Амжилтанд хүрсэн 30 эрхмийн карьерийн талаарх шилдэг зөвлөгөө /Тони Робинс, Ричард Брэнсон болон 28 эрхэм/

2018/12/24 Админ 7079 0 сэтгэгдэл

 

Ричард Брэнсон (Richard Branson): Харамсах зүйлийг хэзээ ч бүү эргэн дурсҮүний оронд дараагийн алхам руу шилж

Ричардын ээж нь түүнд үүнийг сургажээ.

"Хүмүүс алтан цагийнхаа ихэнхийг нь шинэ зүйл туршиж үзэх, шинэ төсөл эхлүүлэхийнхээ оронд өнгөрсөн алдаандаа үрсээр байгаад дуусгадагт би үргэлж гайхдаг. Бүтэлгүйтэл гэдэг бол сайн туршлага болдог” хэмээн Виржин Группыг үүсгэн байгуулагч хэлсэн байдаг.

Шерил Сандберг (Sheryl Sandberg): Хүссэн газарт чинь хүргэх шулуун зам гэж байхгүй.

“Албан тушаал гэдэг бол үе шат биш ширэнгэн ой. Чи бүх дамжлагыг дамжих албагүй” хэмээн Фортуна сэтгүүлийн Патти Селлэр хэлсэн байдаг.

Удаан хугацааны хийсвэр мөрөөдөлтэй байх нь илүү тодорхой 18 сарын төлөвлөгөөнөөс илүү биелэлттэй байдаг. Урт хугацааны төлөвлөгөө томоор мөрөөдөхийг боломжийг олгодог. Богино хугацааны төлөвлөгөө нь өөрийгөө шахахад түлхэц болдог.

Ямар айдас байна вэ? Үүнийгээ хэрхэн нэмэгдүүлэх тухай өөрөөсөө үргэлж асууж байгаараа хэмээн Шерил захисан байна.

Уоррен Баффет (Warren Buffett): Даруу төлөв занд суралц

2010 оны ярилцлагын үеээр Berkshire Hathaway-н гүйцэтгэх захирал Уоррен Баффет, ТУЗ-ын гишүүн Томас Мерфигээс нэгэн үнэ цэнэтэй зөвлөгөөг авчээ. Тэрээр хэлэхдээ:

“Өнөөдөр та хэн нэгнийг харааж зүхэж түүнийгээ зөв гэдэгт баттай байр суурьтай байж болно. Харин өнөөдөр л дуугүй өнгөрөх юм бол маргааш ч ижил мэдрэмжийг авна гэдгийг хэзээ ч битгий мартаарай Уоррен.”

Berkshire Hathaway-н жилийн хувь эзэмшигчдийн уулзалтын үеээр Баффет “найз нөхөдтэй болох хамт олонтойгоо нөхөрсөг холбоо тогтоох түлхүүр нь өөрийн зан чанараа өөрчлөхөд суралцах явдал юм” гэж хэлсэн байдаг байна.

Билл Гейтс (Bill Gates): Энгийн зүйлийг хий

2009 оны CNBC-ын ярилцлагын үеээр Microsoft үүсгэн байгуулагч Билл Гейтс, Уоррен Баффетийн энгийн байх мөрдлөгийг бахджээ.

Түүний календар маш энгийн. Ямар нэгэн нөхцөл байдлын талаар Баффеттэй ярилцахад тэрээр энгийн тоо, баримтуудын талаар мэдээлэлтэй байдаг. Харин тухайн асуудал төвөгтэй болж эхлэхэд хөрөнгө оруулалт хийхээр сонгодог. Тэрээр урдчилан тооцоолсон урт хугацаанд үргэлжлэх, ажил хэрэг болох загварыг шилдэг.

Түүнчлэн өөрийн чадвараа чанаржуулж, үр дүнтэй ажилд анхаарлаа хандуулж, энгийнээр сэтгэдэг. Баффет чадаж байгаа нь үнэхээр гайхалтай. Энэ бол гайхалтай арга барил.

Иванка Трамп (Ivanka Trump): Өөрийн чин сонирхлыг олох хүртлээ шинэ зүйлсийг туршиж үз. Харин олсон бол сонирхлоо дага.

The Trump Organization гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Иванка Трамп, Business Insider-т өгсөн ярилцлагадаа “та өөрийн хүсэл сонирхолд нийцсэн зүйлээ олж түүндээ дурлаж чадвал амжилтанд хүрч чадна” хэмээжээ.

"Хүсэл сонирхлоо өөрийгөө үнэлж дүгнэн нээн илрүүлэх зарим талаар хүндрэлтэй. Туршлагатай байх хэрэгтэй. Бусдын туршлага, бодит зүйлсээр дамжуулах суралцах шаардлагатай болно” гэж Трамп тайлбарласан байна.

Энэ нь нэн тэргүүнд өөрийн чадамж, сонирхлыг тодорхойлох, дараа нь түүнийхээ төлөө тэмцэх гэсэн үг.

“Зүгээр гараад, түүнийгээ хий. Эдгээр зүйлс таны сонирхлыг татаж байвал илүү ихийг хий” хэмээн зөвлөжээ.

Та нэг л удаа өөрийн хүсэл сонирхлоо олж чадвао амжилтын түлхүүрийг атгаж, ажил урагшилна.

Тони Роббинс (Tony Robbins): Нэн шаардлагатай ур чадваруудад суралцаж өөртөө үнэлж барамгүй хувь нэмэр оруулаарай.

Өнөөдрийн энэ нэр алдрыг хүртэж урам зоригийг түгээдэг илтгэгч байхынхаа өмнө Роббинсын карьер урт удаан хугацааны турш тогтворгүй байсан.

Түүний зөвлөгч, хожим идэвхижүүлэх илтгэгч болсон Жим Рон (Jim Rohn) түүнд бүх зүйлийг орвонгоор нь эргүүлэх зөвлөгөөг өгчээ.

Бизнес Индерийн Нью-Йорк дах оффист асуулт хариултын Фэйсбүүк Лайв бичлэгийн үеээр Роббинс дэлгэрэнгүй тайлбарласан байна:

Жим надад ингэж хэлсэн: "Тони чи бүх зүйлийг сайхан болоосой гэдэгт найдаж хамаг анхаарлаа төвлөрүүлчихээд байна.... Зах зээл чиний чадварт суурилж үнэ цэнээ тогтоодог. Илүү чадвартай байснаар чи бусдаас илүү үнэлэгдэнэ. Хэрэв бусад ажилчид, үйлчлүүлэгчид, хэнээс ч илүүтэй байгууллагатай хувь нэмэр оруулах арга замыг олж чадвал, байр сууриа олж чадна. Харин үүнийг хийхийн тулд ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй.”

Майя Анжелу (Maya Angelou): Өөрийн замыг бүтээ

Зохиолч, яруу найрагч, жүжигчин, бүжигчин, дуучин Майя Анжелу “Миний үргэлж өгөх шилдэг зөвлөгөө” /The Best Advice I Ever Got/  Кэти Курик (Katie Couric)  номноос иш татан:

Миний эцгийн талын эмээ Анни Хендерсон (Annie Henderson) надад нэгэн үнэтэй зөвлөгөө өгсөн юм. Би түүнийг 65 жилийн турш мөрдсөн. Энэ нь: “Дэлхий ертөнц таныг хүсээгүй зам дээр зогсоовол, та урагш хараад чигээрээ явахыг хүсэхгүй, эргэж хараад буцахыг хүсэхгүй байгаа бол тэр замаас гар. Дараа нь өөрийн гэсэн шинэ замыг бүтээ”

Лойд Бланкфейн (Lloyd Blankfein): Түр амсхий

Goldman Sachs группын гүйцэтгэх захирлын бага байхаасаа мөрдсөн хамгийн шилдэг зөвлөгөө бол: “Түр амсхий”

Тэрээр тайлбарлахдаа:

“Энэ бол спорт биш, амьдрах эсэхийг шийдвэрлэх чухал үйл хэрэг ч биш, үүнийг ухаж ойлгох үнэхээр хүндрэлтэй байгаа бол чи шилдэг нь. Бэйсбол, гольф аль нь ч бай чи сул тавих юм бол дараагийн зүйл болно. Яагаад гэвэл аливаа зүйлтэй зууралдаад байхаас илүү тойроод гарчихсан нь хялбар байдаг. ”

Ж.К.Роулинг (J.K. Rowling): Дутагдлаа хүлээн зөвшөөрөх

Бид бүхний сайн мэдэх Harry Potter номын зохиолч Ж.К.Роулинг амжилт болон бүтэлгүйтлийн талаар их зүйл мэддэг.

“Бид бүтэлгүйтлийн талаар хангалттай ярьдаг гэж бодохгүй байна. Энэ нь амжилтыг хэмжчихсэн байсан хэн нэгэн байхад тустай гэж бодож байгаа бол чиний алдаа. Бүтэлгүйтэл бол зайлшгүй зүйл. Энэ бол чиний хийдэг зүйл.” гэж Роулинг NBC "Today" шоунд оролцохдоо хэлсэн байдаг.

Роулинг дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэй болохоосоо өмнө тэрээр Их Британы халамжаар амь залгуулдаг ганц бие ээж байжээ. Эдибургийн кафед залуу шидтэн Харри Фоттерын тухай номоо бичиж эхэлсэн бөгөөд анхны гар бичмэлээ илгээснийхээ дараа хэвлэлийн компаниудаас маш олон тооны татгалзсан хариу хүлээн авчээ.

" Маш богино хугацаанд үргэлжилсэн гэрлэлт нь сүйрч, орчин үеийн Их Британий хамгийн ядуу, гэр оронгүй, ажилгүй, ганцаардмал нэгэн болсон байна. Бүхий л ердийн стандартын дагуу гэж бодож байсан маань миний хамгийн том алдаа байсан юм. Азгүй гэрлэлт, болон өөрийнхөө талаар үнэ цэнэтэй мэдлэг олж авснаасаа хойш өвдөлтөөр ялсан уг бэлгээ алдаа байсан гэдгийг ойлгосон юм хэмээн 2008 онд Харвардын Их сургуулийн илтгэлд хэлсэн байдаг.

Мелани Уилан (Melanie Whelan): Ажлын бүү гол

SoulCycle-ийн СЕО шинэ коллеж төгсөгчид ажил хийх хүлээлтийнхээ талаар мартаад зүгээр л ажлыг хийх ёстой гэдэгт итгэдэг ажээ.

“Ажилд ороод, шаргуу ажилла. Ямар ч ажилд орсон байсан маш их зүйлс сурна. Тиймээс хаана байгаа, юу хийж байгаагаасаа болж битгий стрессд. Зүгээр л толгойгоо доошлуулаад ажлаа хий, шаргуу ажилла, хэн нэгэн энийг хийх үү гэж асуувал гараа өргө." гэж  New York Times өгсөн ярилцлагынхаа үеээр хэлжээ.

Залуухан ажил хайж байгаа хүмүүс хаана явж байгаадаа санаа зовохоос илүүтэйгээр өнөөдөр амьдрах нь чухал юм. Гол нь тэд чадах чинээгээрээ шаргуу ажиллаж, чадах чинээгээрээ суралцана. Хэрэв тэгэх юм бол сайн зүйл дагалдана.

Олон олон хүмүүс “ёстой” гэсэн дүрэм журмын талаар боддог -  би банкир болох чстой, би хуулийн сургуульд явах ёстой гэх мэт. Энэ бол алдаа, гэж Мелани хэлсэн байна.

Эрик Шмидт (Eric Schmidt): Илүү их зүйлд тийм гэж хэл

Кати Курикийн “Миний ойлгосон хамгийн сайн зөвлөгөө” номноос Google компанийн гүйцэтгэх захирал Эрик Шмидт иш татан:

"Тийм гэж хэлэх арга замуудыг хай. Шинэ оронд очих урилгад тийм гэж хэл, шинэ найзуудтай танилцахдаа тийм гэж хэл, шинэ зүйл сурахдаа тийм гэж хэл."


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.