Хүмүүсийн 97% нь өөрт байгаа муу зуршлаа амархан тодорхойлж чадна. Бид бүгдээрээ л 100% найдвартай биш, тийм ч эмпатитай биш, дотроо зөрчилтэй, эрсдэлээс айдаг.
Тиймээс сул талаа, давуу тал болгон хувиргах нь хувь хүн болоод мэргэжлийн хувьд бидэнд маш олон амжилтын эхлэл болдог.
Менежерүүдийн тайлагнаснаар ажилтнуудынхаа гүйцэтгэлд үнэлж санал хүсэлтээ илэрхийлэд жилийн дараа эдгээр ажилтнуудын 10-аас бага хувь нь гүйцэтгэлд нь өөрчлөлт гардаг. Ийм аргаар өөрчлөлт хийх боломжгүй. Жилээс хамаагүй бага хугацаанд томоохон өөрчлөлтийг хийх боломжтой. Үүний тулд сул талаа хөгжүүлэх хэрэгтэй:
Хамгийн зөв цагийг тодорхойлох
Сул тал гэдэг нь бидний танин мэдэхүй юм уу зан төлөвийн ялгаанаас шалтгаалдаггүй. Та ажлаа хийж байхдаа байн байн утсаа шалгаж, сошиал хаягууд руугаа орж байгаа бол та дэс дарааллаа зөв гаргаж чаддаггүй гэсэн үг.
Бидний муу зуршлын ихэнх нь яг адил шинжтэй байдаг; Үйл явцыг өөрчлөх арга зам нь тухайн зөв цагийг тодорхойлох юм. Муу үр дүнд хүрэхэд нөлөөлдөг цаг үе, байр, нийгмийн нөхцөл байдал, сэтгэл санааны байдал, физиологи, эрсдэлийн талаарх ойлголтод анхаарах хэрэгтэй. Эдгээр нь таны зөв цаг юм.
Зав цагаа сайн мэддэг байх нь асуудлын хэмжээг багасгана. Эдгээр цаг үеүүдэд насан туршдаа анхаарал хандуулах ёстой гэж бодох үед өөрчлөлт гэдэг маш сүрдмээр санагдана. Бодит байдал дээр энэ нь өмнө байснаас илүүтэй өдөр бүрээ бүтээмжтэй өнгөрүүлэхэд тустай. Тиймээс зөв цагийг ол.
Нарийн тооцоолсон дасгал гаргах
Шведийн сэтгэл зүйч Андерс Эриксон /Anders Ericsson/ нарийн тооцоолсон дасгал хийх үед бидний суралцахуйн муруй хамгийн өндөр байдаг гэдгийг тодорхойлсон байдаг. Эдгээр нь харьцангуй бодит нөхцөлд ур чадвараа хөгжүүлдэг тул анхаарал төвлөрөх маш богино үе шат юм. Эдгээр эрчимжүүлсэн дасгалуудыг тогтмол хариу саналтай хослуулах юм бол илүү хурдан суралцдаг.
Бид аюулгүй байдал, сорилтыг зөв хослуулан ур чадварыг хөгжүүлэх уг дасгалыг хийх юм бол сэтгэл санааны саад бэрхшээлийг даван туулж чадна.
Сэтгэл зүйн ур чадварыг хөгжүүлэх
Сул талтайгаа нүүр тулах уг зайлшгүй сэтгэл хөдлөлыг удирдах ур чадварыг хөгжүүлэх нь дараагийн төлөвлөгөө. Ямар нэгэн аймшигтай эсвэл эвгүй зан төлөвөөсөө зайлсхийх гэж өөрийгөө хүчлэх нь амжилтад хөтлөхгүй. Эдгээр таагүй сэтгэл хөдлөлөөсөө зайлсхийх нь эсэргээрээ үйлчилж бүр өдөөдөг. Таагүй үйлдлийг таатай болгож ашиглах тактикийг эрэлд гарах ёстой. Ингэснээр өөрийн зөв цагаа
Ингэснээр та аажмаар өөрийн зөв цагаа хэрхэн мэдрэх тэр өөрчлөлтөд тархийг ааж аажимаар сургадаг.
Хэрэв та өөрийн хамгийн зөв цагаа тодорхойлж, нарийн тооцоолсон дасгалуудыг хийх, боломжийг эрж, өөрийн ахиц дэвшихэд тулгардаг сэтгэл санааны саад бэрхшээлийг даван туулах чадвартай болчихсон бол хязгаарлагдмал зуршлаа өөрчилж чадлаа гэсэн үг.
Танд амжилт хүсье.