Дэлхийн хамгийн шилдэг энтрепрерүүдийн зөвлөгөө

2019/05/01 Админ 4735 0 сэтгэгдэл

 

Дэлхийг өөрчилсөн компаниудын захирлууд болох "Virgin Group"-ийг үүсгэн байгуулагч Richard Branson, "Amazon"-ы CEO Jeff Bezos, "Tesla Motors"-ын CEO Elon Musk and "Google"-ын CEO Larry Page нарын хүргэсэн сонирхолтой зөвлөгөөг бүгдээрээ хамт хэрэгжүүлцгээе.

“Эрсдэлийг даван туулах гэдэг бол хэцүү”

“Эрсдэлтэй нүүр туулсан ч түүнийг ялж сур” гэсэн уриан доор үйл ажиллагаагаа явуулдаг Richard Branson. Тэрээр ямар ч эрсдэлтэй тулгарсан үүнээс өөрийн компаниа эвтэйхэн даваад гарчихдаг, өрсөлдөх чадвар сайтай билээ.

Саяхан хэвлэгдсэн “Bold” хэмээх нэртэй номонд гарсан түүний ярилцлагыг дурдахад. “энтрепрёнерууд эрсдэлийг ялж гарахын тулд тэвчээртэй байх хэрэгтэй гэж боддог”, “бизнес эрхэлдэг хүн болгонд байдаг  нэг зүйл бол хэлэх дуртай хэллэг байдаг”. Миний хувьд энэ нь “онгоцны үйлчилгээний бизнесийн салбарт том зах зээлийг олж харсан явдал” юм. Би хуруугаа усанд дүрээд хүмүүст онгоцны үйлчилгээ хэрэгтэйг олж мэдсэн. Үүнийг би хэрэгжүүлж чадаагүйсэн бол бүх зүйл уруудах байсан. Зоригтой алхам хий, гэхдээ асуудал буруу тийшээ эргэх хандлагатай тулгарвал үүнийг шийдэх аргатай бай.

Бүх зүйл хэвийн байгаа дээрээ түргэн алхам хий.

Jeff Bezos жижиг өөрчлөлтүүд эсвэл дээд зиндааны дэвшилт зэрэгт ач холбогдол өгдөггүй харин удаан хугацааны турш хэрэгжихүйц чанартай, өргөн хэмжээний өөрчлөлт хийхийг илүүд үздэг.

Нэгэнт тэрээр Amazon-ы хувьцаа эзэмшигчдийн захидалд бичсэнээр: “эрсдэл, бүтэлгүйтэл, хэсэг хэсгээр ирдэг шинжтэй, тэгэхдээ заавал тийм байх албагүй” гэжээ.

Бүтэлгүйтэлтэй эрт нүүр тулсан нь дээр, учир нь эрт нүүр тулж байгаа гэсэн үг бол эрсдэлийн хэмжээ нь ч бага гэсэн үг юм.

Өөрийгөө хүсэл сонирхол, зорилгоороо удирдуул

Elon Musk-ын хувьд хамгийн чухал зүйл бол хүний сонирхол, зорилго юм. хэзээ ч эрсдэлтэй (rocket business) бизнес хийхгүй, түүний оронд машины юм уу эсвэл нарны эрчим хүчний бизнес эрхлэх нь илүү өргөжих боломжтой юм шиг санагддаг. Тэрээр бусдаас ялгаатай бас нөлөөлөл ихтэй зүйл хийхийг хүсдэг.

Алсыг хар

Google X-ын захирал Astro Teller тэрээр компанийн стратегийн хувьд мөн хэрэглэгчдэд зориулсан урт хугацааны төлөвлөгөө боловсруулж ажилладаг аж. Бид анх youtube дээр ажиллаж эхлэхэд хүмүүс бидэнд хандаад “та нар үүнийг 1.4 тэрбум доллараар худалдаад авсан ч ирээдүйд энүүгээр мөнгө олохгүй шүү дээ, тан нар үнэхээр тэнэг юмаа, ” гэж хэлж байсан удаатай. Тиймээ бид ухаалаг тэнэг байснаа одоо харж байна. Хүн алсыг харж ажиллах хэрэгтэй гэдгийн тод жишээ энэ юм даа.

MLC Training хамт олон

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.