Удирдлагууд багийн гишүүдийнхээ карьерын талаар бодож, хөгжүүлэхэд туслах хэрэгтэй байдаг. Гэхдээ та компанийн санал болгосон стандарт нөөцөөс гадна ажилтан бүр тохирсон дэмжлэг, коучингаар хангаж өөрийгөө сорьдог уу?
Gallup poll 2016 онд шинэ мянганыхныг хамруулсан судалгаагаар хамрагдагсдын 90 орчим хувь нь “карьер өсөлт, хөгжлийн боломж”-ийг үнэлсэн. Гэхдээ “өнгөрсөн 30 хоногт ажил дээрээ шинэ зүйл сурсан” гэсэн хүмүүс 40-с бага хувь байжээ. Үүнтэй ижил төстэй санал асуулгаар менежерүүд залуу ажилтнуудынхаа ажлын туршлагад шүүмжлэлтэй ханддаг гэдгийг олж мэдсэн.
Уг судалгаагаар удирдлагууд сургалт хөгжлийн тал дээр анхаарах нь чухал гэдгийг батлаад зогсохгүй энэ нь ажилтнуудад үлэмж эерэг нөлөөллийг үзүүлдэг. Авъяаслаг удирлагууд багийн гишүүдийнхээ карьер хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах нь зөвхөн Хүний нөөцийн ажил гэж орхидоггүй. Харин хүн тус бүрт өөр өөр арга барилаар коучинг хийж дэмжлэг үзүүлж, зааж сургадаг. Хүмүүсийн долоо хоног тутам, сар тутмын өсөлтийн нарийн ялгааг ойлгож, үйл ажиллагааг нь зохих ёсоор зохицуулдаг. Үүний үр дүнд баг хамт олон илүү аз жаргалтай нэгдмэл болдог.
Тайлан бүрийг иймэрхүү аргаар удирдах нь олон менежерүүдийн хувьд цаг хугацаа шаардсан боломжгүй мэт санагдаж магадгүй. Бид таны бодож буйгаар хялбар аргыг алхам алхмаар нь хуваалцая:
Ажилтан бүрийн дараах төрлийн мэдээллүүдийг хянах хэрэгтэй:
Долоо хоног бүрийн эцэст багийн гишүүддээ анхаарахд 15 минут гаргаарай. Олж мэдсэн бүх шинэ мэдээлэл, хийсэн харилцан үйлдэл, коучинг хийсэн, зааж зааварласан, дэмжлэг үзүүлсэн гэх мэт бүх алхмаа тэмдэглэ. Нарийн санахад хэцүү байгаа бол коучинг хийхэд зориулан дэвтэр нээж, шинэ санаагаа цаг тухайнд нь тэмдэглэж, шинэчлэлт хийхдээ ажилтнуудтайгаа зөвлөлдөх хэрэгтэй.
Ажилтан тус бүрт харж байгаа ямар хэв маяг байна вэ? Багийн гишүүн хүчирхэг дэвшил гаргаж байна уу? Таны коучинг хийж хөгжүүлж хүчин чармайлтад ажилтан ямар хариу үйлдэл үзүүлж байна вэ? Тохиромжтой эелдэг зөвлөгөө, сайшаал магтаал хэлсэн үү? Өөрчлөх боломжтой ямар нэгэн зүйл байна уу? Мөн та багийн гишүүд хоорондын ялгааг тэмдэглэх боломжтой. Зарим хүмүүст бусадтайгаа илүү сайн ажиллах тодорхой арга техник байна уу? Хэрэв зарим тайлан зогсонги байдалд орвол ямар шалтгаантай байх вэ? Өвдөх, хоорондоо зөрчилдөх гэх мэт гадны ямар нэг нөлөө гарсан уу?
Хувь хүний ахиц дэвшлийн талаарх ойлголтыг олж авсныхаа дараа ажилтнуудтайгаа нэг нэгээр нь ярилцах хэрэгтэй. Улирал тутам ярилцах гэж хүлээх шаардлагагүй бөгөөд уулзалтаа хэт албан ёсны болгохгүй байхыг анхаараарай. Тогтмол хугацаанд, тухай бүрт нь ажилтнуудтайгаа холбоо тогтоож хамтран ажиллахад шаардлагатай зүйлсүүдийг тодорхойлж харилцан үйлчлэл бий болго. Ажилтнуудынхаа амжилтыг яаж хардагыг мэддэг гэдгээ харуул. Тэр дундаа илүү хөгжихийн тулд юу хийх хэрэгтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
Ихэнх удирдлагууд багийн гишүүдийнхээ гүйцэтгэл, хөгжил өөрчлөлтийн ялгааг жилийн туршид санах хүндрэлтэй байдаг. Өмнө хийсэн бүх ажиглалт, сэтгэгдлүүддээ эмх цэгцтэй байлгахад илүү чанартай үнэлгээ бичихэд бага цаг зарцуулна.
Зарим удирдлагууд ажилтан бүрээ нямбай хянах хүндрэлтэй санагдаж магадгүй. Хэрвээ гайхалтай, өндөр гүйцэтгэлтэй багийг бүрдүүлэхийг хүсч байгаа бол цаг хугацаа шаардлагатай. Ажилтнуудынхаа чадварыг дээшлүүлж, амжилтад хүрэхэд туслах нь удирдлагын хариуцлага. Энэ үүрэг хариуцлагыг нухацтай авч үзэх юм бол ажилтнууддаа бүх боломжоороо ажиллах сэдэлийг өгөх болно. Ажилтнуудын шаргуу хөдөлмөр, удирдлагын заах арга барилыг хослуулахад ажилтнууд илүү ур чадвартай, сайн гүйцэтгэлтэй, тогтвортой ажиллах, илүү чадварлаг болдог. Үүний дүнд ажилтнууд карьер төлөвлөлтөө амжилттай биелүүлэхэд тусалсанд талархах сэтгэлтэй үлдэх болно.
Ажилтан тус бүрт өөр өөр хөгжлийн хөтөлбөрийг боловсруулснаар илүү үр дүнтэй, нэр хүндтэй удирдлага болох болно. Магадгүй цор ганц онцгой нэгэн болох боломжтой.