Их Британий бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч Жэймс Каан /James Caan/ эрхэмийн бизнес санаагаа амжилттай танилцуулах зөвлөгөөг хүргэж байна.
BBC телевизийн Драгон Дений хөрөнгө оруулагчийн хувьд түүний олон зуун танилцуулгыг сонсож байсан. Түүнээс бизнес санаагаа борлуулах боломжийг бий болгох нь ямар ч бизнест амин чухал зүйл гэдгийг ойлгож авсан юм.
Өөрийгөө болон бизнес санаагаа амжилттай танилцуулах нь хөрөнгө оруулалт авахад маш их нөлөөлдөг. Хөрөнгө оруулагчийнхаа хувьд би сайн бэлтгэсэн, тоон мэдээллүүдээ нарийн мэддэг бизнес эрхлэгчдэд боломж олгох магадлал өндөр байдаг.
Миний ажигласнаар бизнесийн танилцуулагуудад бүх сайн элементүүдтэй байлгахын тулд дараах бүрэлдэхүүн хэсгүүдэд багтаах хэрэгтэй.
Бэлд, бэлд, бэлд.
Танилцуулахынхаа өмнө хөрөнгө оруулагчдад боломжит суурь мэдлэгийг өг. Гүүгл тэр дундаа нийгмийн сүлжээний хэрэгслүүдийг ашигла. LinkedIn, Facebook, Twitter гэх сайтуудаас хөрөнгө оруулагчийнхаа талаарх мэдээллийг хайгаарай. Энгийн танилцуулгатай адил та сонсогчидоо мэддэг бол тэдэнтэй хувийн түвшинд холбогдож чадна. Хамгийн гол нь шинэ хөрөнгө оруулагчидтай уулзахдаа мөсийг хагалах боломжийг үргэлж эрэлхийлж байх хэрэгтэй. Нэгэн удаа би хөрөнгө оруулагчийнхаа ажлын өрөөний гольфийн зургийг олж хараад хамт тоглох санал тавьсан юм. Уг тоглоомын үеээр санаагаа амжилттай танилцуулж, хэлэлцээрийг амжилттай хааж чадсан юм.
Хөрөнгө оруулалтын аялал хийх.
Энэ аяллын гол зорилго нь шинэ бизнесийн саналаар шинэчлэгдэж буй асуудлыг харуулах юм. Асуудлыг шийдэх санаагаа хөгжүүлэхийн тулд хэрхэн, яагаад ирснээ харуул. Хөрөнгө оруулагчийн хувьд асуудалтай холбогдож чадах юм бол хөрөнгө оруулалт хийх магадлал өндөр байна.
Урам зориг, хүсэл тэмүүллээ илэрхийлэх.
Хэрэв хэн нэгэн бизнес хийх чиглэл байгаа бол тэдний санал илүү сэтгэл хөдөлгөх хэрэгтэй. Та яагаад хөрөнгө оруулалт авах чадвартай хүн гэдгээ товчхон тайлбарлах хэрэгтэй ба энэ санаагаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байх нэн чухал юм. Энтрепренер Драгон Ден /Dragon’s Den/-ий санаа тийм шинэлэг байгаагүй. Гэхдээ түүний амьдралын түүх, амжилтад хүрнэ гэсэн хүсэл тэмүүлэл, урам зориг хөрөнгө оруулагчийн сэтгэлийг хөдөлгөж, урамшуулж чадсан юм.
Хүнд мэдээллийг танилцуулгандаа хавсарга.
Бизнесээ эхлэх боломжтой болоход хөрөнгө оруулагчид баримт сонирхож эхэлдэг учир тэдэнд тоон баримт нотолгоог өгөх хэрэгтэй. Үүнд борлуулалтын тоо, эргэлт, нийт болон цэвэр ашиг гэх зүйлсийг бэлтгэ. Хөрөнгө оруулагчид хүнд мэдээллийг ихээхэн үнэлдэг.
Зураг ашигла.
Өөрийгөө болон бизнесийнхээ ерөнхий дүр зургийг төлөвлөхдөө бүтээлч бай. Би компаниа эхлүүлэхдээ том оффис хөлслөх боломжгүй байсан учир оффисийн нэг жижигхэн өрөөг түрээсэлдэг байсан юм. Үүнээс шалтгаалж үйлчлүүлэгчидтэйгээ оффист уулзах боломжгүй, завгүй байгаа гэсэн шалтгаанаар кофе шофд уулзалт товлодог байсан юм. Уг дүрслэл бизнесийн минь ерөнхий дүрслэл болж үлдсэн юм.
Эх сурвалж: hbr.org