Ирээдүйд одоогийн ажлын байраа хадгалж үлдэнэ гэж бодож байна уу?
Эсвэл миний ажлыг робот гүйцэтгэдэг болно гэж санаа зовж байна уу?
Ажлын байрууд урьд хожид байгаагүй хурдаар технологийн гарт орж байна. Автоматжуулалт, хиймэл оюун ухаан хөдөлмөр эрхлэлтийн салбарт шинээр хүч түрэн орж ирж байна.
Ажилтнуудад өрсөлдөх чадвартай байхаас илүү олон зүйл хэрэгтэй болоод байна. Үүнтэй адилаар ажилтнууд ч мөн адил байгууллагаас илүү зүйл хүлээх болно.
5000 хүний нөөцийн мэргэжилтнүүд, хүний нөөцийн ажилтнуудыг хамруулсан дэлхийн хэмжээний судалгаагаар зан төлөвийн талаар дата анализыг нэгтгэж LinkedIn байгууллага ирээдүйд нөлөөлөх магадлал хамгийн өндөр 4 трэндийг танилцуулжээ.
Image: LinkedIn
Софт ур чадвар гэдэг нэр томъёог дараах чадавхиудын нийлбэр гэж дүгнэдэг: эмпати, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, бүтээлч байдал, харилцаатай хамтран ажиллах чадвартай байх.
Магистрын зэрэг Докторын зэргээс илүүтэй софт ур чадвар маш чухал болоод байна. LinkedIn-ий судалгаанд хамрагдсан хүмүүсийн 80% нь бизнесийн амжилтад софт ур чадварын чухал байдал улам нэмэгдсээр байгаа гэж хариулсан ба 89% нь байгууллагынх нь ажилтнуудад софт ур чадвар дутмаг байгааг тодотгожээ.
Image: LinkedIn
Дэлхийн Эдийн Засгийн Форумын Ирээдүйн ажлын байрны талаарх 2018 оны тайланд “Танин мэдэхүйн бус зөөлөн ур чадвар нь хүн төрөлхтний чадавхийн тулгуур юм” гэж чухалчлан тодорхойлсон байдаг.
Гэхдээ ажлын байрны сонгон шалгаруулалт софт ур чадварыг тодорхойлох хүндрэлтэй байгаа нь хүний нөөцийн салбарыханд сорилт болоод байна. Софт ур чадварын ажилд орохын өмнөх тодорхой бус үнэлгээ том асуудал болж байна. Софт скиллыг үнэлэх гол арга зам бол ярилцлагын аргаар нийгмийн шинж тэмдгүүдийг олж авах хэрэгтэй гэж LinkedIn-ий 68% нь хэлсэн байна.
Энэ нь ярилцлага өгч байгаа хүн өөрсдийнхөө талаар үнэн зөв илэрхийлнэ, ямар нэгэн сандрал сэтгэл хөдлөлд өртөхгүй, ярилцлага авч байгаа хүн нийгмийн шинж чанарын орчуулагч болно гэдэгт итгэх арга барил юм. Ажил олгогчид ямар ур чадвар шаардлагатай талаар тодорхой ойлголттой болох замаар софт ур чадварын үнэлгээн дэх арга барилаа өөрчилж эхлэх шаардлагатай байж болох юм. Үүний дараагаар ажил горилогчид тухайн ур чадвараас аль нь байгааг шинжлэхдээ хиймэл оюун ухааныг ашиглана.
Тийм ч урт биш хугацааны өмнөхөн гэрээсээ ажиллах боломж маш ховор байсан. Өнөөдөр бол хаа сайгүй харж болох нийтлэг зүйл болоод байна.
Cisco-ийн Дижитал ХН болон Глобал захирал Жэйсон Филлипс “Ажлын байрны уян хатан байдал хэвийн болж байна. Байгууллагууд хэр хурдтай үүнийг хангах вэ гэдэг нь тулгамдаж буй асуудал юм” гэж хэлжээ.
Image: LinkedIn
Технологи хүлээлт дэх шилжилтэд зарим талаар хариуцлага хүлээдэг. Хурлын дуудлага, сошиал бизнесийн платформуудаар шууд мессежийг мэйл рүү хүргэж хамтран ажиллагсадтайгаа холбоотой байх нь хэзээ ч амар байгаагүй. Таны байршил ач холбогдол багатай байгаагүй. Гэхдээ ажилдаа хандах хүмүүсийг хандлагад өөрчлөлт ордог. Ажил амьдралын үзэл баримтлал бидэнд бүрэн зориулагдаагүй. Хүмүүс амьдралдаа илүү тэнцвэртэй байдлыг хүсдэг. Учир нь маш их өөрчлөлтөөс уян хатан байх шаардлагатай гэдгийг суралцсан.
Хэрэв энэ нь ажил олгогчдод тохиромжтой хүнээ татах, сонгоход туслах юм бол энэ арга барил бизнест тодорхой үр ашигтай байна. Хэрэв хүмүүсийг уян хатан байдлаар ажилахыг зөвшөөрөх юм бол оффисын зардлыг багасгах боломжтой. Технолгийн тэргүүлэх компани Dell ажлын уян хатан байдлын хөтөлбөрийг нэвтрүүлснээр жилд дунджаар 12 сая долларыг хэмнэж чаджээ.
Ажил олгогч ажилтнуудаа бүхий л төрлийн дарам шахалт гадуурхлаас хамгаалах ёс суртахууны үүрэг хариуцлагатай байдаг. Зарим тохиолдолд хуулийн хариуцлагыг ч хүлээдэг. Гэхдээ дарамт шахалтын эсрэг бодлогыг амжилттай хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа бол аюулгүй байдлыг дэмжих байгууллагын соёлыг хөгжүүлэх хэрэгтэй.
Бэлгийн дарамт шахалт бүх газарт бүхий л салбарын ажлын байрт хор хөнөөлтэй байдаг бөгөөд хүмүүсийн орлого, боловсролын түвшин, ажил эрхлэлтэд нөлөөлдөг. Ихэнхдээ дарам шахалтад өртөж байгаа хүмүүс түүнийгээ шуудаар илэрхийлэхэд маш хэцүү байдаг.
Image: LinkedIn
2017 онд #metoo гэх сошиал хөдөлгөөн болсон бөгөөд олны таних өндөр албан тушаалтай олон эмэгтэйчүүд бэлгийн халдлагад өртөж байсан тухайгаа хуваалцжээ. Түүнчлэн LinkedIn платформ дээр халдлагад өртсөн түүхээ хуваалцсан хүмүүсийн тоо нэмэгдэж ажлын байрны томоохон асуудал болсон юм. Бусдыг дарамталсан, үүний эсрэг арга хэмжээ авдаггүй байгууллага болон хувь хүмүүсийн нэр хүндэд хор хохиролтой болох эрсдэлтэй.
LinkedIn-ий тайлан гаргадаг зохиолчдын дагуу: “Энэтхэг улсад дарам шахалт томоохон асуудал болж байгаа бөгөөд мэргэжилтнуудын 87% нь дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх нь хүний нөөцийн салбарынхны ирээдүйд чухал чиг хандлага болоод байгаа гэдэгтээ санал нийлж байгаа юм.”
Дарамт шахалтыг даван туулж, дэмжих соёлыг бий болгохын тулд үйлдэл, бодлогыг хосуулахыг шаарддаг. Байгууллагын бүхий л түвшинд олон талт байдал болон оролцоо сайжирснаар тусламж хүсч аюулгүй орчинг бий болгох замаар удаан хугацаанд явж чадна. Гэхдээ ажилтнуудад тогтмол дэмжлэг үзүүлдэг байх нь маш чухал юм.
Image: LinkedIn
PayScale цалингийн судалгааны байгууллага 93,000 америкчуудыг хамруулж ажлын байрны ерөнхий зах зээлтэй холбоотой цалин хөлсны талаарх бодлыг нь асуужээ. Судалгаанд хамрагдагсдын гуравны хоёр нь үнэлгээ буруу байсан бөгөөд ихэнх нь тооцоолсноос бага цалин хөлстэй байжээ.
Гол асуудал хүн бүр ямар цалин хөлс авдаг талаар хэн ч мэддэггүй бөгөөд өөрийнхөө цалинг хамгийн муу гэж үздэг хандлага байдаг. Энэ нь сэжиг төрүүлэн сөрөг хандлага бий болгох, сэтгэлээр унах байдлыг бий болгодог.
Тиймээс цалингаа нууцлах хандлага төгсгөл болж магадгүй. LinkedIn судалгааны тайлангийн дагуу 2014 оноос эхлэн цалин хөлсний ил тод байдлыг хангах үүднээс нийтлэсэн нийтлэл 136%-иар нэмэгджээ.
Image: LinkedIn
Цалин хөлсний ил тод байдлын зорилго нь хүн бүр хийж байгаа ажлынхаа хариуд шударга хөлс авах юм. Цалингийн нууцлалыг хадгалах нь ажлын байранд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш бус байдлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн итгэлцлийг бий болгох, олон талт байдал болон оролцооны хүчин чармайлтыг бэхжүүлэхэд ихээхэн тустай.
Дэлхийн Эдийн Засгийн Форум нь Ирээдүйн ажлын байрны тайландаа компаниуд шаардагдах ур чадварыг хослуулан хөгжүүлэх шаардлагатайг тодотгожээ.
2022 он гэхэд аналитик сэтгэлгээ, инноваци, цогц асуудлыг шийдвэрлэх чадварын эрэлт хэрэгцээ өснө.
Сургалтын орчинг нэмэгдүүлснээр өнөөдрийн ажиллах хүчнийг дахин чадваржуулах хэрэгцээг хангана. Нийт ажилтны 54% нь 2022 он гэхэд ур чадвараа сайжруулах, дахин чадваржуулах шаардлагатай болно. Харамсалтай нь хамгийн хэрэгцээтэй хүмүүс шаардлагатай сургалтаа авах магадлал бага байна гэж тайланд дурьджээ.