Сэтгэх чадварыг хөгжүүлдэг 7 бүтээлч хобби /шинжлэх ухаанаар батлагдсан/

2019/01/15 Админ 6712 0 сэтгэгдэл

 

Олон жилийн турш хүн төрөлхтний сэтгэх чадвар төрөхөөс заяагдмал байдаг гэдэгт итгэж ирсэн. Бид сэтгэх чадвараа хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг шинжлэх ухаанаар нотолжээ. Шинэ ур чадварт суралцах нь тархинд шинэ мэдрэлийн замуудыг бий болгодог байна.

Сэтгэх чадварыг хөгжүүлэх 7 хоббиг танилцуулж байна. Яагаад гээч?

1. Хөгжмийн зэмсэг тоглох.

Хөгжим тоглох нь бүтээлчээр сэтгэх, дүн шинжилгээ хийх, шинэ хэл, математик зэрэг нарийн ур чадваруудыг хөгжүүлэхэд тусалдаг.

2. Ямар нэгэн зүйл унших.

Уншихын ашиг тусыг тоочоод баршгүй. Стрессийг бууруулж, өөрийнхөө тухай илүү сайн мэдэх боломжийг олгож, оюун ухааны гурван төрлийг нэмэгдүүлдэг: талст, шингэн, сэтгэлийн хөдөлгөөн

Мөн асуудал шийдвэрлэх чадвар, өдөр тутмын амьдралын хэв маягт мэдлэгээ тохируулан ашиглах, хэв маягаа тодорхойлох, үйл явцыг ойлгох, үнэн зөвшөөр тайлбарлах, бусдын мэдрэмжинд хариулах чадварыг нэмэгдүүлдэг.

3. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх.

Хааяа л нэг дасгал хийхийг огт тооцохгүй. Тогтмол дасгал хөдөлгөөн хүнд хэцүү дасгалаас илүү үр дүнтэй байдаг. Дасгал хөдөлгөөн хийх нв санах ой, суралцах чадвар, анхаарал төвлөрөх чадвар, ойлгох чадварыг нэмэгдүүлдэг. Зарим судлаачдын үзэж буйгаар удаан суух нь бие махбодид төдийгүй тархинд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

4. Шинэ хэл сурах.

Санах ойгоо сайжруулахны тулд таавар таахын оронд шинэ хэл сураарай. 2 хэлээр ярьдаг хүн нэг хэлээр ярьдаг хүнээс илүү таавар таах чадвар өндөр байдаг гэдгийг судлаачид нотлоод байна. Шинэ хэлийг амжилттай сурах нь тархийг оюун ухаан шаардсан ажил гүйцэтгэх боломжийг олгодог. Ерөнхийдөө төлөвлөх, асуудал шийдвэрлэх шэх мэт гүйцэтгэх ур чадварыг хөгжүүлдэг. 

Нэмж хэлэхэд наад зах нь хоёр хэлээр ярьдаг хүн орчныг хянах чадвар, нэг зүйлд төвлөрөх чадварт сайнаар нөлөөлдөг байна.

5. Түвшин тогтоох тест бөглөж үзэх.

Их сургууль, ахлах сургуулийн олон олон шилдэг сурагчид эцсийн шалгатад тухайн сэдвийг төгс эзэмшсэн байдаг. Бид  сурсан зүйлээ ховор хэрэглэдэг учир эдгээр зүйлсээ хурдан мартчихдаг. Эдгээр мэдлэгээ дахин дахин давтаж тестээр өөрийгөө сорьж байгаарай.

Мөн түүнчлэн өдөр бүр тасралтгүй суралцаж, тэмдэглэл хөтлөж байхыг зөвлөе.

6. Тархиа ажиллуулах.

Судоку, таавар, оньсого, хөлөгт тоглоом, видео тоглоом, хөзөр зэрэг тоглоом нь неопластикийг нэмэгдүүлдэг. Мэдрэлийн хоёр эсийг холбох замыг өөрчилдөг буюу энгийнээр хэлэхэд тархийг дахин зохион байгуулдаг.

7. Бясалгах.

1992 онд эрдэмтэн Ричард Дэвидсон бясалгал хийх явцад тархины долгион өөрчлөгддөг эсэхийг судлахийн тулд Далай ламыг урьж уулзсан. Далай лам болон бусад лам нар бясалгал хийхдээ тэдний тархины долгион сэтгэлийн гүн энэрэнгүй байдалд байсныг илрүүлжээ.

Бид өөрсдийн тархины долгионоо хянаж, хүссэн үедээ хүссэн зүйлээ мэдрэх боломжтой гэдгийг судалгаа нотолсон учир томоохон амжилттай яваа хүмүүс сонирхож эхэлсэн байна.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.