НҮҮР
SOFTUNI
БИДНИЙ ТУХАЙ
СУРГАЛТ
МЭДЛЭГ
ФАЙЛЫН САН
ХОЛБОО БАРИХ
© 2011-2018.
"ЭмЭлСи Трейнинг" ХХК
Таны сагсанд
Бүтээгдэхүүн сонгоогүй байна.
Бүтээгдэхүүн сонгох
НҮҮР
SOFTUNI
БИДНИЙ ТУХАЙ
Товч танилцуулга
Манай хамт олон
Мэдээ, мэдээлэл
СУРГАЛТ
Танхимын сургалт
Байгууллагын сургалт
Сургалтын хуваарь
МЭДЛЭГ
Strategy
Sales Management
Leadership
HR
Productivity
Communication
Teamworking
Technology
Мэдээ, мэдээлэл
Эрүүл мэнд
Time management
NCC Education
ФАЙЛЫН САН
Цахим ном
Судалгааны тайлан
Пресентэйшн
PDF
Гэрийн даалгавар
Номын товчлол
ХОЛБОО БАРИХ
Ажил олгогчдын дурладаг IT-ийн 20 чадвар
2022/06/23
Админ
4655
1
сэтгэгдэл
Хэрвээ та технологийн салбарт гүнзгий нэвтрэхийг зорьж байгаа бол тодорхой шинэ чадваруудыг суралцсанаар ахих боломжтой. Ажлын зарын Indeed сайтаас ажлын байрны тодорхойлолтууд дээр үндэслэн технологийн хамгийн шилдэг чадваруудыг онцолсон тайланг хүргэж байна.
Indeed-ийн эдийн засагч Андрью Фловерс “өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр технологийн шилдэг чадваруудыг бүрдүүлдэг үндсэн 2 чиг хандлага байна” гэжээ. Эхнийх нь дата шинжлэх ухаан, machine learning, хиймэл оюун ухааны хөгжил бол харин хоёр дахь нь үүлэн тооцооллын хөгжил юм.
Java, C++ гэх мэт программын хэлүүд нь сүүлийн арван жилд технологийн хамгийн чухал чадваруудад тооцогдсоор ирсэн. Нөгөөтээгүүр Python программын хэл нь харьцангуй шинэ боловч дээрх жагсаалтад толгой цохиж байна.
“Өнөөдөр Python нь маш эрэлттэй программын хэл болж байна. Хэрвээ оройн хоолны ширээн дээр миний зээ юу сурвал дээр вэ гэж надаас асуувал Python хэлийг сур гэж би шийдэмгий хариулна” хэмээн Фловерс Business Insider-т ярьжээ.
Ийнхүү хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй байгаа технологийн шилдэг 20 чадваруудтай танилцана уу.
20. Docker
Docker нь хэрэглэгчдэд өөрсдийн хүссэн аппликейшнаа, клауд эсвэл сервер гэх мэт ямар ч төхөөрөмж дээр ажиллуулах, удирдах, аюулгүй хамгаалах боломжийг олгодог контейнер бүтээдгээрээ алдартай. Түүнчлэн Docker дээр аппликейшн хөгжүүлэх, багцлахад шаардлагатай бүх код байдаг тул хэрэглэгчдэд маш хялбар байдаг. Программ хангамж хөгжүүлэгчид, дата судлаачид, эдийн засагчдад тулгардаг олон байнгын хөгжлийн асуудлыг шийдэж өгсөн энэхүү платформ нь таван жилийн өмнө сураггүй байсан ч өнөөдөр технологийн ажлын заруудын 5%-ийг эзэлж байгаа бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна.
19. SQL Server
SQL Server нь Майкрософт компанийн хөгжүүлсэн мэдээллийн сангийн нэгдсэн систем юм. Өөрөөр хэлбэл олон төрлийн мэдээллийг цэгцлэх, хайх, шинжлэхэд ашигладаг. Хүснэгт маягийн бүтэцтэй учраас хэрэглэгчид хэдэн ч төрлийн мэдээллийг боловсруулахад төвөггүй байдаг.
18. Unix
Unix бол 1960-аад онд AT&T Bell Labs-ын бүтээсэн үйлдлийн систем юм. Энэ нь хүмүүст олон ажлыг зэрэг гүйцэтгэх боломжийг олгодог бөгөөд олон хэрэглэгч нэгэн зэрэг ашиглах боломжтой. Мөн маш хялбархнаар файлууддаа хандах, тэдгээрийг хадгалах, компьютерт даалгавар гүйцэтгэх команд өгөх зэрэг олон хэрэгслүүдтэй.
17. Azure
Майкрософтоос Azure клаудыг 2010 онд анхлан гаргасан. Аzure нь хэрэглэгчдэдээ Майкрософтын дата төв дээр мэдээллээ хадгалах, ажиллуулах боломжийг олгодог. Үүнээс гадна Azure дээр SQL Server гэх мэт Microsoft-ын бусад алдартай үйлчилгээг багтаасан. Майкрософт нь олон аж ахуйн нэгжүүдтэй удаан хугацааны харилцаатай байсан тул Azure нь зах зээл дээр Amazon Web Services-ийн дараа орох №2 клауд болсон.
16. Machine Learning
Machine Learning нь хиймэл оюун ухааны нэгэн салбар бөгөөд компьютерийн программууд хүнээс ямар ч зааваргүйгээр мэдээллийн зүй тогтлыг ойлгож, бие даан шийдвэр гаргах, суралцдаг онцлогтой. Автомат жолоодлоготой машин, онлайн худалдаа хийх зөвлөмж, залилан мэхлэлтийг илрүүлэх программ зэрэг нь бүгд Machine Learning-ийн тусламжтайгаар хийгдсэн байх боломжтой.
15. CSS
CSS - ийг веб хуудас зохион бүтээх, тухайлбал веб хуудасны дизайн, үзүүлэлтүүдийг гаргахад хэрэглэдэг. Веб хуудасны өнгө, фонт, зай авах болон бусад функцуудыг CSS-ээр хийх боломжтой. Үүнгүйгээр вэб хуудас нь ямар ч сонирхолгүй, цулгуй текстээр дүүрэн харагдана.
14. Git
Линус Торвалдсын 2005 онд анх хөгжүүлсэн Git нь ялгаатай төслийн хувилбарууд дээр ажиллаж байгаа хөгжүүлэгчдэд тусалдаг хувилбар хяналтын систем юм. Энэ нь нээлттэй эх сурвалж гэдэг утгаараа хэн ч ашиглах, татаж авах, өөрчлөх боломжтой. Git-ийн тусламжтайгаар хөгжүүлэгчид төслийнхөө янз бүрийн хувилбарууд дээр ажиллаж шинэ функцүүдийг турших боломжтой. Мөн кодод хийсэн өөрчлөлтийн түүхээ харахын тулд үүнийг ашиглаж болно.
13. Scrum
Scrum бол программ хангамжийн бүлгүүд хамтран багаар ажиллах арга юм. Багуудад төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслах зорилгоор үүнийг Кен Швабер, Жефф Садерланд нар бүтээсэн. Scrum нь аливаа баг нэг сараас илүүгүй хугацаанд төсөл дээр ажиллах зорилготой байгаа үед Sprints-ийг голлодог. Sprint-ийн төгсгөлд тухайн баг өөрсдийн бичсэн код болон дараагийн алхмуудаа хянадаг.
12. HTML
HTML нь сайт бүтээхэд зориулагдсан програмчлалын стандарт хэл бөгөөд вебийн үндсэн барилгын материал гэж хэлж болох юм. Энэ нь Hyper Text Markup Language гэсэн үгийн товчлол бөгөөд веб хуудсанд байрласан гарчиг, жагсаалт, хүснэгт, үндсэн текст гэх мэт янз бүрийн элементүүдийг тодорхойлдог. Үүнийг ихэвчлэн вэб хуудсуудыг загварчлахад ашигладаг CSS-тэй хослуулж ашигладаг.
11. Oracle
1977 онд үүсгэн байгуулагдсан Oracle нь хэрэглэгчдэдээ мэдээллийг удирдах, дүн шинжилгээ хийхэд тусалдаг мэдээллийн сангийн технологиороо алдаршсан. Өнөөдөр ч Oracle нь мэдээлэл хадгалах, боловсруулахад зориулсан клауд аппликейшнүүдийг санал болгодог. Клаудын зах зээлд Амазон, Майкрософт, Google-ээс хоцорч байгаа ч зарим шинжээчид үүнийг бизнесийн програмууд болон мэдээллийн санд илүүтэй анхаарна гэж үзэж байна.
10. .NET
.NET нь Microsoft-ийн 2002 онд хөгжүүлсэн программ хангамжийн чухал бүтэц бөгөөд Windows платформд зориулан бүтээгдсэн ихэнх программууд үүнийг ашигладаг. Өнөөдөр .NET 60 гаруй програмчлалын хэлийг дэмждэг бөгөөд вэбсайт, программ, тоглоом төдийгүй өөр олон зүйлийг хөгжүүлэхэд үүнийг хэрэглэдэг.
9. C#
C#-г мөн л Майкрософт хөгжүүлсэн. Үүний гол онцлог нь C болон Java хоёрын аль алиных нь элементүүд дээр зураглах боломжтой. C# хэл нь мобайл програм, тоглоом төдийгүй байгууллагын программ хангамжид ч хэрэглэгддэг тул ажил олгогчид онцгойлон авч үздэг.
8. C
Програмчлалын хэлний ахмад С хэл нь 1972 оноос эхтэй. Үүнийг AT&T Bell Labs-т Деннис Ричи боловсруулсан. Олон төрлийн компьютерийн систем, техник хангамжийг програмчлах чадварынхаа ачаар өнөөг хүртэл алдартай хэвээр байна. Сонирхуулахад Java, PHP, JavaScript зэрэг бусад олон програмчлалын хэлүүд нь C хэлнээс гаралтай юм.
7. C++
C++ програмчлалын хэл нь C хэл дээр үндэслэсэн. Bjarne Stroustrup үүнийг 1979 онд докторын диссертаци дээр ажиллаж байхдаа C хэлийг сайжруулах зорилгоор бүтээжээ. Хэдий хуучных ч гэлээ олон үйлдлийн систем, бровсер, тоглоомуудын үндсэн хэл гэдэг утгаараа өнөөг хүртэл үнэлэгдэж байна.
6. Amazon Web Services
Амазоны веб үйлчилгээ нь 2006 онд үүссэн клауд юм. Өнөөдөр үүлэн тооцооллын зах зээлд манлайлагч уг веб үйлчилгээ нь тооцоолох, хадгалах, аналитик, хөгжүүлэгчийн хэрэгсэл зэрэг олон төрлийн үйлчилгээг санал болгодог. Хамгийн топ үйлчилгээндээ Амазоны клаудыг ашиглан мэдээлэл хадгалах, үүлэн тооцоолол хийх боломж олгодог.
5. JavaScript
JavaScript бол веб хуудас бүтээхэд ашигладаг гол хэлнүүдийн нэг юм. Вебсайтуудыг илүү олон талт болгодог төдийгүй тоглоом бүтээхэд ч ашиглаж болно. Энэ нь хөврөх чадвар, хүчин чадлаараа хамгийн алдартай програмчлалын хэлүүдийн нэг юм. JavaScript нь Java хэлтэй нэг жил буюу 1995 онд үүссэн. Уг хоёр хэлний нэршил төстэй ч огт өөр хэлүүд юм.
4. Linux
Линюкс нь компьютерийн үйлдлийн системийн цөм болох Linux Kernel-д суурилсан нээлттэй эхийн үйлдлийн систем юм. Хөгжүүлэгчид Линюксийг үнэгүй ашиглах, татаж авах, өөрийн онцлогт тохируулан өөрчлөх боломжтой. 1991 онд анх Линюкс цөм үүссэн цагаасаа хойш олонд маш их алдаршсан. Андройд мобайл үйлдлийн систем нь Линюкс цөм дээр суурилдаг.
3. Python
Сүүлийн хэдэн жилд Python-ийн нэр хүнд технологийн салбарт үсрэнгүй өсөж байна. Дата шинжлэх ухаан, machine learning-ийн хөгжлийн нөлөөгөөр энэ хэл огцом алдаршсан юм. Энэ нь онцгойлон дата аналитик болон хиймэл оюун ухааны программуудад өндөр ач холбогдолтой. Python нь үндсэндээ програмчлалын ертөнцөд нэвтрэх хэл гэдгээрээ танигдсан. Үүгээр зогсохгүй Python-д зориулсан хурал, уулзалтууд бүхий томоохон нийгэмлэг бий.
Python-ийг сурахад маш хялбар учраас ийнхүү олонд танигдаж байна. Түүнчлэн үүний технологийн зарим цэсүүд нь ирээдүйд ч эрэлттэй байхаар байна. Python-ий тэсрэлтэт хөгжил нь энэхүү судалгааны хамгийн тэргүүний онцлох явдал юм.
2.
Java
1995 оноос эхтэй нээлттэй эхийн үйлдлийн системийн хэл болох Java нь өнөө үед тэргүүлэгч програмчлалын хэлүүдийн нэг юм. Программ хөгжүүлэгчид Java-г веб болон гар утасны програм, тоглоом, мэдээллийн санд суурилсан програм хангамжийг бүтээхдээ ашигладаг.
Энэхүү програмчлалын хэлийг анхлан Sun Microsystems компани хөгжүүлсэн. /сүүлд тус компанийг Oracle худалдаж авсан/. Twitter, Netflix зэрэг компаниуд Java хэлийг өргөнөөр ашиглаж байна. Java хөгжүүлэгчийн жилийн орлого дунджаар 112,152 долларын байдаг.
1. SQL
SQL нь өгөгдлийн сангийн системд хадгалагдсан мэдээллийг хайх, сэргээхэд ашигладаг домэйнд голчилсон программын хэл юм. Үүнийг 1970-аад онд IBM компанид Дональд Чемберлин, Рэймонд Бойс нар анхлан хөгжүүлж, тус компанийн R системд хадгалагдсан мэдээллийг боловсруулахад хэрэглэж байв. SQL-ийг өнөө цагт Oracle, Microsoft-ийн мэдээллийн сангийн систем зэрэг олон газарт ашигладаг.
Дээрх технологийн чадваруудыг суралцаж болох төлбөргүй онлайн сайтууд:
Alison.com
Codeacademy
Coursera
Dash General Assembly
EdX
Harvard Online Learning
Khan Academy
MicrosoftLearn
MIT OpenCourseWare
Skillshare
Udacity
Udemy
Эх сурвалж: Business Insider
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр
Cэтгэгдэл
0/500 тэмдэгт
Сэтгэгдэл илгээх
НИЙТ СЭТГЭГДЭЛ (
1
)
Зочин
[66.181.177.63]
2022/07/06
Python Java 2iig surnadaa
0
0
Хариулах
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
The Future of Work 2023 Forum AI in HR
2023/10/11
Share
Шинэ менежерийн хувьд ажиллах хэв маягаа хэрхэн тодорхойлох вэ?
2023/06/08
Share
CX дахь удирдлагын үүрэг
2023/06/05
Share
Борлуулагчид "ЮҮЛҮҮР"-т төвлөрөх шаардлагагүй болж байна
2023/06/02
Share
Тодорхойгүй цаг үед CEO нар хэрхэн инновацийг дэмжих вэ?
2023/05/17
Share
JAVA программчлалын хэлний олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.
2023/05/15
Share
Java VS Python: Аль хэлийг түрүүлж сурах вэ?
2023/04/27
Share
Ажил дээрээ сайн найзтай байх нь ажлын бүтээмж нэмэгдүүлж, тогтвортой ажиллах суурь болдог
2023/04/25
Share
Хамгийн эрэлттэй бөгөөд өсөлттэй ажил мэргэжлүүд
2023/04/20
Share
Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх 10 арга
2023/04/19
Share
CV-г хэрхэн амжилттай бичих вэ?
2019/04/17
Share
Санаагаа 15 үгэнд багтааж гайхалтай танилцуулга хий
2019/02/13
Share
2020 оны хамгийн ашигтай 23 бизнес
2020/11/23
Share
Олон улсад хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа 25-н мэргэжил
2021/09/24
Share
Харилцааны ур чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ
2019/03/28
Share
Аливааг маш хурдан сурах Элон Маскын 2 дүрэм
2020/10/28
Share
Хувь хүний хөгжилд зориулсан 2022 оны шилдэг 10 аппликейшн
2020/10/30
Share
2 сая төгрөгөөр хэрэгжүүлж болох 9 бизнес санаа
2018/09/14
Share
Ой тогтоолтоо сайжруулах хялбар аргууд
2019/05/08
Share
Сэтгэх чадварыг хөгжүүлэх дасгалууд
2019/04/03
Share
Холбоотой сургалтууд
Бусад сургалт
Про-Пресентэйшн Бүтээлч пресентэйшн бэлтгэх онлайн хөтөлбөр
0000-00-00
3 цаг
Дэлгэрэнгүй
Сагсанд нэмэх
Java Script Basics
2024-11-12
21 цаг
Дэлгэрэнгүй
Сагсанд нэмэх
C.A.R.E.S - Customers are everything in service
0000-00-00
09:00 -12:00
Дэлгэрэнгүй
Сагсанд нэмэх
Digital HR - Хүний нөөцийн менежерүүдийн хөгжлийн хөтөлбөр
0000-00-00
9 цаг
Дэлгэрэнгүй
Сагсанд нэмэх
HR Tools хүний нөөцийн менежерийн бүтээмж нэмэгдүүлэх хөтөлбөр
0000-00-00
9 цаг
Дэлгэрэнгүй
Сагсанд нэмэх
Тестүүд
Бүх тестүүд
Зөрөлдөөнийг зохицуулах хэв маягийг тодорхойлох тест
10мин
2018-05-15
Бөглөх
Манлайлал тест
10мин
2018-05-15
Бөглөх
Видео инфографик
Бүх видео
10мин
2022/04/25
МЕНЕЖЕР КОЛЛЕЖ ХӨТӨЛБӨР
Холбоотой мэдээ
Бүх мэдээ
2018/09/03
Дижитал эринийхний шинэ дүрэм
2022/06/29
Таныг ямар ч ажилд оруулах Cover Letter
2019/03/11
Дэлхийн хамгийн шилдэг ажлын байр юу вэ?
Маркетингийн мэдээ, мэдээлэл авах
Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.