Шинэ мянганы шинэ менежерүүдийн нэр хүндийг “алдаг” алдаанууд

2019/03/12 Админ 4417 0 сэтгэгдэл

 

Бид менежерүүдийн хийвэл зохих зүйлсийн талаар олон контент гаргаж байсан. Тэгвэл менежер хүн юу хийж болохгүй талаар та юу мэдэх вэ?

Ихэнх залуу менежерүүдэд заавар дутмаг байдгаас шалтгаалан эхний хэдхэн сарын дотор л багийнхныхаа дунд итгэл үнэмшилтэй, нэр хүндтэй байдлаа алддаг.  Хэрэв та буруу хөл дээрээ боссон бол тэнцвэрээ олж өндийх гэдэг хэцүү тулаанд орох нь дамжиггүй. Үр дүнгээ удирдан сайжруулахын тулд баг тань таны талд байх ёстой. Та тэднээр өөрийгөө хүндлүүлэх, таны хийж буй зүйлээс итгэл үнэмшилтэй байдлыг мэдрэх мөн та тэднийг гайхалтай амжилтад хүргэхэд чиглүүлж чадах хүн гэдэгтээ итгүүлэх хэрэгтэй. Эхний хэдхэн долоо хоногт найдвар, хүндлэл, эрх мэдэл олж авна гэдэг бол шинэ менежерүүдэд хамгийн чухал зүйл байдаг. 

Өнөөдөр бид шинэ менежерүүдийн хамгийн том, хамгийн нийтлэг алдаануудыг цөөн үгээр хүргэх гэж байна.

Бие даасан байдлаар ажиллах

Хэрэв та өдийг хүртэл бие даасан хувь нэмэр оруулагч байсан бол аливааг ганцаараа хийгч төрлийн хүн гэсэн үг. Гэхдээ удирдагчийн хувьд бусадтай ажиллах талаар түлхүү бодох нь зөв. Хэрэв та тухайн зүйлээ ганцаараа хэрхэн хийхийг мэдэж байсан ч багийнхнаараа хийлгэх нь зүйтэй. Ингэснээр:

  • Өөртөө байхгүй санал санаачилгыг бусдаас авах
  • Өөрийн санал санаачилгыг багийнхандаа ойлгуулах
  • Хамтдаа хөгжих боломжийг бий болгох
  • Багийнхандаа хамаатуулж, эзэмших эрхийг олговол тэд ажлаасаа гарсан ч өөрчлөн сайжруулах саналаа хэлнэ

Томоохон өөрчлөлтийг маш хурдан хийх

Шинэ ирсэн менежерүүдэд их хэмжээний өөрчлөлтийг маш хурдтай хийх шиг чухал зорилго гэж байдаггүй. Хэрэв та онцгой өөрчлөлт оруулах бодол тээж яваа бол багийнхныхаа ажлын байдал, идэвх оролцоо, ерөнхий төлөв байдлын талаар суурь ойлголт авахын тулд бага зэрэг цаг хугацаа зарцуулах шаардлагатай. Хамгийн сайн дүрэм бол болж өгвөл та эхний хэдэн сард томоохон өөрчлөлтүүдийг хийхгүй байх явдал юм. Оронд нь хэлтэс болоод үйл явцын талаар сайтар ойлголттой болох хэрэгтэй.

Багтаа хангалттай цаг зарцуулдаггүй

Энэ алдаа бол дээр дурдагдсан хоёр алдааны аль алинтай нь хамааралтай. Багийнхандаа итгэл хүлээлгэхийн тулд тэдэнд цаг хугацаа зарцуулах шаардлага зайлшгүй байдаг. Их хэмжээний цаг. Багийнхныхаа тухай, тэдний ажиллах арга барил болон хүн бүрийг сайтар мэддэг болоход түлхүү анхаарах нь зүйтэй юм. Хэлтэсийнхээ орц гарцыг ажилтнуудын нүдээр харахыг хичээ. Тэдний харах өнцөгийг ойлгохын тулд цаг зарцуулснаар та хүндлэл, итгэл найдвар олж авах ба тэр цаг үед л өөрчлөлтийг хийх хэрэгтэй.  Ингэснээр та багаа өөрийн болгох боломж бүрэлдэнэ.

Дотны найз байх

Энэ бол залуу менежерүүдийн нийтлэг алдаа. Үйл явцыг хэрхэн гартаа авахаа мэдэхгүй эргэлзэх үед багийнхан чинь чамтай илүү ойртож “найз”-ын түвшинд харилцаж эхэлдэг. Яг ийм асуудал тулгарахад та “итгэл даасан байдал, эрх мэдэл устгаж байна” гэж бодно. “Дотны найз” байх нь магадгүй шүүмжлэл, хов жив араасаа дагуулж бүтээмж буурахад нөлөөлөх эрсдэлтэй.  Иймээс таны ажил бол хүн бүрийн сайн найз байх бус тэдний манлайлагч байх гэдгийг сана. Ажилтнууд тань дотны найзыг бус даргыг хүсдэг юм. Та нөхөрсөг, харилцахад хялбар байж болно гэхдээ энэ үед албаны байдлаа хадгалж мэргэжлийн хандлагатай байх шаардлагатай.  Хэдийгээр танд эвгүй мэдрэмж төрж байж болох ч хэдхэн сарын дараа шинэчлэлийн үр дүнгээ мэдрэх болно.

Шууд бус байх

Сайхан гэх тодотголтой менежер байхын тулд эсвэл сөргөлдөөнөөс айсандаа санал шүүмж, хүлээлтээ шууд бусаар илэрхийлдэг. Энэ нь асуудлын мөн чанар чухамдаа юунд байгааг төөрөлдүүлэхэд хүргэнэ. Тэр ч байтугай менежерүүд ихэвчлэн санал шүүмжлэлийг бүгдийг нь нэг дор шууд хэлдэггүй. Учир нь энэ тийм ч том асуудал биш гэж боддог. Ахин хэлэхэд таны ажил бол ажилтнуудаа бүрэн хүчин чадлаараа ажиллахад нь дэм болох явдал юм. Хэрэв та л хамтран ажиллагч багийн гишүүдээ ойлгохгүй юм бол, тэдэнд өөрийгөө ойлгуулахгүй юм бол тэд хэрхэн хөгжиж дэвших билээ?

Гүйцэтгэлийн асуудлуудыг үл тоомсорлох

Танай баг бол таны болон таны манлайллын тусгал юм. Гүйцэтгэлийн дутмаг байдал таныг ч танай багийг ч муухай харагдуулаад зогсохгүй найдвартай байдлыг үгүйсгэдэг. 

Хүмүүст тохирох ажлыг нь хариуцуулж, хүлээлтэд хүрэх нь хүн болгонд аятай байдаг            . Заримдаа сайн менежер байх гэдэг нь зөв зүйлийг хийх зоригтой байх явдал бөгөөд гүйцэтгэлийн тал дээр нарийн анхаарах нь менежер хүний үүрэг хариуцлага гэдгийг та мэдэх байх.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.