Бизнесийн ертөнцөд ялалт байгуулах ямар ч нэгдсэн жор гэж байхгүй. Гэвч аж ахуй нэгжийн удирдлагууд стратегийн нэгдэл өндөр байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна.
Стратегийн нэгдэл нь бидний хувьд маркетингийн стратеги, байгууллагын үйл ажиллагаагаа явуулах арга зам зэрэг бизнесийн бүхий л бүрэлдэхүүн хэсэг гэсэн үг. Энэ нь байгууллагын урт хугацааны зорилгыг биелүүлэхэд бүхий л талаар дэмжсэн байдлаар зааварчилгаа өгөхөөр зурагласан байна.
Энэ тийм хүндрэлтэй байсан бол байгууллагын удирдлагуудад тулгараад буй өөр сорилтууд бизнесийн нэгдэлийн түвшин болон аж ахуйн нэгжийн түвшинд стратегийн нэгдлийг хэрхэн хийх талаарх асуудал юм.
Стратеги, байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй явуулах талаар шударга харилцан яриаг эхлүүлэхийн тулд сорьж үзэх энгийн тест байдаг. Байгууллагынхаа тухай бүхлээр нь бодоод үзээрэй. Эсвэл стратегийн чухал ач холбогдолтой бүрэлдэхүүн хэсгийг сонгож дараах 2 асуултыг асуу:
1. Бизнесийн стратеги байгууллагын зорилгыг биелүүлэхэд хэр сайн дэмжиж байна вэ?
Зорилго бол бизнес юунд хүрэхийг хичээгээд байгаа тухай. Стратеги бол бизнес хэрхэн зорьсондоо хүрэх тухай юм. Зорилго урт хугацааны, тогтвортой байна. Алтан гадас шиг байгууллагын чиглэл болох ёстой. Стратеги гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд санал болгох, үйлчлэх мөн байгууллагын өрсөлдөх чадвар, давуу талыг тодотгох талаарх сонголт юм. Бизнесийнхээ талаар бодож өөрөөсөө дахин асуугаарай. Таны стратеги байгууллагын зорилгыг биелүүлэхэд хэдий хэмжээнд туслах вэ? 1-100 оноог ашиглаарай.
2. Байгууллага бизнесийн стратегийг гүйцэтгэлийг хэр сайн дэмжиж байна вэ?
“Байгууллага” гэдэгт стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай менежментийн систем, нөөц (хүн хүч), чадвар орно. Жишээлбэл: Танай байгууллага өндөр чадвартай харилцагчийн үйлчилгээний системийг ашиглан өрсөлдөгчдөөсөө давуу гарна гэж төлөвлөж байгаа бол ажилчдын өдөр тутмын зан төлөв, харилцагчидтайгаа харилцах харилцаа стратегийн төлөвлөлтөд тусгагдсан байх шаардлагатай юу? Инноваци стратегийн тэргүүлэх чиглэл бол байгууллагын бүтэц нь бүтээлч хамтын ажиллагаа, эрсдэлтэй алхам хийх, мэдлэгээ хуваалцах асуудлуудыг идэвхижүүлэх шаардлагатай юу?
Стратегийн нэгдлийг хадгалахын тулд байгууллагын ажилчид, соёл, бүтэц, үйл ажиллагааг уян хатан, өөрийгөө шилжүүлэх стратеги болгох өөрчлөх шаардлагатай. Муу нэгдлийн шинж тэмдэг нь ихэвчлэн байгууллагын ажилчдад илэрдэг.
Өөрөөсөө дахин асуугаад 1-100 оноогоор дүгнээрэй. Бизнесийн стратегийн гүйцэтгэлийг байгууллага хэр сайн дэмжиж байна вэ? Байгууллага стратегийг хангах чадваргүй бол стратеги үр дүнгүй болох ба байгууллагын зорилго биелэх магадлал маш бага болно.
Хоёр асуултын хариулт аль аль нь дээрх матрицд тусгагдана. Улс орон бүр манлайллын өөр өөр асуудалтай тулгардаг.
Амжилтанд хүрэх хамгийн шилдэг боломж (Very best chance of winning):
Байгууллагын хамгийн өндөр оноо буюу өрсөлдөх салбарт амжилтанд хүрэх хамгийн шилдэг боломжыг атгаж байна. Гэхдээ нэгдэл нь хамгийн сайн санхүүгийн үзүүлэлтээс хол илүү үзүүлэлт болно. Түүнчлэн илүү эерэг ажиллах орчин, уур амьсгалыг бүрдүүлэх, дундаж ажилтны оролцоо үнэн зүйлсийг нэмнэ. Бизнесийн ямар ч төрлөөс үл хамааран байгууллагын амжилтанд хүрэх хамгийн үнэт хүчин зүйл нь хүн хүч юм.
Шилдэг санаа, гэвч чадваргүй (Best of intentions, but incapable):
Зорилго, стратегийн нэгдлийн хэмжээнд өндөр үнэлгээ авсан ч стратеги, байгууллагын цар хүрээ нь стратегийг хэрэгжүүлэх чадваргүй буюу бага үнэлгээ авчээ. Үүнээс шалтгаалж хэрэглэгчдийг татах, хадгалах тал дээр тааруухан, хүлээлтээс өндөр зардал гарах, зохион байгуулалтын дисфункци, санхүүгийн тооцоололд хүрэхгүй байх гэх мэтчилэн бэрхшээлүүд гарч ирнэ.
Зоригтойгоор хоосон зүйл рүү явдаг (Boldly going nowhere):
Стратеги, байгууллагын нэгдэл маш сайн боловч стратеги, зорилгын нэгдэл маш сул буюу “зоригтойгоор, чиглэлгүй урагшилдаг”. Бидний туршлагаар, шилдэг боловсн хүчинтэй чадвартай байгууллагууд стратеги, зорилгын уялдаа дутагдаж байна. Үүнээс улбаалан, хэрэглэгчидээ түлхэж, чадварлаг ажилчдыг урсгалаар хөвүүлдэг, цаашид цаг хугацаа өнгөрөх тутам чадвар нь улам багассаар байх байгууллага урган гарна.
Удаан оршин тогтнохгүй (Not long for this world):
Хоёр хэмжүүрт бага оноо авсан байгууллага одоогийн байдлаар тодорхой бус хэдий ч хямралын байдалд байна. Тэдний стратеги тэргүүлэх зорилгоо биелүүлж чадахгүй. Учир нь хэрэглэгчид, зах зээлийн нөхцөл, өрсөлдөгчдийн чадварыг үр дүнтэй ашиглаж чаддаггүй. Үүний нэгэн адил байгууллагын стратегийг биелүүлэх чадваргүй байдаг.