2020 он гэхэд АНУ-н эдийн засаг өргөжиж 55 сая ажлын байр бий болох төлөвтэй байна. Эдгээрээс 24 сая нь цоо шинэ албан тушаал ажээ. Боловсрол, Ажиллах хүчний Georgetown төвийнхөөр шинэ ажлын байрны 48% нь манлайлал, харилцаа, анализ, идэвхитэй сонсох, удирдлагын чадвар гэх мэт хатуу ба зөөлөн оюуны чадварыг хослуулах шаардлагатай болохыг онцолсон байна.
Компаниуд ажилчид, болон ажил горьлогчдоос ямар ур чадварыг шаардах вэ? Ихэнх хүмүүс их сургуулиа амжилттай төгссөн, удаан хугацаанд ажилласан туршлагатай ч ажлаа төгс гүйцэтгэж чаддаггүй. Өнөөдрийн нийгэм мэдлэгийг илүүтэй үнэлж, гэрчилгээний ялгааг арилгах зорилготой байгаа билээ.
Хүний нөөцийн хэлтэс тухайн хүний талаар зүгээр л нэг мэдээлэл цуглуулах хангалтгүй бөгөөд түүнийгээ ашиглах, ашигтайгаар танилцуулах чадвартай байх ёстой ажээ.
Бид бүгдийн илүүтэй анхаарах ёстой ерөнхий ур чадвар бол: “бичгийн, найруулгын, редакторын нарийн ур чадвар, илтгэх, төлөвлөх, зохион байгуулах, цагийн менежмент, технологийн ур чадвар, асуудал шийдвэрлэх, шүүмжлэлт сэтгэлгээ, учир шалтгааныг олох, хэлэлцээр хийх, шийдвэр гаргах, дасан зохицох, анхаарал хандуулах ур чадварууд“ Эдгээрээс техникийн ур чадвар хамгийн эрэлттэй байгаа юм.
2015 онд Burning Glass Technologies ур чадварын схемийг гаргажээ.
Ажлын байрны суурь ур чадварууд уг жагсаалтад ороогүй ба уг зураглал нь салбар тус бүр дээрх хамгийн үнэ цэнэтэй, хүсэн хүлээсэн ур чадваруудыг харуулж байна. Эдгээр суурь ур чадварууд нь 6 үндсэн хэсэгт хуваагдах хандлагатай:
Түүнчлэн нийгмийн сүлжээний хэрэгсэл ашиглан ажилчид, менежер, ажил горьлогчдын хувийн профайл руу нэвтэрч ур чадварыг нь бүрэн хэмжих боломжтой болоод байгаа юм. Ерөнхийдөө нийгмийн сүлжээний платформууд нь ажил горьлогчийн танилцуулсан ур чадварыг батлах баталгаа болно. Ингэснээр ажилд авах, ажилтны ур чадварыг тодорхойлоход илүү тодорхой дүр зургийг бий болгож цаашлаад ажлын амжилтанд нөлөө үзүүлнэ.
Их сургуулийн дипломгүй байсан ч ур чадвараараа зах зээлд борлогдох боломжтой болоод байгаа юм. Ажил олгогчид ерөнхийдөө харагдах төрх байдал, ажил үүрэгтэй холбоогүй хувь хүний ур чадваруудыг илүүтэй харж сонгон шалгаруулалт хийдэг.
Шилдэг шинжээчид мэдээллийг боловсруулах замаар шалгаруулалт хийдэг. Энэ нь ажил горьлогчдын давуу болон сул талыг нь боловсруулж ямар ажлын байр тохирох талаар үнэн зөв дүрслэл бий болгодог.
Эх сурвалж: hbr.org