Харилцагчийн үйлчилгээг гайхалтай хийнэ гэдэг бол үйлчлүүлэгчийг сайтар халамжлах ажил. Үйлчилгээгээ инээмсэглэн санал болго.
Хэрэв танайд тэдний хайж байгаа үйлчилгээ байхгүй бол тэдэнд тохирох илүү тохиромжтой хувилбарыг санал болгож үйлчилгээнд тань сэтгэл хангалуун буцах боломжийг олго.
Танай үйлчлүүлэгчдэд сонголт байсан бөгөөд танайхыг сонгосон. Тиймээс тэдэнд талархаж буйгаа илэрхийлж өрсөлдөгчийн тань оронд тантай ажиллах нь таатай байгааг хүлээн зөвшөөр.
Шийдлийг аль болох хурдан олохоор хайж байгаагаа мэдэгдэх нь харилцагчийн үйлчилгээг эхлүүлэх зөв арга зам юм.
Үйлчлүүлэгчээ таагүй байдалд бүү оруул. Яавал тэдэнд таатай байх талаар асуу.
Ингэж хэлэх нь харилцагчийн тухайн өдрийн гэрэл гэгээг нэмэгдүүлсэн магтаалын нэг байх болно.
Нөхцөл байдлыг хэрхэн залруулах талаар шийдлийг үйлчлүүлэгчдээ үлдээж түүнд нь хүндэтгэн хүлээж ав.
Хэрэв та үйлчлүүлэгчтэй санал нэг байгаа бол ингэж хэл. Хэрэв үгүй бол түүнийгээ илэрхийлэх тохиромжтой хувилбарыг ол. Жишээ нь: “манай бодлоготой нийцэх эсэхийг ахин шалгаж үзье” гэж болно.
Үйлчлүүлэгчийн захиалга нь хараахан бэлэн болоогүй ч хийгдэж байгаа бол “Бид яг одоо үүнийг хийж байна” гэж хэл.
Хэрэв шийдэл тодорхойгүй бөгөөд тодорхойлоход хугацаа шаардлагатай бол бид үүнийг эргэн мэдэгдэх болно гэж хэлээрэй.