Манлайлагчдын 10 шинж чанар

2019/05/30 Админ 16913 1 сэтгэгдэл

 

Хамгийг шилдэг болоод муу манлайлагч гэж хэн бэ? Ухаантай, гадагш чиглэсэн, анхаарал татахуйц гэх мэт төрөлхийн шинж чанарыг хүмүүс орхидог бөгөөд тэдний оронд нээлттэй байдал, даруу, эелдэг зан зэрэг манлайлагчийн хянаж болох зан чанарт анхаардаг ажээ. 

Энэ нь нэг талаараа сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу emotional intelligence өндөртэй манлайлагчдыг тодорхойлжээ. TalentSmart-н сая гаруй хүнийг хамруулсан судалгааны мэдээллээс харахад эдгээр шинж чанарууд бусдын хүндэтгэлийг хүлээхээс илүү үр дүнд хүргэдэг аж.

Бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн удирдагч болох нь таны хяналтаас бүрэн шалтгаална. Энэ нь сэтгэл хөдлөлийн оюун ухаанаас хамаарна гэсэн үг юм. Сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу бид бүгдийг нэрлэж заншсанаар EQ нь хэн ч хичээвэл сайжруулж хөгжүүлж болох уян хатан чанартай ур чадвар билээ.

Бусдын хүндэтгэлийг хүлээсэн манлайлагчдад дараах 10 зан төлөвийг суулгах ёстой.

1. Тэд хувийн холболт үүсгэдэг

Олон хүнтэй өрөөнд ч байсан бусдын хүндэтгэлийг хүлээсэн удирдагчидтай хүн бүр ганцаарчлан ярилцахыг хүсдэг. Учир нь тэдний харилцааны чадвар өндөр түвшинд хөгжсөн байдаг бөгөөд хувийн сэтгэл санаанд нөлөөлөхүйц байдлаар харилцаж чаддаг. Өмнөө зогсож буй хүнийхээ сэтгэлд нь хүрэх ёстой юм.

2. Тэд нээлттэй, харилцахад хялбар.

Өөрсдийнх төлөө ямарваа нэгэн зүйл хийж чадах тохиолдолд л танд цаг гаргадаг хүмүүсийг та мэднэ дээ. Харин бусдын хүндэтгэлийг хүлээсэн удирдагчид хүн бүрийн ур чадварыг үл харгалзан тэдэнд хандуулах цаг хугацаа, анхаарал үнэ цэнэтэй гэдгийг мэддэг.

3. Тэд даруу төлөв

Их зан хэнд ч хэрэггүй. Бусдын хүндэтгэлийг хүлээсэн манлайлагчид өөрсдийгөө бусдаас илүү гэж боддоггүй учир илүү мэт жүжиглэдэггүй. Нэр алдарын эх үүсвэр байхаас илүүтэй өөрсдийгөө дагадаг хүмүүстэй үйлчлэх хариуцлагаа нэмэгдүүлэх манлайллын байр сууриа хардаг.

4. Тэд өөдрөг

Бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн манлайлагчид эерэг, өөдрөг төлөв байдлаа үргэлж хадгалдаг. Тэд захирлуудын зөвлөлд тайлангаа танилцуулаад байх шаардлага байдаггүй харин удирдлагууддаа санаа болоод алсын хараагаа хуваалцдаг.  Тэд эрүүл хооллолтын ашиг тусыг мэддэг учир хоолны дэглэм бариад байх шаардлага байдаггүй. Ямар ч сөрөг нөхцөл байдалд өнөөдрөөс илүү гэрэлт ирээдүйг бүтээхэд туслах итгэл найдварыг олж харж чаддаг.

5. Тэд маш тайван

Алдаа ч гаргасан амжилт ч олсон бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн манлайлагчид урагш алхсан байдаг. Тэд аль алинаас нь суралцаж урагшилдаг.

6. Тэд өгөөмөр

Бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн манлайлагчид дуусашгүй өгөөмөр. Тэд өөрсдийн үүрэг хариуцлагаа ойлгодог учир юу юунаас илүү сайн хийхийг хүсдэг. Тэд таны амжилт бол өөрсдийнх нь амжилт гэдгийг мэддэг.

7. Тэд шударга шулуун зангаа харуулдаг

Бусдын хүндэтгэлийг хүлээсэн манлайлагчид үгээрээ биш үйлдлээрээ бусдын итгэлийг татаж урамшуулж чаддаг. Ихэнх удирдагчидын хэлснээр тэдний хувьд шударга зан маш чухал юм. Гэхдээ бусдын хүндэтгэлийг хүлээсэн манлайлагчид өдөр бүр шударга заангаа харуулахаар ярьж хөдөлдөг.

8. Тэд хүмүүсийг ном шиг уншдаг

Бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн удирдагчид хүмүүсийн хэлж буй үгээс илүүтэй аман бус харилцааг нь хэрхэн уншихаа мэддэг. Тэд биеийн хэл, дуу хоолойны өнгө, нүүрний хэлэмжээр тухайн хүний илэрхийлж буй зүйлсийг сайн анхаардаг.

9. Тэд боломжийг үнэлдэг

Роберт Браулт /Robert Brault/-ын хэлснээр “Харизм гэдэг нь таныг хүндэтгэдэг хүмүүсээр хүрээлүүлэх биш, хүрээлүүлж буй хүмүүсийнхээ хүндэтгэлийг хүлээх юм.” Бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн удирдагчид хүмүүсийн зөвхөн сайн талыг л хардаггүй ч өөр хүн ч мөн үүнийг харж буйг мэддэг. Тэд хүн бүр хичээвэл илүү сайн болж чадна гэдгийг мэддэг учир хүмүүсийн авъяас чадварыг тодотгодог.

10. Тэдэнд мөн чанар бий

Бусдын хүндэтгэлийг хүлээсэн манлайлагчид өөрсдийн мэдлэг туршлага нь бусдын амжилтын замыг хөтлөхөд чухал гэдгийг ойлгодог. Тийм учраас өөрсдийн мөн чанараа хүмүүстээ хуваалцдаг. Тэд өөрсдийн хэн гэдгээ мэддэг учир дүс эсгэх шаардлага байхгүй.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.126.88.142] 2020/04/28
сайхан мэдээлэл байна
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.