Бизнесийн түүхээс сурч болох ирээдүйн 11 хичээл

2019/01/29 Админ 4371 0 сэтгэгдэл

 

Бизнес болон нийгмийн амьдрал дахь өөрчлөлт бидний бодож буй шиг хурдан өсөлттэй байгаагүй.

Цаг үеийн өөрчлөлт илүү хурдацтай явагдах нь үнэн хэдий ч Канадын ерөнхий сайд Жастин Трудогийн “өөрчлөлтийн хурд хэзээ ч ийм хурдан байгаагүй ч цаашдаа хэзээ ч ийм удаан байхгүй”  хэмээсэнтэй харьцуулбал энгийн үг.

Энэ бол сайн мэдээ. Учир нь бид нийгэм болон байгаль дэлхийнхээ өмнө тулгараад байгаа олон сорилт, бэрхшээлүүдэд илүү үр дүнтэй арга хэмжээ авч чадна гэсэн үг юм. Мөн бид ирээдүйд үйлчлэх, үр өгөөжтэй хичээлүүдийг өнгөрснөөс сурч болно гэсэн үг билээ. 

Түүхээс суралцахуй

Бизнесийн ертөнцөд ч мөн адил түүхээс суралцдаг. Харвардын Бизнесийн Сургуулийн захирал Нитин Нохри саяхны ярилцлагадаа дурдсанчлан бизнесийн түүхийн мэдрэмж бол бизнес эрхлэгчид эзэмшсэн мэдлэг чадвараа бодит байдал дээр буулгаж ашиглахад нь чухал ач холбогдолтой ба бизнесээ залуурдах хүчтэй мэдрэмж юм.

Иймээс ирээдүйд хамааралтай байх бизнесийн түүхийн гол сургамжуудыг нэгтгэн хүргэж байна.

1. Өмнө байсантайгаа ижил

Мэдээж бүхий л зүйлс өөрчлөгддөг. Гэхдээ бизнес хүмүүсийг дагадаг ба хүмүүс тийм ч их өөрчлөгдөөгүй. Хамгийн гол нь хүмүүс сэтгэл хөдлөлөө дагадаг. Тэгвэл бизнест хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл нь шунал болон айдас юм.

2. Түр зогсох

Хүмүүс болон бизнес эрхлэгчид оюун санааны хурдтай өөрчлөлтүүд дунд цуцах хандлагатай байдаг. Энэ нь эрсдэл, боломж, айдас, шунал зэрэгтэй холбоотой юм. Технологийн томоохон үсрэлт хийгдэж байв ч түүний араас “түр зогсолт” хийх нь хамгийн чухал зүйл юм. Жишээлбэл, робот технологийн хурдтай хувьсал танд байж болох ч дараагийн 30 жилийн хугацаанд түүний програм хамгийн их ач холбогдолтой. Үсрэлт бол зүгээр л эхлэлийн цэг бөгөөд бид түр зогсож бодох хэрэгтэй.

3. Үнэ буурах үед

Хэрэв бид бодит өөрчлөлт хийх цаг мөчийг хайж байгаа бол санаа олох эсвэл ямар нэгэн онцгой технологийг хайх шаардлагагүй. Үүний оронд үнийн өсөлтийг харах хэрэгтэй. Түүхий эд, бүтээгдэхүүний үнэ буурч байгаа үед энэ нь бусад зүйлсэд ч томоохон нөлөө үзүүлж байдаг. Мөн бодит байдал дээр юунаас шалтгаалж үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхийг ч бид мэднэ.

4. Систем үүсгэгч бай

Зах зээл дээр ялалт байгуулж, урт хугацааны эерэг хүчин зүйл бий болгохыг хүсвэл системийг бий болгох хэрэгтэй. Системүүд үйлдвэрлэлийн гарцыг тогтсон хэмжээнээс нь нэмэгдүүлдэг болохыг түүх бидэнд таниулсан. Угсралтын шулуун болон нийлүүлэлтийн цогц цувааг бий болгосон Хэнри Форд нь систем байгуулагчийн хамгийн алдартай жишээ билээ.

5. Бүс нутгийнхаа хэрэгцээ шаардлагыг бий болго

Систем байгуулах шийдвэр гаргах нь түүнийг хэрхэн байгуулах вэ гэдгээс арай өөр зүйл. Үүнийг хийхэд бүгдэд нь таарч тохирдог тогтсон нэг жор гэж байхгүй. Түүний оронд чиний хийж болох хамгийн тохиромжтой зүйл бол бүс нутгийнхаа зах зээлийг байгуулж өөрийн гараар өсгөн хөгжүүлэх. Жишээлбэл дэлхийн II дайны дараагаар Шведэд нийгмийн маш онцгой нөхцөл үүссэн нь залуу хүмүүс гэрлэхээсээ өмнө хамтдаа шилжин явцгаах болсон үзэгдэл байлаа. Эдгээр залуу хосуудад түр зуурын, хямд тавилгын хэрэгцээ шаардлага бий болсон. Хэн тэдэнд тус болсон гээч? IKEA компани. Тэд ийнхүү орон нутгийнхаа хэрэгцээ шаардлагыг хангадаг байсан бол одоо дэлхийн хэрэгцээг хангадаг болсон байна. 

6. Нэгт хэвтээ, Хоёрт босоо

Хэрэв чи Кока-Кола байсан бол Пэпситэй өрсөлдөнө гэж бодох хандлага бидэнд бүхэнд байдаг.  Гэвч яг үнэндээ чи Кока-Кола болбол савлагч болон чихэр үйлдвэрлэгчидтэй өрсөлдөнө. Яагаад гэвэл эдгээр нь чиний зардал юм. Органик өсөлт, нийлүүлэлт, худалдан авалтаар компаниудын зардлыг бууруулж, үр ашгийг дээшлүүлэн тодорхой хэмжээний зах зээлийг эзлэх нь босоо интеграцын тухай ойлголт билээ. Харин хэвтээ интеграц нь тухайн компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэгдүүлэхийн тулд дотоодын өргөжилт нэгтгэл хийхийг хэлэх юм. Тэгвэл өрсөлдөөний жинхэнэ түүх бол нэгдүгээрт хэвтээ интеграц, хоёрт босоо интеграц байх явдал юм. 

7. Урт хугацаанд фокуслах

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийн өсөлт болон тэдний улирлын орлогын тайланг бид хангалттай харсан. Хөрөнгийн зах зээл богино хугацааны үр дүнд анхаарлаа хандуулахыг бидэнд заасан бол интернет нь биднийг илүү богино хугацаанд хардаг болгосон. Харин бид интернетээс хэн нь хожсоныг харах юм бол маш ойлгомжтой байгаа. Амазоныг интернетэд ялалт байгуулсан гэдэгтэй ихэнх хүмүүс санал нийлэх байх. Амазон бол яалт ч үгүй урт хугацааны тоглогч.  Мөн энэ нь урт хугацааны компаниуд богино хугацааны компаниудаас илүү сайн үр дүнтэй гэдгийг нотлох юм.

8. Манлайлал болон менежментийг хослуул

Түүхэнд зохион байгуулалт сайтай ч тааруу үнэлэгддэг, зохион байгуулалт муутай ч гайгүй үнэлэгддэг компаниудын жишээ олон байдаг. Бизнест амжилт гаргахын тулд та манлайлал болон менежментийг тэнцвэржүүлэх чадвартай байх хэрэгтэй.

Компаниуд хэт их менежменттэй байсаар өдийг хүрснээс болж хүмүүс манлайллыг менежментээс илүү таашаадаг болсон цаг үед бид амьдарч байж магадгүй юм. Энэ бол аюултай үзэгдэл. Учир нь олон компаниуд менежментийн үндсэн арга барилаа хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж байдаг. Харин удирдлагын тэрхүү үндсэн арга барил нь гүйцэтгэлд маш их нөлөө үзүүлдэг болох нь эргэлзээгүй билээ.

9. Гурван төрлийн удирдагч

Түүхээс үзэхэд бизнес эрхлэгчид нь шинийг эрэлхийлэгч, сайн менежер, удирдагч гэсэн гурван төрөлд хуваагдаж байдаг. Шинийг эрэлхийлэгчид нь үргэлж шинэ зүйлсийг санаачилдаг бол менежерүүд нь тэдгээр санаануудыг бодитжуулж, санаа бодлоо бүрэн дүүрэн хөгжүүлэх боломж олгодог хүмүүс юм. Харин удирдагчид гэдэг бол эрч хүч нь суларч өөрчлөлт шинэчлэлт шаардлагатай болсон компанийг ахин өндийлгөх чадалтай хүмүүс байдаг. Энэхүү гурван чадварыг хослуулсан бизнес эрхлэгч маш ховор. Гэхдээ хамгийн гол нь компанийн амьдралын аль үе шатанд ямар удирдагч хэрэгтэй вэ гэдгийг та мэддэг байх нь чухал юм.

10. Хож-хож бол хуурмаг зарчим

Win-win буюу хож-хож зарчим сонгодог утгаараа бол тухайн компани болон эргэн тойрныхонд аль алинд нь ашиг тустай байдаг. Жишээлбэл, зочид буудлын алчуур хэрэглэгдээгүй бол угаалгын газар түүнийг авдаггүй байхыг хэлдэг. Гэсэн хэдий ч том зургаараа бол хож-хож гэх ойлголт нь хуурмаг зүйл. Ихэнх тохиолдолд эргэн тойрныхондоо халамж тавихад илүү их зардал шаардагддаг. Уламжлалт бизнесүүд эргэн тойрныхондоо анхаарал бага хандуулдагдаг хэвээр байна. Өөрөөр хэлбэл зардал үргэлж байдаг. Харин үнийг хэн төлж байгааг мэдэхгүй байгаа учраас win-win гэж боддог.

11. Бизнес бүх зүйл биш

Бизнесүүд эдийн засгийн хөгжил, инновацийг дэмждэг гэсэн нийтлэг итгэл үнэмшил манай нийгэмд байдаг. Тийм сорилттой тулгарах хэрэгтэй гэсэн санаа юм. Жишээлбэл, хувийн хэвшил улсын хэвшлээс илүү инновацлаг байдаг бөгөөд өнөө үед ашгийн бус салбарт өсөлт их байна. Түүнчлэн томоохон корпорацуудын үүсгэсэн асар их хэмжээний мөнгөн хөрөнгө эрт орой хэзээ нэгэн цагт ашгийн бус байгууллагуудруу шилжиж байгаа жишээ байдаг. Ер нь бол ахин давтагдашгүй, илүү шинэлэг, чухал хэрэгцээтэй зүйлүүд л газар авч байна. Ихэнх бизнес эрхлэгчид ашгийн төлөөх бизнесийн загваруудаа ашгийн бус болговол илүү ашиг хүртэнэ гэж ойлгож болох юм. Компаниуд өөрсдийн зорилгоо мэдэрч ашгийн бус болох нь логиктой, бөгөөд гайхамшигтай ухаалаг алхам байх болно.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.