Хамгийн үнэ цэнэтэй ажилтанд байдаг ажлын 8 хэв маяг

2019/02/11 Админ 7941 0 сэтгэгдэл

 

Үнэ цэнэтэй ажилтныг хэрхэн тодорхойлдог вэ? Ажлын туршлагаар уу эсвэл ёс зүйгээр нь үү? 

Софт скиллийн тухайд? Рок од, инженер, бодлого тодорхойлогчдын үнэлэмж адилхан уу? Тийм байж болох л юм.

Техникийн болон бусад ур чадварууд нь ажлын байрны тодорхойлолтод хамаарагддаг бол тухайн ажилтны хүн чанар болон хувийн шинж чанарууд нь урт хугацааны амжилтад чухал ач холбогдолтой байдаг.

Ихэнх байгууллагууд софт скилл болон байгууллагад үзүүлэх хувь хүний хөгжлийн үр нөлөөг дутуу үнэлдэг. Тэд хатуу зүйлс илүү жинтэй байдаг гэсэн бодлоор бизнесээ явуулдаг.

Хувь хүний дотоод зан чанар хүнд хэцүү байдлаас шалтгаалж гэнэтийн өөрчлөлт, тодорхой бус байдал, зөрчилдөөн үүссэн үед харилцааны чадвар сайтай үнэ цэнэтэй ажилтнууд л хямралыг хянаж хариу арга хэмжээ авч чаддаг.

Сайн компанийн соёлыг хөгжүүлэхийн тулд хүмүүсийн элементийг бүрдүүлэхдээ дараах найман төрлийн хүнийг ажилд аваарай.

1. Идэвхтэй сонсдог хүмүүс

Үр нөлөөтэй харилцаа гэдэг бол зөвхөн ярих биш юм. Өөрөөр хэлбэл хашааны нөгөө талд юу болж байгааг сонсож ойлгох чадвар гэж хэлж болно.

Олон харилцагчтай ажиллаж сурсан хүмүүс зүгээр нэг сонсохоос гадна сонссон зүйлээ тодруулахын тулд  (миний ойлгосноор бол…) зэргээр хариу үйлдэл үзүүлдэг.  Мөн тэд бусдын байр суурь болон мэдрэмжүүдийг тандах зорилгоор "Энэ талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?" гэх мэт энгийн асуултууд асуудаг.

2. EQ сайтай хүмүүс

Ажлын амжилт гаргах, дэвших, бусдыг удирдах, улс төрийн байр сууриа өсгөх зэргийг IQ-аар таамагладаг байсан бол одоо EQ эдгээрийг тодорхойлдог болжээ.

3. Тэвчээр сайтай хүмүүс

Тэвчээртэй хүмүүс нь санал зөрөлдөж буй хүмүүсээ шүүмжлэлгүйгээр сонсох, буулт хийх, нөхцөл байдлыг тохируулах чадвартай байдаг. Бизнесийн энэхүү ховор чадвар чиний шийдвэрийг тодорхойлдог гэж хэлж болно. Үндэслэлтэй, тодорхой зүйлсийг бодсоноор эцэст нь таныг илүү ухаалаг шийдвэрт хүргэнэ шүү дээ.

Ийм төрлийн хүмүүс компанийн чинь соёлыг бий болгодог хүмүүс юм.

4. Уянгын халилаас зайлсхийдэг хүмүүс

EQ сайтай ажилтнууд аливаа зүйлийн уянгын халилыг хасаж өөрсдийнхөө ойлгосныг илүү баримттай ярьдаг зэрэг тодорхой давуу талуудтай. Тодруулбал ийм төрлийн хүмүүс сэтгэл хөөрлийн үеэ тайван байдлаар сарниулах чадамжтай байдаг бөгөөд хүлээж буй үр дүнгээ тайлбарлах, шийдлүүдийн талаар бусад санаануудыг нээлттэй асуудаг.

Зөрчилдөөнийг шийдвэрлэх чадамж бүхий хүмүүсийг ажилд авснаар тэдний дунд хүн болгоны сэтгэлд нийцэх илүү бүтээлч, хүндэтгэлтэй хэлэлцүүлэг өрнөхийг та харах болно.

5. Сэтгэл хөдлөлөө зохицуулж чаддаг хүмүүс

Өөрийгөө удирдах буюу хувийн зохион байгуулалт гэдэг бол өөрийгөө хөгжүүлсэн хүн бүрт байх ёстой чадвар юм. Өөрийгөө хянах цорын ганц асуулт бол: “Би сэтгэл хөдлөлөө зохицуулж, эерэг хандлагатай байж чадах уу? Гэдэг асуулт юм. Мэдээж хүн болгон чадахгүй.

Даниел Големан өөрийгөө удирддаг хүмүүсийн талаар  "Зохицомтгой хүмүүс- сэтгэл хөдлөлдөө хяналт тавьдаг, өөрийн орчин тойрноо тогтвортой, аюулгүй байлгаж чаддаг. Ийм нөхцөлд уянгын халил маш бага, бүтээмж нь өндөр. Эдгээр байгууллагуудад цугласан гол тоглогчид нь тэднийг огт орхидоггүй.”  хэмээжээ.

6. Олон ажилд зэрэг анхаарахаас татгалздаг хүмүүс

Бүтээмж сайтай хүмүүс цаг заваа маш амжилттай удирдаж чаддаг. Учир нь тэд олон зүйлрүү үсчдэггүй. Судалгаагаар нэг дор олон зүйлд анхаарлаа хандуулах нь бидний тархинд муугаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Иймийн тул анхаарлаа олон зүйлд сарниулах, төвлөрлөө алдах, ажлын чанараа бууруулах, зорилгодоо хүрэхийн тулд удаан хугацааг зарцуулахаа одооноос зогсоо.

7. Ажлын цагаа тааламжтай сайхнаар өнгөрүүлдэг хүмүүс

Шилдэг ажилчид ажил амьдралынхаа хуваарийг уялдуулахыг зөвшөөрдөг компаниудыг хайдаг бөгөөд ухаалаг захирлууд ч тэдэнд энэхүү уян хатан чанарыг олгодог. Учир нь энэ нь бизнесийн мэдрэмжийг бий болгодог.

Үүний нэг жишээ нь: богино хугацаанд, байнгын завсарлага авах ажлын байрны зуршил юм. 2016 оны судалгаагаар цагт таван минут завсарлага аван алхах нь (жишээ нь найзтайгаа гадуур алхах) эрч хүчийг нэмэгдүүлж, анхаарал төвлөрүүлэлт сайжран, өдрийн туршид сэтгэл санаа өөдрөг байдгийг харуулжээ. Эдгээр "идэвхитэй бичил биетүүд" нь урам зориг, төвлөрлийг нэмэгдүүлж, бүтээлч сэтгэлгээг өсгөдөг хэмээн Стэнфордын Их Сургуулийн судлаачид үзсэн байна.

8. Хувийн зохион байгуулалт сайтай хүмүүс

Чи өөртөө сайн менежер байхыг хүсвэл цаг төлөвлөлтийг март. Ажил амьдарлаа үр дүнтэй удирдах замаар илүү бүтээмжтэй, ажлын өндөр сэтгэл ханамжтай, хувийн сайн сайхан байдалд шилжин орж чадна. Энэ нь үнэ цэнэтэй ажиллагсдын хувийн зохион байгуулалтаа хамгийн оновчтой түвшинд хүргэхийн тулд хийдэг.

Жишээлбэл:

  • Дээр дурдсанчлан тэд хэтэрхий олон зүйлд анхаарлаа хандуулдаггүй
  • Тэд уулзалтаа цагт нь эхлүүлж цагт нь дуусгадаг бөгөөд хөтөлбөр өөрчлөхийг зөвшөөрдөггүй.
  • Тэд хил хязгаарыг тогтоож, хэрэгцээтэй үед хүмүүст үгүй гэж хэлдэг.
  • Тэд өдрийнхөө хамгийн бүтээмжтэй цагийг тодорхойлж, тэдгээр цагт хамгийн чухал зүйлээ хийхдээ эрч хүчээ төвлөрүүлдэг.
  • Тэд ажлын байраа орхин хов жив ярьж цаг үрэгчдээс болгоомжилдог бөгөөд хэрэггүй уулзалт, утасны дуудлагад анхаарлаа хандуулдаггүй.

 

Харин одоо таны ээлж:

Хамгийн үнэ цэнэтэй ажиллагсдад ямар шинж тэмдгүүдийг илэрдгийг та харж байсан бэ?


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.