэднийг чиглүүлэх, үйл ажиллагааны талаар бүрэн багц зааврыг агуулсан байх хэрэгтэй.

Reskill For Virtual Facilitation буюу виртуал хөтлөн чиглүүлэгчээ чадваржуулах

 

   Виртуал сургалтыг амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйтцэтгэгч бол яахын аргагүй хөтлөн чиглүүлэгч билээ. Агуулгын талаар бүрэн мэдлэгтэй байхаас гадна шаардлагатай техникийн эзэмшсэн байх, үзэгчдийг татан оролцуулах техник сайтай, харилцааны өндөр ур чадвар мөн дасах зохицох чадварыг шаарддаг.

   Хэрвээ та танхимаар ордог сургалтаа виртуал хэлбэрт шилжүүлэхийг хүсвэл дараах зөвлөмжийг дагаарай!

  •   Виртуал чиглүүлэгчийн хувьд хамгийн чухал хэрэгсэл бол сайн зааварчилгаатай гарын авлага юм. Түүний хариуцан ажиллах ёстой бүхий л хэсгүүд, агуулга, ложистик, техникийн холбогдолтой чиглэлүүдийг багтаасан гарын авлагатай байх нь зүйтэй. Мөн туршлага сайтай зааварлагчтай байхад илүүдэхгүй.

  •  Хичээл эхлэхийн өмнөх бэлтгэл бол голлох чухал зүйлсийн нэг. Ялангуяа технологийн оролцоотой үед өмнө нь камер ажиллаж байгаа эсэх, гэрэлтүүлэг тохирч байгаа эсэх зэргийг хянан асуудалгүй гэдгийг нь нягталсны дараа шууд дамжуулалтыг эхлэх нь зүйтэй.

  •   Яг тухайн хурал эсвэл сургалтын үеэр идэвхтэй хариу үзүүлэх, 3-5 минут тутамд оролцогчдыг тогтмол оролцуулж байх нь чухал. Танхимын сургалтын үед нүүр нүүрээ харалцан харилцан яриа байгалиасаа явагддаг. Харин виртуал орчинд сургагч багш нар идэвхтэй хэлэлцүүлгийн хэмнэлийг хадгалахын тулд илүү санаачлагатай байх шаардлагатай.

  • Уулзалтын дараа оролцогчдоос санал хүсэлт авч, багийн гишүүдтэй юу сайн болсон, ямар өөрчлөлт хийх шаардлагатай байгаа талаар ярилцаарай. Хамгийн гол нь суралцах, хөгжихөө хэзээ ч бүү зогсоо.

facililation1

    Олон байгууллагууд буцаад танхимын сургалтыг эхлүүлж байгаа. Гэсэн хэдий ч, виртуал дамжуулалт нь өөрийн уян хатан, тав тухтай байдал мөн зардлыг хэмнэлт ихтэй учир одоо ч, ирээдүйд ч тэр өөрийн статусаа алдахгүй хадгалсаар явахад нь дамжиггүй билээ. 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Und [59.153.87.233] 2021/09/15
Mash ih bayrllaa
Зочин [202.9.46.245] 2021/09/15
dandaa heregtei medeelel ugdugt bayrlalaa
Зочин [202.9.46.11] 2021/09/15
bayarlalaa
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.