500 гаруй бизнесийн манлайлагчдыг олон улсын судалгаанд хамруулж хамгийн шилдэг ажилтныг хэрхэн таних талаар асуулга явуулжээ. Уг судалгаагаар зарим хүмүүс яагаад бусдаасаа илүү амжилттай ажилладаг гол шалтгаан нь “хувийн зан чанар” гэсэн хариу гарчээ.
Тодруулбал, манлайлагчдын 78% нь хувийн зан чанар шилдэг ажилтнуудын гол шалгуур гэж хэлсэн байна.
Манлайлагчид “хувийн зан чанар” гэсэн ойлголтыг бүрэн тодорхойлж чадахгүй байгаа нь гол асуудал болж байна. Бидний дэлхийд хандах хандлага, үзэл бодлын тогтсон хэлбэр нь хувийн зан чанарыг бүрдүүлдэг. Интроверт, эксроверт байх нь хувийн зан чанарын нэг томоохон жишээ юм.
Хувийн зан чанар нь бага наснаас бүрдэж, насанд хүрээд тогтдог. Бидний амьдралын туршид маш олон зүйл өөрчлөгдөж байдаг ч хувийн зан чанар тэдний тоонд ордоггүй.
Хувийн зан чанар нь IQ-с ялгаатай. Эдгээрийн аль нь ч ямар нэгэн байдлаар хамтдаа болдоггүй. Хувийн зан чанар нь EQ-с ч мөн ялгаатай бөгөөд судалгаанаас харахад ихэнх манлайлагчид уг ойлголтыг буруугаар тайлбарласан байдаг.
Тэгэхээр доорх зурагны дагуу IQ, EQ, хувийн зан чанар хамтдаа хүнийг бүтээдэг.
Судалгаанд хамрагдсан манлайлагчдын хувийн зан чанар гэж тодорхойлоод байгаа ойлголт нь EQ-н ур чадварууд юм. Хувийн зан чанараас ялгаатай нь бид EQ-ээ өөрчилж, сайжруулж, хөгжүүлж болно.
Шилдэг ажилтнуудад бурхнаас заяасан хувийн зан чанар байдаггүй. Тэд маш энгийн зүйлсэд найддаг ба өдөр бүр чадваруудаа нэгтгэж чаддаг.
Манлайлагчид эдгээр чадваруудыг хайх шаардлагагүй. Манлайлагчдын үүрэг нь эдгээр ур чадварыг шилдэг болгоход туслах явдал юм.
Манлайлагчид, менежерүүдийн хувийн зан чанар гэж тодорхойлдог EQ ур чадваруудаас анхаарч авч үзье.
Тэд баяр баяслыг хойш тавихыг зорьдог.
Шилдэг ажилтнууд “Миний ажлын тодорхойлолтод энэ ажил байхгүй” гэж хэзээ ч хэлдэггүй. Шилдэг ажилтнууд ажил үүргийн тодорхойлолтоос давж ажилладаг. Хүлээн зөвшөөрүүлэх, шагнал урамшуулал авахыг хүлээж ажлаа хийдэггүй. Ажлаа сайн хийж дараа нь үр шимийг нь хүртэнэ гэдэгт итгэлтэй байдаг.
Тэд зөрчилдөөнийг тэсвэрлэдэг.
Шилдэг ажилтнууд зөрчилдөөнийг эрж хайдаггүй ч, үүнээс зугтдаггүй. Тэд тайван байдлаа хадгалж байр суурь, үзэл бодлоо тайвнаар, логиктой тайлбарладаг.
Тэд төвлөрөх чадвартай.
“Ямар нэгэн зүйл буруу болж эхлэх юм бол онгоц нисдэг гэдгийг бүү март” гэж нисэх хүчний оюутнуудад үргэлж хэлдэг гэнэ. Нисэж яваа онгоцыг газардуулах боломжтой цаг мөчийг тохируулахад нисгэгчид анхаарлаа сайтар төвлөрүүлэх шаардлагатай болдог. Жишээлбэл: нэгэн нислэгийн багийн хамт олон газардахдаа чиглүүлэгчийн түгшүүрийн дохиог сонсоогүйгээсээ болж өндрөө алдаж байгаагаа мэдэлгүй бүтэлгүйтсэн байдаг. Шилдэг ажилтнууд “Онгоц нисдэг” гэсэн зарчмыг сайтар ойлгодог. Тэд өөр зүйлд сатаардаггүй бодит асуудал, хов живийг ялгадаг учир юу ч болсон анхаарлаа сарниулдаггүй сайтар төвлөрч чаддаг.
Тэд эрүүл зоригтой байдаг
Шилдэг ажилтнууд үргэлж бусадтай ярилцахыг зорьдог. Хүнд хэцүү асуулт эсвэл шийдвэр гаргах боломжгүй үед ч гэсэн мэдрэмжтэй, зөв цагт ярилцаж чаддаг. Ярилцахаасаа өмнө сайтар бодож, тохиромжтой цаг, тохиромжтой газрыг оновчтой сонгодог.
Тэд эгогоо хянаж чаддаг.
Шилдэг ажилтнууд эготой. Хэдийгээр эготой хөтлүүлдэг ч тийм өндөр ач холбогдол өгдөггүй. Ямар нэгэн буруу зүйл хийсэн тохиолдолд хүлээн зөвшөөрч өөр нэгний санааг сонсдог.
Тэд хэзээ ч сэтгэл ханадаггүй.
Шилдэг ажилтнууд бүх зүйл улам илүү сайжрах боломжтой гэдэгт итгэдэг. Хэн ч хамгийн сайн гэсэн зүйлийн хязгаарт очдоггүй. Хувь хүний хөгжилд “хангалттай сайн” гэсэн үнэлгээ байдаг. Ямар ч сайн зүйл байсан шилдэг ажилтнууд улам илүү сайжруулах хүсэлтэй байдаг.
Асуудлыг илрүүлж, шийдвэрлэдэг.
Шилдэг ажилтнууд болоод өнгөрсөн асуудлуудтай зууралддаггүй. “Үүрд мөнх байхгүй шүү дээ” гэсэн үг тэдний үгийн санд байдаггүй. Тэд шийдвэрлэж болох асуудалд анхаарж түүнийгээ шийдвэрлэдэг.
Тэд хариуцлагатай.
Менежерүүдийн хамгийн их цочирдуулдаг үг бол “энэ миний буруу биш”. Шилдэг ажилтнууд хариуцлагаа хүлээх чадвартай байдаг. Тэдний өөрсдийн ажил, шийдвэр, муу ч сайн ч шийдвэртээ хариуцлага хүлээдэг.
Тэд эрэлт хэрэгцээтэй.
“Эрэлт хэрэгцээтэй” гэдэг нь маш олон утгатай. Байгууллагын хувьд “бусдад таалагддаг” гэсэн үг болно. Шилдэг ажилтнууд хамт олондоо таалагддаг. Тэд шударга, манлайлах ур чадвартай байдаг. Энэ нь тэдэнд хангалттай итгэж болно гэсэн утгыг илэрхийлнэ.
Тэд харилцахад хэцүү хүмүүстэй учраа олдог.
Хэцүү хүмүүстэй харилцах маш их бухимдуулдаг. Шилдэг ажилтнууд хэцүү хүсүүстэй харилцах өөрсдийн хариу үйлдлээ хянадаг. Хэцүү хүмүүстэй харилцах үедээ нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрдөг. Тэд өөрсдийн сэтгэл хөдлөлөө тодорхойлж, бухимдлаа хянадаг. Нөгөө хүнийхээ үзэл бодлыг харгалзан үзэж шийдлийг олдог.
Эх сурвалж: weforum.org