Урам зоригоо нэмэгдүүл
Урам зориг ирээдүйн замыг чиглүүлж өгдөг. Урам зоригтой үед шинэ санаа багтаж ядан, бүтээлч хүслийг нэмэгдүүлдэг.
Дуртай ажлаа хий
Хүн бүрт байдаг нийтлэг зан чанар бол дуртай ажлаа хийж буй үедээ бүх сэтгэл зүрхээ зориулдаг. Уран бүтээлч сэтгэхүй нь сэтгэлд нийцэх тэрхүү зүйлээ олох ёстой. Өөрийн сэтгэлдээ нийцсэн тэрхүү зүйлээ олвол тархи бүтээлчээр ажиллаж эхэлдэг гэнэ.
Зорилгынхоо төлөө тууштай зүтгэ
Ажилдаа хандах хандлага үйл хөдлөлийг нь удирддаг гэнэ. Бүтээлч болохыг хүсч байвал алсын зорилгоо тодорхойлж, баттай төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, амжилтанд хүрэх тэр итгэл, эрмэлзлийг бүрэлдүүлэх нь чухал юм.
Хайрцагнаас гадуур сэтгэ
Шинэ боломж, шинэ бололцоог харж чаддаггүй хүмүүс өөрийн бүтээлч сэтгэхүйг хаасан, нээж дэлгэрүүлэх боломжгүй байдаг. Тийм учраас хэвшсэн хандлагыг халж, улиг болсон зүйлсийг өөр өнцгөөс харж шинийг илэрхийлж, шинэ санаа бүрийг хэрэгжүүлж үзээрэй.
Баярлаж, талархаж сур
Өөрийн хийж буй ажилдаа хүүхэд шиг баяр хөөртэйгээр хийж сураарай. Баяр хөөртэй байх нь сэтгэлгээг чөлөөтэй хөрвөхөд саад болдог асуудлуудаас чинь ангижруулж амьдралыг тань бүтээлч үйл ажиллагаагаар дүүрэн болгох болно.
Өөртөө итгэлтэй бай
Хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж бүтээлч байдалд томоохон нөлөө үзүүлдэг ажээ. Алдаа хийхээс эмээдэг хүн үр бүтээлтэй зүйл хийж чадахгүй. Айдсаар дүүрэн бүчсэн сэтгэлгээ амьдрал дээр хэрэгжихгүй. Та цор ганц, тань шиг сэтгэх хүн энэ хорвоо дэлхий дээр байхгүй гэдгийг санаарай.
Үргэлж суралц
Хэрэв хэн хүн сэтгэхүйн түвшингээ нэмэгдүүлэх, үргэлж суралцахыг эрмэлзэхгүй бол шинэ санаа бүтээл сэтгэхүйн замыг хааж оюун санаа уналтанд ордог. Үргэлж суралцаж тархиа эрүүл байлгая.