Шилдэг ажилтныг сонгох нь байгууллагын хөгжил, амжилтад хамгийн чухал үр нөлөөтэй зүйл юм. Харин мянга мянган хүний дундаас тэднийг танина гэдэг далайгаас сувд шүүрэхтэй адил хэцүү асуудал билээ.
Ийм учраас тухайн хүний ур чадвар, туршлага, хувь хүнийг хөгжил зэргийг богино хугацаанд таньж мэдэх ажлын ярилцлагад оруулдаг. Ажлын ярилцлагын богинохон хугацаанд зөв ажилтныг сонгож авах хэд хэдэн арга байдаг ажээ.
Ажлын хариуцлагаа ухамсарладаг, тухайн ажлын байранд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх эсэхээс эхлэх хэрэгтэй. Ажлын тодорхойлолтыг шинжихээс гадна тухайн хүний ур чадвар, туршлага, хувь хүний зан чанарыг чухалчлан авч үзэх хэрэгтэй. Эдгээрийг харгалзан үзэж тухайн ажлын байранд тохирох эсэхийг төсөөлөн бодоорой.
Шинэ ажилтанд тохирох хамгийн боломжит ажлын байрын тухай бодож байгууллагад ямар давуу талтай болохыг бодитоор төсөөлөх хэрэгтэй.
Зөв асуулт асууснаар ажил горьлогчийн туршлага, ур чадвар, хандлага, ажлын байрны соёл, хувь хүний хөгжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Тодорхой нөхцөл байдалд хэрхэн биеэ авч явах, ямар зан ааш үзүүлэх талаар тайлбарлахыг хүсэх. Мөн таны хайж буй чадварыг нотлох тодорхой ажлын туршлагатай эсэхийг асуух.
- Таны ажилд чухал шаардлагагүй ямар нэгэн ажлыг яаралтай дуусгах шаардлагатай болвол яах вэ? (Тухайн хүн хэр санаачлагатай эсэхийг харуулна.)
- Шийдвэрлэх хүнд хэцүү асуудлыг хэрхэн тодорхойлж, яаж шийдэх вэ? (Асуудал шийдвэрлэх чадварыг илтгэнэ.)
- Хийхийг хүсээгүй ажлаа гүйцэтгэх шаардлагатай үед цагаа хэрхэн зохицуулах вэ? Нөхцөл байдлыг яаж шийдвэрлэх вэ? (Ятгалга, манлайллыг харуулна.)
- 2-5 жилийн дараах өөрийгөө ямраар харж байна?
- Таны өөрийн зорилгодоо хүрэхийн тулд компаний зүгээр юу шаардлагатай вэ?
- Манай компанийг сонгох хамгийн чухал шалтгаан юу вэ?
Ухаалаг ажилтныг сонгосон хэдий байгууллагын соёлд тохирохгүй бол яах вэ? Байгууллагын орчин, соёлд тухайн ажил горилогч тохирч ажиллах эсэхийг шалга.