Хүүхэлдэйн киноноос авч болох бизнесийн сургамж

2019/02/14 Админ 4316 0 сэтгэгдэл


Хүүхэлдэйн киног та зөвхөн хүүхдүүдэд зориулсан учраас том хүмүүст тийм ч ач холбогдолтой биш гэж боддог бол дуртай хүүхэлдэйн киногоо дахин нэг үзэхийг зөвлөж байна. Ихэнх хүүхэлдэйн кинонуудын цаана хэлэхийг оролдсон том ч бай жижиг ч бай ямар нэг чухал санаанууд заавал нуугдаж байдаг.  

#1. Ratatouille – Зоригтой байж чадвал амжилтанд хүрч чадна

ratatouille cooking GIF by Disney Pixar

Энэхүү хүүхэлдэйн кинонд хоол хийх хязгааргүй их хүсэл мөрөөдөлдөө дийлдэн санамсаргүй байдлаар Парист тогооч болохоор ирж буй Remy нэртэй бяцхан хархны тухай гардаг. Киноны төгсгөлд тэрхүү харх өөрийн ур чадвараа бусдад таниулж, амжилтанд хүрч чаддаг.

Авах санаа:  Та хэдий өнөөдөр “жижиг” байж болно. Гэвч танд өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэх хүсэл тэмүүлэл, зориг байгаа бол заавал амжилтанд хүрэх болно. Дэлхийн хамгийн шилдэг компаниуд хүртэл бүх зүйлийг стартап компани байхаас эхлүүлж байсныг санаарай. 

#2. Popeye: Өөрийн “бууцай”-г ол

black and white vintage GIF by Okkult Motion Pictures

Туранхай жижиг биетэй нэгэн усан цэрэг бууцай идэснийхээ дараа бүх саад бэрхшээлийг давж чаддаг тухай өгүүлдэг энэхүү хүүхэлдэйг бараг бүх хүмүүс үзсэн байх.

Авах санаа: Бууцай бол хүүхэлдэйн киноны гол дүрийн Popeye нэртэй усан цэргийн эр зориг, хүч чадлын эх үүсвэр юм.  Таныг хүнд хэцүү цагт юу таныг баяр хөөртэй болгож, бэрхшээлийг даван туулах эрч хүчийг өгдөг вэ. Одооноос эхлэн өөрийнхөө “бууцай” юу болохыг олж мэдээрэй.

#3. Scooby Doo – Айдсаасаа зугтах хэрэггүй

scooby doo no GIF

Өчүүхэн салхи сэрчигнэх чимээнээс хүртэл сүнсээ зайлтал айж, эзэндээ тэврүүлдэг инээдтэй нохойг санаж байгаа биз дээ.

Авах санаа: Scooby Doo магадгүй энэ дэлхийн хамгийн аймхай мөрдөгч нохой байх. Гэвч энэ бол хамгийн түрүүн тухайн хэргийн сэжүүрээс атгаж авч, түүнийгээ өөрийнхөө эзэнд ойлгуулснаар, хэргийг олоход тусалдаг маш чухал дүр юм. Хамгийн гол нь Scooby Doo хэчнээн их айж чичирч байсан ч хэзээ ч зорилгоо, үүрэг хариуцлагаа мартдаггүй.   

#4. Nemo – Эрсдэлтэй алхам хийхээсээ өмнө болгоомжтой хандаж сур

finding nemo morning GIF by Disney Pixar

Энэхүү хүүхэлдэйн кинонд нэгэн Nemo нэртэй загас сонирхолдоо дийлдэн эрсдэлтэй алхам хийснийхээ уршгаар хүмүүст баригдан, улмаар маш хүнд хэцүү сорилтуудыг даван туулах хэрэгтэй болдог талаар гардаг.

Авах санаа: Мэдээж бяцхан Nemo-гийн мэдэхгүй зүйлээ мэдэх гэж оролдох оролдлогыг буруу гэж үзэж болохгүй ч түүн шиг ямар ч бодлогогүй алхам битгий хийгээрэй гэж танд зөвлөх байна. Түүний төлөө аав болон найзууд нь маш хүнд саад бартааг давж чаддаг бөгөөд амьдрал дээр таны төлөө ингэж амиа золин зүтгэх хүн хэр олон эсэхийг тунгааж нэг үзээрэй.   

#5. WALL-E – Зөвхөн амьд үлдэнэ гэдэг хангалтгүй

Wall-E Love GIF

Өхөөрдөм хөөрхөн, ганцаардсан нэгэн робот хайр дурлалын хүчээр энгийн уйтгарт амьдралаа өөрчилж, хэрхэн сонирхолтой аялад гарч буй талаар гардаг энэ хүүхэлдэйнд амьд явахын утга учрыг маш сайн ойлгуулж өгч чадсан гэж мэргэжилтнүүд дүгнэдэг байна.

Гол авах санаа: Амьдарна гэдэг зүгээр л амьд байхыг хэлдэггүй бөгөөд өөрийнхөө хувь заяаны төлөө хүн өөрөө зүтгэх ёстой юм. Хэрэв та бизнес эрхлэгч бол компанийхаа өдөр тутмын ажилтай зууралдаж, зүгээр л амьтай голтой төдий явахын оронд томоохон эрсдэл хийгээд үзэж яагаад болохгүй гэж.  

#6. Up – Нэг хаалга хаагдлаа ч дараагийн хаалга заавал нээгддэг!

disney house GIF

Эхнэрээ алдаж бэлэвсэрсэн нэгэн өвгөний эхнэртээ өгсөн амлалтаа биелүүлэхээр хийсэн сонирхолтой аялалын тухай гарах энэхүү хүүхэлдэй нь өнгөрсөндөө харамсаж суух хэрэггүй гэдгийг маш тодорхой харуулж өгч чадсан байдаг. 

Авах санаа: Хэрэв таны хүсч мөрөөдөж байсан ажил эсвэл төсөл бүтэлгүйтвэл сэтгэлээр унаж, уйтгарлах ямар ч шаардлага байхгүй. Яг л ноён Фрэдриксон шиг хэчнээн хайртай эхнэрээ алдсан ч амласан амлалтаа биелүүлэхээр зориглон аялалд гардаг шиг та ч гэсэн өнгөрсөндөө харамсалгүй дараагийнхаа аялалд гараарай.    

#7. Naruto– Хэзээ ч бүү бууж өг.

naruto shippuden GIF

Хэдийгээр өнчин хоцорч, найз нөхөдгүй өссөн хэдий ч өөрийнхөө ур чадварыг бусдад батлан харуулахаар зориглон тэмцэж, улмаар нинжагийн ертөнцийн хамгийн шилдэг нинжа болж чаддаг тухай энэхүү хүүхэлдэйд гардаг.  

Авах санаа: Тосгоны хүн бүр Нарутог гадуурхах бөгөөд шилдэг нинжа болохын маш олон саад бэрхшээлийг даван туулж чаддаг. Үүнтэй нэгэн адил бизнесийн ертөнц гэдэг яг л махчин загасаар дүүрэн далайд сэлэхтэй ижил бөгөөд эхний махчин загастай нүүр тулаад л бууж өгвөл та хэзээ ч бизнесийн амжилтанд хүрэхгүй. Бүтэлгүйтэж болох ч шантарч огт болохгүй. Дахин дахин босч тэмцэх зоригтой байх ёстой.  


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.