Таны бүтээлч байдлыг нэмэгдүүлэх өглөөний 8 дадал

2019/06/21 Админ 14884 0 сэтгэгдэл

 

Ихэнх ажил хэрэгч хүмүүс өглөөг сайхан эхлүүлснээр тухайн өдрийг амжилттай өнгөрүүлж чаддаг гэдгийг сайн мэдэж байдаг. Тиймээс та бүхэнд өдрийг бүтээлчээр өнгөрүүлэхэд нөлөөлөх дараах өглөөний зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

1. Өглөөний цайндаа амин дэмээр баялаг, эрүүл хүнс хэрэглэх

talking alvin and the chipmunks GIF

Зарим өглөө танд дэлхийг ч өөрчилж чадах хэмжээний эрч хүч мэдрэгддэг бол зарим өдөр юу ч хийгээд нэмэргүй мэт сэтгэгдэлтэй сэрэх нь бий. Харин өглөөд эрүүл хоол хүнс хэрэглэснээр эрч хүчтэй болж, сэргэл санаагаа сэргээх боломжтой. Өглөөд хэт их сахар хэрэглэхгүй байх нь үдийн хэрд эрч хүчээ алдахаас сэргийлнэ. Хамгийн гол нь өглөөний цайг заавал ууж хэвшээрэй.

2. Өдрийнхөө төлөвлөгөөг гаргах

organize sharpie marker GIF by Sharpie

Өглөөний цайгаа уусныхаа дараагаар тэр өдөр хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж сураарай. Гэхдээ хэт хатуу чанга, нарийн төлөвлөгөө гаргах гэж хичээх хэрэггүй. Заримдаа иймэрхүү хэлбэрийн төлөвлөгөө нь энгийн ажлыг ч хүнд хэцүү ажил мэт болгож орхидог. Ер нь орой орондоо орохоос өмнө дараагийн өдрийнхөө төлөвлөгөөг гаргах нь илүү амар байдаг. Ямартай ч төлөвлөгөө гаргах нь танд хийх ёстой чухал ажлаа амжуулах боломжийг олгож, аливаа ажлаас тойрч зугтахаас сэргийлдэг.

3. Айдсаа даван туулах

scared friends tv GIF

Марк Твений нэгэнтээ “Өглөөд хамгийн их айж байгаа зүйлээ хийснээр өдрийн үлдсэн хэсэг нь ямар ч асуудалгүй өнгөрөх болно” гэж хэлсэн байдаг. Хэрэв та ямар нэг ажлаас зүрхшээж, барьж авахаасаа айж, тойрч гүйгээд байгаа бол энэ  зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Хэрэв та өглөөд өөрийн хамгийн айж байгаа зүйлээ дуусгаж, амжуулж сурвал өдрийн турш маш их зүйлийг амжуулсан мэт мэдрэмж төрж, өөртөө итгэх итгэл тань сэргэх болно.

4. “Улааны лооль”-ийн арга

exercise GIF by Petter Pentilä

Улаан лооль хэмээх энэ арга нь улаан лооль шиг хэлбэртэй гал тогооны цаг хэмжигчээс үүдэлтэй ойлголт юм. Энэ маш энгийн арга бөгөөд өглөөд ашиглахад их үр дүнтэй арга байдаг. Та цаг хэмжигч дээр тодорхой цаг тохируулаад хийх ёстой ажил дээрээ төвлөрөн сууна. Энэ үед танд юу ч саад болох ёсгүй бөгөөд цаг дууссан дохио өгөх хүртэл төвлөрч сууна. Хэрэгжүүлэхэд үнэхээр үр дүнтэй арга шүү.

5. Паркинсоны хуулийг ашиглах

on fire smile GIF by Yimbo

Паркинсоны хууль гэдэг нь тухайн хийгдэх ажил түүнийг хийж дуусах хүртэл хугацаанд үргэлжилдэг тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл танд тухайн ажлыг гүйцэтгэх хугацаа бага байх тусам та илүү хурдтай ажиллах шаардлагатай болж тэр хэрээр хичээж ажилладаг гэсэн үг юм. Та шалгалт өгч байх үедээ хамгийн сүүлийн минутанд нь ямар их зүйлийг дуусгаж чаддагаа мөн гэнэтийн зочин ирж байгааг дуулаад гэр орноо ямар хурдан цэвэрлэж чаддагаа санаж байна уу. Энэ чинь л Паркинсоны хууль юм шүү дээ. Тиймээс аливаа ажлыг төлөвлөхдөө аль болох богино хугацаатай байхаар төлөвлөх нь тухайн ажлыг яаралтай хийх ёстой гэсэн дохиог хүлээн авч, хурдан дуусгаж чаддаг байна.

6. Танд саад болдог зүйлүүдээс зайгаа барь

social media facebook GIF

Та өглөө дөнгөж сэрээд шууд Facebook-ээ шалгаж, дуут имэйлээ сонсож, имэйлээ шалгахаар ухасхийдэг үү? Би ч мөн адил ингэдэг л байлаа. Та өглөөг имэйл, дуут шуудангаа шалгаж эхэлснээр өөрөө ч мэдэлгүй зүгээр л хариулт өгөгч болж орхидог. Өөрөөр хэлбэл та өөрөө аливаа ажил руу ухасхийж орох ёстой байтал бусдын хийж буй ажилд хариу өгөгч болж орхидог. Тиймээс өдөрт имэйлээ шалгах тодорхой цагийг гаргаж өгч, зааг хязгаар тогтоож сураарай.

7. Танд урам зориг өгөх хамтрагчтай бол

high five chris jericho GIF by CBC

Хэн нэгнийг хамтрагчаараа сонгосноор бие биедээ урам зориг өгөхөөс гадна бие биедээ хяналт тавьдаг учраас илүү хариуцлагатай ажиллдааг эхэлдэг. Таны хамтрагч заавал тантай ижил үзэл бодол, зорилготой байх албагүй ч, хамгийн гол нь таны юу хийж байгааг хянаж, зөвлөгөө өгөх боломжтой байх ёстой.

8. Өглөөд тодорхой цагийг хамгийн том зорилго дээрээ ажиллаж өнгөрүүлэх

lisa simpson episode 21 GIF

Ялангуяа ийм ажлыг өглөөд хийх нь хамгийн сайн арга байдаг. Хэдий цөөхөн минут ч бай хамаагүй ингэж ажиллах нь тодорхой хэмжээнд тухайн ажлыг ахиулж байдаг. Тиймээс өдөрт бага ч атугай хугацаанд урт хугацааны томоохон зорилгоо биелүүлэхийн тулд ажиллаж сураарай.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.