Ажлын ярилцлагандаа гаргадаг 6 алдаа

2019/05/21 Админ 836 0 сэтгэгдэл

 

Та ажилдаа мэргэшсэн, ярилцлагадаа супер бэлтгэгдсэн. Та уулзах хүний нөөцийн менежер, компаны талаар судалж, гэрийн даалгавраа хийсэн. Та албан тушаалдаа гайхалтай тохирохоо баталж өнгөрсөн хугацааны ололт амжилтынхаа талаарх сайхнан жишээ зэргээр ухаалаг хариулт бэлтгэсэн. “Ажлын ярилцлагын 301 ухаалаг хариулт” номын зохиолч карьер хөгжлийн мэргэжилтэн Vicky Oliver-ийнхаар бүх зүйлд төгс бэлтгэгдсэн байлаа ч нуран унах олон шалтаг байдаг гэжээ. Судалгаагаар ихэнх ярилцлага муу ур чадвартайдаа биш нийгмийн буруу ойлголтоос бүтэлгүйтдэг байна.

Ажлын ярилцлагын үеээр эдгээр алдаа гаргахаас зайлсхийгээрэй.

1. Чухал шалтгаантай байсан ч хоцорч ирэх.

Замын түгжрэлийн улмаас осол гарсан байсан ч энэ огт хамаагүй. Хууль ёсны шалтгааны улмаас хоцорч ирсэн байлаас ярилцагчийн тэвчээрийг шалгах тест болдог гэж Oliver анхааруулжээ. Хамгийн багадаа хагас цагийн өмнө ирэхээр төлөвлөх хэрэгтэй ба товлосон цагаас 5 минутын өмнө ирснээ харуулах хэрэгтэй. Түүнээс өмнө машинаа ойролцоох кафе юмуу паркад байрлуулж хүлээх хэрэгтэй.

Хамгийн муу нь хоцорч ирэх нь бэлтгэлгүй харагддаг ажээ. Та цагтаа ирж чадахгүй бол ажил олж чадахгүй л болов уу.

2. Нүд рүү харахгүй байх эсвэл сул гар барих. 

Эхний гар барилтаар л ажлын байрны нэр дэвшигчийн зан чанарыг тодорхойлж болно. Гараа сул атгах, чийгтэй алгатай байх, нүд рүү нь харж чадахгүй бол ажиллах орчиндоо тохирохгүй, итгэл муу гэдгийг илтгэдэг" гэж Oliver хэлжээ.

Нүд рүү харахгүй байх нь шударга бус байдлыг илтгэдэг. Ихэнх хүмүүс өөрийн мэдэлгүй энэ алдааг гаргадаг байна. Тэгэхээр тухайн хүний нүд рүү харж гар барих явцыг сургууллиараа. Энэ нь нөхцөл байдлыг сайнаар эргүүлэх болно.

3. Өвөрмөц хувцаслах.

Та шинэлэг зангиа, ер бусын ээмэгт дуртай байж болно гэхдээ ажлын ярилцлаганд орохдоо эдгээрийг гэртээ орхиороо. Мартагдашгүй байх болно. Гэхдээ хүний нөөцийн менежер өөрийн оюун ухаан, зан чанараар таныг санах ёстой болохоос хувцасаар биш юм.

Ажлын ярилцлагад тохирсон хувцас сонгох нь таны мэргэжил, мэргэшлийг илүү тодотгодог. Тэр ч байтугай энгийн ажлын байранд энгийн хувцастай ирэх нь ажилдаа энгийн байх болно гэсэн дохиог менежерт өгдөг байна. Үүний нэгэн адил өвөрмөц хувцаслах нь үдэшлэг дээр байгаа юм шиг харагдахаас гадна бизнест хэрхэн хувцаслах талаар мэддэггүй харагдах болно.

4. Бөгтийх.

Бидний ихэнх нь гэм буруутай үедээ бөгтийж толгой гудайдаг. Харин ажлын ярилцлагын үеээр хэзээ ч ингэж болохгүй. Биеийн байрлал өргөдөл гаргагчийн хувийн шинж чанарийн талаар ихээхэн мэдээллийг өгдөг байна. Бөгтийх нь өөртөө итгэлгүйн илэрхийлэл, хөл ганхах нь бухимдахтай адил, гараа атгах, элгээ тэврэх нь бардам дээрэлхүү гэдгийг харуулдаг хэмээн Oliver хэлжээ. Өөрийн биеийн байрлалдаа анхаарлаа хандуулаарай. Хений нөөцийн менежер бүгдийг унших болно.

5. Хэтэрхий их ярих.

Бухидсан байгаа үедээ чимээ гаргах хандлагатай байдаг бол ажлын ярилцлагын үеээр энэ таны эсрэг ажиллах болно. Ажлын ярилцлагандп асуултаар булуулах болно. “Хариултыг нь зогсоо чөлөөгүй чалчих эсвэл чимээ гаргахгүй бөглөх нь хүний нөөцийн менежерүүдийн шалгаагүй байгаа үзүүлэлтийг харуулж зугтахаас өөр аргагүй болдог” гэж Oliver анхааруулж байна. Буруу ч бай зөвч бай зогсолтгүй чалчих нь таныг ажилд авах боломжийн үгүй хийдэг байна.

6. Муу дүрэмтэй, Албан бус яриа хэт их хэрэглэх.

Муу дүрэм нь харилцааны ур чадвар муу гэдгийг илтгэх дохио болдог. “Албан болон бичгийн ур чадвар онцгой чухал байдаг мэргэжлийн ертөнцөд ярианы, албан бус үг хэллэг ашиглах нь шууд хасагдах жагсаалтад орох болно. Тэрч байтугай, муу муухай, доромжилсон үг хэллэг, зохимгүй хэл яриа хэрэглэх нь дутмаг, өөрийгөө хянаж чаддаггүй гэдгийг харуулдаг” гэдгийг Oliver онцгойлон тэмдэглэжээ.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.