Хөрөнгө оруулагчдын өмнө төслөө итгэл төгс танилцуулах зөвлөмжүүд

2019/05/14 Админ 2910 0 сэтгэгдэл

 

Ажилтнууд, хөрөнгө оруулагчид, түншүүд хэн нэгнийг шууд дагадаггүй. Харин тэд бизнесийн болон тайзнаас удирдагчдыг л дагадаг. Та мэргэжлийн шинжээчтэй утсаар ярих эсвэл бүхэл бүтэн байгууллагын танхимын уулзалтад ярьж байгаа эсэхээс хамааран зөвхөн таны агуулга, харагдах, сонсогдох байдал бус итгэл үнэмшил, ур чадвар тань шүүгдэж байдаг.

Хөрөнгө оруулалт татахаар танилцуулга хийж буй гүйцэтгэх захирлуудын дунд хийсэн Стэнфордын профессорын судалгаагаар санхүүгийн зөвлөгөө үзүүлдэг “хатуу” зөвлөгчид 30-секундийн дотор л захирлуудын "чадамж, итгэлцэл" -г шүүж чаддаг болохыг олж мэдсэн байдаг. Эдгээр гэнэтийн шүүлтүүд нь маш хүчтэй ба хамгийн өндөр үнэлгээ авсан гүйцэтгэх захирлууд хөрөнгө оруулалт босгохдоо ч өндөр үр дүнтэй байв.

Ингээд, танилцуулга хийж байхдаа жинхэнэ манлайлагч харагдах таван гол зүйлийг энд дурдъя.

Өрөөнд байгаа хүн бүрээс 25% илүү сайхан хувцаслах

     Өрөөнд хүмүүс орж ирэхэд бидний өөрийн эрхгүй л байнга хийдэг зүйл бол хувцасыг нь анзаарах явдал байдаг. Та өмнө нь "сэтгэгдэл төрүүлэх хувцас"-ны зөвлөгөөг сонссон байж магадгүй. Гэхдээ энэ нь яг юу гэсэн үг вэ?

Хэдэн жилийн өмнө би Жонс Хопкинсийн Их Сургуульд манлайллын хичээл заадаг АНУ-ын армийн командлагч Матт Эверсманы ярилцлагыг сонссон юм. Түүний Сомалийн Могадишу хотод болсон тулаанаар “Black Hawk Down” киног бүтээжээ. Тэрээр хэлэхдээ "Агуу удирдагчид цөм өөртөө итгэлтэй байдаг. "Цэргийн албанд, анх дэд захирагчтайгаа уулзахдаа хэрхэн хувцасласнаас бүх зүйл эхэлдэг. Хүн бүрээс арай илүү хувцаслаж, өөртөө итгэлтэй бай" гэж тэр хэлжээ. Таны хувцас нөхцөл байдалд тохирсон байх ёстой, гэхдээ арай илүү өнгөлсөн байхыг зорь.

Ярианы хэмнэлээ тохируулах

     Амьсгаа болон яриагаа хянахын тулд дуу хоолойн хичээл авалгүйгээр дуу хоолойны чанарын талаар их зүйлийг хийж чадахгүй. Гэсэн хэдий ч бид дууныхаа хурд, хэмнэлийг тохируулж чадна.

Нэгэн зохиолч өөрийн өгүүллүүдээ аудио хувилбарт оруулахаар анх удаа студид орж. Түүнийг уншиж эхлэхэд продюсер удаашруулан уншихыг зөвлөв. Audiobook-ийн хамгийн тохиромжтой хурд нь нүүр тулсан ярианаас арай удаан байдаг. Учир нь сонсогчид аман хөдөлгөөн болон нүүрний илэрхийллийг мэдрэх нэмэлт мэдрэмжийг авдаггүй. Нүүр тулсан ярианд минутад 150 үг хэлэгддэг байна. Харин та танхимтайгаа шууд ярилцаж байгаа бол яарах хэрэггүй. Нүүр тулсан ярианаас арай удаан хэмнэлтэй байх шаардлагатай.

Ярианы хэмнэлээ гайхалтай тохируулагч, хүний эрхийн прокурор Bryan Stevenson, TED-ийн тайзнаа хамгийн удаан зогсож яриа хийсэн байдаг. Түүний ярианы хэв маягын талаар өөрөөс нь асуухад тэрээр ресторанд найзтайгаа хамт оройн зоог барьж буйгаар төсөөлдгөө хэлэв. Stevenson-ны TED-ийн илтгэл нь нэг минутад 190 үгтэй байсан бөгөөд энэ нь audiobook-ээс бага зэрэг хурдан боловч  минутад 220 үгээр галлах сэдэлжүүлэгчдийнх шиг хурдан биш юм.

Урт үгсийг товчоор солих

     Хэрэв та ухаалаг ярихыг хүсвэл энгийн үгсийг ашиглаарай. Урт, нийлмэл өгүүлбэрүүд болон шог үг хэллэг таныг ухаалаг сонсогдуулахгүй, харин ч эсрэгээрээ юм. Нобелийн шагналт сэтгэл судлаач Даниэл Каннеманы “Thinking, Fast and Slow” номонд "Хэрэв та итгэл даахуйц, ухаалаг байх тал дээр анхаарч байгаа бол хялбар хэллэгээр орлуулж болох зүйлийг ярвигтайгаар бүү ярь" гэж бичжээ.

Энгийн үг ашиглах нь таны хүргэх гэсэн санааг унагахгүй. Та нарийн ярвигтай хэллэгийг энгийнээр ярих үед итгэл үнэмшил, хүндлэлийг олж авах болно. Эрүүл мэндийн даатгалын компанийн хийсэн судалгаагаар ихэнх хүмүүс даатгалын нөхцөл байдлын талаарх нарийн төвөгтэй хэллэгийг ойлгохгүй байгаа учраас компанийн материалыг бага насны хүүхэд ч уншаад ойлгох боломжтой хэлээр бичихийг зорих болжээ. Хялбар хэлээр ярьж, бичих нь харилцагчийн буруу сонголт хийх магадлалыг багасгадаг.

Стрессээс сэргийлэх бясалгал хийх

     Өндөр ур чадвартай тамирчид, мэргэжилтнүүдийг судалсан мэдрэл судлалын эрдэмтэд хөнгөн стресст хамгийн үр нөлөөтэй туршлагыг олж мэдсэн байдаг. Энэ юу вэ гэвэл, тэд бодит үйл явдлын үеэр тохиолдож болзошгүй нөхцөл байдлыг тооцоолон төсөөлж бэлтгэл хийдэг аж.

Чухал танилцуулгынхаа өмнө хэд хэдэн хүний хувцаслалтыг ажиглан бэлтгэл хийгээрэй. Ажлын өрөөндөө  эсвэл гэрийнхээ зочны өрөөнд үүнийг хийх нь ганцаараа толины өмнө давтахаас арай илүү үр дүнтэй байх болно. Стрессийг бага түвшинд байлгах нь илтгэлдээ алдаа гаргахаас сэргийлэх болно.

Нээлттэй байрлалыг эрхэмлэх

     Сэтгэгчид гарны хэлэмжийг цогц ашигладаг болохыг харуулсан судалгаа байдаг. Гараа халаасандаа эсвэл хажуу талдаа байлгаж үл болно. Байгалийн болон үүсмэл гар хэлэмжийг ашигла. Биеийн хэлний мэргэжилтнүүдийн хэлдгээр "нээлттэй байрлал" хэмээх байрлалыг ашигла. Хоёр гараа бүсэлхийнээс толгойн хооронд өргөж ажиллуулах, алга дээш харсан байрлалыг нээлттэй гэж үздэг. Харин хаалттай байрлал нь элгээ тэвэрсэн, хоёр гараа цээжин дээрээ зөрүүлсэн байрлал юм. Үзэгчдийн харах замд саад болдог учир индрийн ард зогсохыг мөн хаалттай байрлал гэж үздэг. Илтгэл болон тэмдэглэлээсээ холдох зоригтойгоо харуулж танхимтайгаа харилцаа тогтоох хэрэгтэй.

 

Танд бусдад хуваалцах гайхамшигтай санаа эсвэл үр дүн байж болох ч хэрэв та санаагаа өөрт итгэлтэйгээр хүргэхгүй бол дүлий чихэнд үг унахтай л адил болно. Та өөрөө агуулгаа хүчирхэг болгон харж байж сонсогчдыг татах ёстой юм шүү.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.