Өдөр бүрийг стрессгүй даван туулах нь

2019/04/16 Админ 4976 0 сэтгэгдэл

 

Бид бүгд л төгс зүйлийн төлөө идэвхитэй тэмүүлж амьдардаг ч ямар нэгэн алдаа дутагдал гарч ирдэг. Дараах стратегийг амьдралынхаа нэгээхэн хэсэг болгосноор таны амьдралын өдөр бүр төгс байх болно.

 

Стратеги #1: Зорилгоо тодорхойлохдоо бодитой бай.

Амьралынхаа зорилгыг тодорхойлсныхоо дараа жил, сар, долоо хоногоор нь задлан бичээрэй. Бага багаар амжилтыг бүтээж зорилгодоо хүрэх хэрэгтэй. Бид бүгд заримдаа эцсийн зорилго юу гэдгээ мартчихдаг. Өөрийн зорилго, мөрөөдөлдөө анхаарлаа хандуулж, өөд тэмүүлээрэй.

Стратеги #2: Дотоод ертөнцөө сонс.

Хэрэв та бухимдсан, сандарсан, айсан байгаа бол хийсвэр зорилт тавьсан эсэхээ асуугаарай. Таны сэтгэл хөдлөл хийсвэр зорилтын төлөө тэмүүлж байгаа гэдэг бодлыг төрүүлэхийг оролдож байна. Сөрөг бодлуудыг танд хүчээр бий болгож өөрөө өөрийгөө бусниулдаг. Чи үүнийг хийж чадахгүй. Хангалттай өөртөө итгэлтэй биш байна гэх мэтчилэн.

Стратеги #3: Алдаа гаргахаас битгий ай.

Алдаа бүр тань туршлага болж, түүнээсээ суралцдаг гэдгийг харж байгаа биз дээ. Нэн тэргүүнд оролдож үзэх зоригтой байх хэрэгтэй. Дараа нь алдаа бүхнээсээ суралц. Үр дүн илүү байх болно.

Стратеги #4: Хатуу чанд байсан ч хувийн дүрмээ өөртөө дахин дахин сануул.

Төгс зүйл рүү тэмүүлэгчид үргэлж хэцүү дүрэм тогтоодог. Цор ганц дүрмийг тогтоох нь илүү шударга бус, тусгүй зүйл. Дараа нь үүнийгээ илүү тустай, уян хатан мөн мартагдахааргүй байхаар өөртаа сануул.

Стратеги #5: Эерэг зүйлд төвлөр.

Хааяа бид жижиг зүйлд илүү анхаарлаа хандуулж, бусдыг нь мардаг. Жишээ нь: та дэглэмээ мартаад зүсэм бялуу идчихээд өөрийгөө бүтэн сар буруутгадаг. Сөрөг бодлуудаа толгойноосоо авч хаях хэрэгтэй.

Стратеги #6: Муу зүйл бодохоо боль.

“Ёсгүй”, “Ёстой”, “шаардлагатай” аль нь ч бай та өөрийн мэдрэмждээ анхаарлаа хандуулаарай. Жишээ нь: Би хэзээ ч алдаа гаргах ёсгүй. Би заавал энэ ажлыг дуусгах ёстой гэх мэт.

Стратеги #7: Тайвшраад бүгдийг зөнөд нь орхи

Магадгүй та тайвширч бүгдийг зөнөд нь орхиж чадахгүй байж болох юм. ЭДгээр нь эрүүл амьдралд зайлшгүй шаардлагатай зүйлс билээ. Хэрэв та ажил дээрээ байгаа бол хэсэг завсарлаад амьсгалын дасгал хийх, гадуур алхах, сунгалтын дасгал хийх, 15 минут дуг хийгээд авах гэх мэтээр өөртөө зарцуулаарай.

Шинэ хоббитой болсон ч болно. Та өдөр тутам хийж заншсан зүйлээс татгалзан шинэ зүйл туршиж үзээрэй. Та гайхах болно.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.