Бид хүмүүсийн амнаас “Би шилдэг манлайлагч” гэсэн үгийг нийлээдгүй удаа сонсдог ч шилдэг удирдагч гэж яг ямар хүнийг хэлэх вэ гэсэн асуултын хариултыг хүн болгон мэддэггүй юм.
Тэгвэл энгийн нэг удирдагчаас Шилдэг манлайлагч болж дэвшихийн тулд ямар алхам хийх вэ?
Манлайлагч хүний талаар ном зохиол дээр манлайлагч, удирдагчдын эзэмшвэл зохих чадварууд, бусадтай хэрхэн харилцах тухай, ажилтнуудаа хэрхэн идэвхжүүлэх тухай, мөн шийдвэр гаргах арга зам гэх мэтчилэн манлайлагч хүнд байх ёстой чанаруудыг л тусгасан байдаг. Харин "шилдэг манлайлагч гэж хэн бэ? шилдэг удирдагч юу хийдэг вэ" гэдгийг ном зохиол дээр бичдэггүй юм.
Тэгвэл бид "HBR’s 10 must reads” (Харвардын Бизнесийн тоймоос гаргадаг заавал унших ёстой цуврал номууд)- ын нэг болох LEADERSHIP & MANAGING PEOPLE номын зохиолч Marcus Buckingham-ийн Манлайлагч хүн яг юу хийдэг талаар хийсэн судалгаанаас хүргэж байна.
Уг судалгаа нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 80.000 менежерийг хамарсан ба менежер хүн хэрхэн шилдэг үр дүнд хүрэх тухай судалжээ.
"Менежерүүд хүн бүрийн өвөрмөц онцлогийг тодорхойлж түүнийг улам сайжруулан хөгжүүлэхэд анхаардаг" гэсэн гол хүчин зүйлийг гаргаж ирсэн аж.
Энгийн менежерүүдийг даам тоглогч харин Шилдэг менежерүүдийг шатар тоглогч той зүйрлэжээ.
Энэ хоёрын ялгаа: даам тоглогчид тогтсон нэг загвараар, нэгэн хэвийн ижилхэн замаар нүүлт хийдэг ба хоорондоо харилцан солилцож болдог. Тоглогч нь нүүлт хоорондын уялдааг хангахын тулд төлөвлөгөө зохиож ажиллах шаардлагатай болдог.
Харин шатрын хувьд нүүлт бүр ялгаатай замаар хийгддэг, хүнд шугамаар явагддаг ба нүүх зарчмыг нь мэдэхгүй бол үүнийг тоглох боломжгүй аж. Ийнхүү Marcus Buckingham менежерүүдийг чадвараар нь ангилж, даам болон шатар тоглогчидтой зүйрлэн тайлбарлажээ.
Шилдэг менежер хүн ажилчдынхаа онцлог, үнэт зүйл, чадваруудыг нь сайн мэддэг ба төлөвлөгөө хэрэгжүүлэхийн тулд ажилтнуудыг хоорондын нэгдэл, нягтаршил харилцан хамаарлыг хангаж ажиллаж чаддаг байна. Ийнхүү менежер хүн хувь хүн болгоны онцлогийг мэдэрч, түүнд суурилсан ажил хийлгэх чадвар дээр нь үндэслэн шилдэг менежер хүн романтик байх ёстой хэмээн дурдсан ба ажилтнуудаа дэмжин хөгжүүлэх талаар дараах 3 зарчмыг тэрээр санал болгожээ. Үүнд:
Эх сурвалж: hbr.org