“Би ямар ч нөхцөл байдалд байсан, юу ч тохиолдсон бай өөрөөсөө олж харж болох аз жаргалтай, хөгжилтэй байх аргыг тодорхойлсон. Бид бүгдийн зовлон эсвэл аз жаргалгүй байгаагийн хамгийн томоохон шалтгаан нь нөхцөл байдлаас биш, бидний хандах хандлагаас хамаардаг гэдгийг суралцсан юм.”– АНУ-н анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны гэргий Марта Вашингтон
Аз жаргал гэдэг олж авахын тулд бид бүгдийн тэмцдэг ямар нэгэн зүйл билээ. Хүн бүр амьдрал маш богино, бөгөөд зовлон бидний амьдралыг хэцүү болгодог гэдэгт итгэдэг. Зуршил бидний амьдалд маш чухал нөлөө үзүүлдэг гэдгийг хүн бүр мэддэг. Тодруулбал, зуршил аз жаргалд шууд нөлөөлдөг.
Бодит сэтгэл гутрал болоод тэвчихийн аргагүй зовлон хоёр хоорондоо маш том ялгаатай. Сэтгэл гутрал гэдэг нь тархин дах химийн тэнцвэргүй байдал бол зовлон гэдэг нь хандлага юм.
Таны аз жаргалгүй, зовлонтой байгаа шалтгаан болдог 12 зуршлийг жагсааж байна. Тэднээс сэргийлээрэй.
Аз жаргалтай, амжилттай хүмүүс гомдоллодоггүй. Нөгөө талаас гомдоллогчид хамгийн аз жаргалтай байлаа ч сөрөг зүйлсийн талаар хэлдэг. Бид бүгд л өөр өөр нөхцөл байдал, хувь заяатай. Гэхдээ эцсийн эцэст эдгээр хувь заяа бол биднийх. Эцэст нь хэлэхэд гомдоллохоо болиод асуудлын шийдлийг хай.
Өөртэйгөө хэрхэн ярилцаж, өөрийгөө дүрслэх вэ? Өөрийгөө үнэлнэ гэдэг аз жаргалын чухал бүрэлдэхүүн хэсэг. Гаргасан алдаагаа ойлгож, хүлээн зөвшөөрч, сөрөг зүйлстэй холболгүйгээр түүнээсээ үлгэр дууриалал авах хэрэгтэй. Цаашилбал, бүх хүн цор ганц бие хүн гэдгийг ойлгож шүүмжлэхгүй байхыг зөвлөе.
Бид хамгийн сүүлийн үеийн машин, технологи, эсвэл зээлийн картны зар сурталчилгаагаар байнга бөмбөгдүүлдэг материаллаг нийгэмд амьдарч байна. Шинэ бүтээгдэхүүн худалдан авахад сэтгэл санаа дээшилдэг ч энэ мөнхөд үргэлжлэхгүй. Харин үүний оронд унших, үзэх, бичих, дасгал хийх гэх ямар ч зардалгүй сэтгэл ханамж авчирдаг зүйлсийг хий.
Ихэнх зүйлс хүлээцтэй, тайван байдалд сайн байдаг. Бидний амьдралын анхаарлын төвд байгаад ирэхээрээ асуудал болж хувирдаг. Харамсалтай нь олон сайн хүмүүс донтуулагч зуршил ялангуяа согтууруулах ундаа мансууруулах бодис зэргээс болж амьдралаа төгсгөж байна. Өөрийнхөө дур сонирхолоо олж, түүндээ амьдраарай.
Харамсах гэдэг ямар ч хэрэггүй зүйл биш ч гэлээ маш хор хөнөөлтэй байж болно. Архаг стресс, сэтгэл гутрал нь өнгөрсөнд хийсэн шийдвэрийн талаарх сөрөг бодлоос үүддэг гэдгийг баталсан судалгаа байдаг. Харамслаа даван туулах 4 аргыг СЭТГЭЛ СУДЛАЛЫН судалгааны баталж, зөвлөснөөр танд хүргэж байна: 1. Алдаандаа харамсах биш, түүнээс суралц. 2. Нэгэнт өнгөрчихсөн зүйлсийг юу ч өөрчилж чадахгүй учир зүгээр л урагшаа алх. 3. амлаагүй зүйлсийнхээ төлөө өөрийгөө буруутгах хэрэггүй. 4. Илүү эерэг нөхцөл байдлыг бий болго.
Бидний ирээдүйд юу хүлээж буй талаар бид маш их зүйл ярьдаг. Ирээдүйг хэн ч урдчилан таах боломжгүй. Харин бидний одоодоо хийж чадах зүйл бол өөрт байгаа авъяас, чадвараа бүрэн дайчилж, аз жаргалтай амьдрах бүрэн боломжийг бий болгох юм. ОДООДОО АМЬДАР. Өмнөө гарч ирэх зовлон бэрохшээлтэй нүүр тулж, тэднийг устга. Амьдрал сайхан зүйлсээр дүүрэн учир тэднийг мэдэрч аз жаргалтай бай.
Айдас бол зовлонгийн хаалга. Үүнийг ойлгохын тулд бид одоодоо буцаж очих хэрэгтэй. Энгийнээр хэлэхэд, амьдралаа үрэх үл мэдэгдэх айдсыг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид сөрөг бодол биш. Бид айдас, санаа зовнил, уур уцаар, хэн нэгний сөрөг бодлын ямар нэгэн процесс ч биш.
Энэ нь ажиллах, идэх, унтах, магадгүй зарим өдөр амраад хөгжилтэй байх амьдралын тогтсон хэв маягт аваачиж чадах харьцангүй хялбар зүйл юм. Гэхдээ бидний авъяас чадвар, хүсэл сонирхол эерэг бөгөөд биет зорилгод чиглээгүй бол бид ухамсарлаж чадахгүй зорилгоосоо ухрах болно. Зорилго болон мөрөөдөлтдөө амьдрах хамгийн хэцүү хэсэг бол анхны алхмаа хийх. Төлөвлөгөөгөө гаргах нь эхний алхам юм. Дараа нь маш олон боломжийг харж чадна.
Хэн нэгний талаар сөрөг зүйлс ярих нь аз жаргалгүй байдлыг дэмждэг. Аз жаргалтай, өөртөө итгэлтэй хүн яагаад ямар ч хэрэггүй зүйлд оролцоно гэж? Мэдээж тэд тэгэхгүй.
Бусад сөрөг сэтгэл хөдлөлийн нэгэн адил, дайсагнал бидний нуруун дээр шаардлагагүй хүнд ачааг болдог. Бид бусад хүмүүсийн сөрөг зангийн гэрч байдаг бөгөөд үүний үр дүнд тэднийг уурлуулж чаддаг. Гэхдээ энэ тэдний мунхаг зангийн тухай биш харин таны аз жаргалын тухай юм шүү. УУЧИЛ, МАРТ, ҮЛ ТОО. тэгээд өөрийнхөө амьдралаар амьдар.
Шим тэжээлгүй хоол хүнс хэрэгсэлнээр сэтгэл ханамжийг үгүй хийдэг. Буруу хоолосноор эрүүл мэнд муудах, жин нэмэх, сэтгэл гутрах, бүтээмж буурах, эрч хүч дутагдах зэрэг урт хугацааны мэдрэмжид нөлөөлдөг. Зөв хоолло, сайхан харагд, сайхныг мэдэр.
Бид бухимдсан, сэтгэл дундуур мэдрэмжийг авсан үедээ анхны хариу үйлдэл нь бүхий л сэтгэл санаагаа унагаадаг. Өөрөөр хэлбэл, бүхий л зүйлд сэтгэл гутардаг, түүнийгээ тараачихдаг. Харин бүх асуудлыг хүндрүүлэхийн оронд, асуудлыг бодитоор эргэн харж, шийдэл дээр төвлөр.