Тархины үйл ажиллагааг хөгжүүлэх, өөрчлөх боломжтой сэтгэхүйн дасгалууд байдаг талаар олон тооны судалгаа байдаг. Асуудал шийдвэрлэх байдлаар загварчилсан тархины тоглоомууд IQ-г хөгжүүлэх, тархины үйл ажиллагааг сайжруулах боломжтой байдаг. Үүний зэрэгцээ бясалгал, сэтгэхүйн төрлийн сургалтууд зөвхөн тархины үйл ажиллагаа, тархины бүтцийг өөрчлөхөөс гадна мөн бидний зан авирыг маш хурдан хугацаанд өөрчлөх боломжтой гэдгийг баталснаараа олныг гайхшруулж байна.
Макс Планккийн хүрээлэнгийн шинэ судалгаагаар бясалгалын 3 өөр төрлийн сургалт нь тархины бүтцэд гарсан өөрчлөлттэй холбогдож буйг олж тогтоожээ. Судалгаанд 22-55 насны хүмүүсийг тус бүр 3 сарын хугацаанд 3 өөр сургалтад хамруулсан ба судалгаа нийтдээ 9 сар үргэлжилжээ.
Эхний сургалтыг “Presence” модул гэж нэрлэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч судлаад байгаа эртний дасгал болон төвлөрөх бясалгалтай адил төстэй. Судалгаанд хамрагдагсад анхаарлаа төвлөрүүлэхэд суралцсанаар анхаарал сарнисан үед хэрхэн буцаж төвлөрөх, амьсгалаа хэрхэн авах, хэрхэн гаргах, дотоод мэдрэхүйдээ анхаарч сурсан.
Энэд дараад 5 минутын бясалгалыг туршиж үзнэ үү.
Хоёрдугаар сургалтыг “Affect” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь бусдыг төлөө гэсэн сэтгэл, энэрэнгүй чанарыг нэмэгдүүлэхийг хичээсэн. Судалгаанд хамрагдагсад өгөөмөр сэтгэлд суралцсан бөгөөд бие биенийгээ ойлгох зорилготойгоор хоёр хоёроороо баг болж ажилласан.
Сүүлийн сургалт нь “Perspective” модул гэж нэрлэсэн ба бясалгалтай төстэй. Энэ нь бусдын бодлыг ямар шүүмжгүйгээр ажиглахад анхаарч, бусдын үзэл бодлыг ойлгох чадвараа сайжруулахад суралцсан.
Судлаачид сургалтын эдгээр арга хэлбэрүүд нь тархины хамрах хүрээг нэмэгдүүлнэ гэж таамаглажээ. Судалгааны хариу тэдний бодсоноос хэд дахин илүү байсан ба модуль тус бүрийн хугацаа дууссаны дараа судалгаанд хамрагдагсдын тархийг шинжилж харьцуулжээ.
“Presence” сургалт нь анхаарал төвлөрөх чадвартай холбогддог in the anterior prefrontal cortex (PFC) and the anterior cingulate cortex (ACC), үе давхаргыг сайжруулдаг. “Affect” сургалт нь эмпати гэх мэт нийгэмд шаардлагатай байдаг сэтгэл хөдлөлүүдтэй холбогддог тархины үе давхаргыг нэмэгдүүлдэг. “Perspective” сургалт нь бусдын сэтгэлзүйн байдлыг ойлгох тархины хэсгүүдтэй холбогддог.
Судалгааны үр дүн ямар бясалгалыг хэдий хугацаанд хийхээс хамаарч тархи өөр өөрөөр өөрчлөгдөж хөгждөг талаар хариу гарсан нь олныг гайхшруулжээ. Олон олон судалгаагаар туршлагатай бясалгагчид тархины бүтэц, үйл ажиллагааг бясалгал хийж өөрчлөх боломжтой гэдгийг олж мэдсэн ч гэсэн сүүлийн үеийн судалгаануудаас харахад шинээр анхлан бясалгал сурч байгаа хүмүүс илүү богино хугацааны бясалгал хийснээр тархины үйл ажиллагааг өөрчилж, эрүүл аз жаргалтай амьдрах мэдрэмжийг нэмэгдүүлж, сэтгэл гутрал, хямралыг багасгах боломжтой гэдгийг олж тогтоосон.
Нийгэм даяаршиж, харилцаа холбоо илүү нээлттэй болохыг хэрээр “суурь ур чадвар” улам бүр чухал болж байна. Бусдыг ойлгох сэтгэл, энэрэнгүй чанар зэрэг, бусдын үзэл бодлыг ойлгох, бусдыг мэдрэмжийг ойлгох, хүлээн зөвшөөрөх, өөр өөр итгэл үнэмшлийг хүндэтгэх зэрэг нийгмийн чадварууд хүмүүс хоорондын харилцаанд маш чухал байр суурь эзэлж байна.
Бясалгалын өөр өөр хэлбэрүүд нь хамгийн чухал оюуны чадамжийг сайжруулах хүчирхэг арга байх боломжтой юм.