Та интроверт уу? эсвэл экстроверт үү? гэдгээ маш олон удаа өөрөөсөө асуусан гэдэгт итгэлтэй байна. Зарим хүмүүс маш хялбархан сонголт хийдэг. Гэвч бидний ихэнх нь аль нэгийг сонгох маш хүндрэлтэй байдаг.
Мэдээж үүнийг сонгох маш хэцүү. Учир нь уг шатлал нь хувийн зан төлөвийг илтгэх хоцрогдсон үзэл болоод байна. Бидний ихэнх нь интроверт биш. Мөн түүнчлэн эксроверт ч биш. Бид яг тэг дунд нь үлдчихдэг.
Хувийн зан төлөв нь давуу талаа тодорхойлох, дэлхийд хандах хандлагаас бүрэлддэг. Энэ нь бага насанд бүрэлдэж, насанд хүрэхэд тогтсон байдаг.
“Амжилтад хүргэх зан төлөвийг хайж, хуулбарлахаар гадагш гарах хэрэггүй. Үргэлж өөрийнхөөрөө бай, өөрийгөө илэрхийл, өөртөө итгэлтэй бай. ” –Bruce Lee
Интроверт, экстроверт 2 зан төлөвийн хоорондох тасралтгүй холбоо нь хамгийн чухал зан төлвийн нэгийг сонгох шаардлагатай болгож байна. Учир нь төрөл бүртэй холбогдох чухал сул тал, давуу талууд байдаг.
Вартон (Wharton) их сургуулийн профессор Адам Грант (Adam Grant) үүний талаар судалсан ба түүний судалгаагаа гайхалтай үр дүнд чаджээ. 1-рт хүмүүсийн гуравны хоёр нь интроверт, эксроверт эсэхээ тодорхойлж чаддаггүй ба эдгээр хүмүүсийг 2 хандлагыг хоёуланг нь агуулдаг буюу “амбиверт (ambivert)” гэж нэрлэсэн байна. Амбиверт нөхцөл байдлаас хамарч чиглэлээ өөрчилдөг.
Амбиверт нь нөгөө хоёроосоо илүү давуу талтай. Учир нь уг зан төлөв нь аль ч чиглэл рүү амар хэлбийдэггүй, нөхцөл байдалд тохируулан өөрсдийн хандлагаа өөрчлөх хялбар байдаг байна. Энэ нь тэднийг олон төрлийн зан төлөвтэй хүмүүстэй хялбар харилцаа холбоо тогтоож, түүнийгээ өргөжүүлэх боломжийг олгодог.
Грантын судалгаа хамгийн шилдэг үзүүлэлттэй борлуулалтын ажилчид эксроверт байдаг гэх нийтлэг ойлголтыг хүчтэй няцаасан байна. Тэрбээр амбивертүүдийн гайхалтай нийгмийн уян зан төлөв нь борлуулалтын ажилтны дунджаас цаг тутам 51 хувийн бүтээмжтэй ажиллаж байсан. Экстроверт зан төлөв нэмэгдэхэд борлуулалт нэмэгдсэн үзүүлэлт ажиглагджээ.
Грантын тайлбар:
“Учир нь тэд байгалиасаа ярих, сонсох чадвартай ба ятгах, борлуулалтыг хаахдаа чадварлаг байдаг. Гэхдээ харилцагчийн ашиг сонирхлыг сонсохдоо илүү их ятгалгын арга хэрэглэх нь хэтэрхий бардсан мэт сэтгэгдэл төрүүлэх магадлалтай. ”
Амбиверт зөн төлөвийг тодорхойлох
Инторверт, экстровертийн хэмжүүрийн аль талд нь орохоо тодорхойлох нь маш чухал. Та зан төлөвийнхөө талаарх мэдлэгээ нэмэгдүүлснээр өөрийн үзэл бодлоо илүүтэй мэдэрч, давуу талаа хөгжүүлж чадна.
Та өөрийгөө амбиверт зан төлөвтэй байж магадгүй гэж бодож байгаа ч бүрэн дүүрэн итгэлтэй биш бол дараах тодорхойлолтын хэд нь тантай нийцэж байгааг шалгаарай. Хэрэв ихэнх нь нийцэж байвал та яах аргагүй амбиверт зан төлөвтэй.
Дүгнэлт
TalentSmart /Emotional intelligence (хүний сэтгэл зүй болон харилцааны олон үзүүлэлт )-ын тест, сургалтаар хангадаг дэлхийн тэргүүлэх байгууллага/ сая гаруй хүнийг хамруулсан судалгаагаар ажлын гүйцэтгэлээрээ өндөрт жагссан хүмүүс өөрсдийнхөө тухай маш ихийг мэддэг /90%/ гэдэг нь тогтоогджээ. Өөрийгөө интроверт, экстроверт эсэхээ илүү баттай олж мэдсэнээр өөрийгөө илүүтэй мэдэж, сэтгэл санаагаа удирдаж давуу тал, хандлагынхаа талаар гүн ойлголтыг бий болгож чадна. Ингэснээр таны гүйцэтгэл нэмэгдэнэ.
Нийтлэлийг: Фортунийн 500 компаний 75%-д үйлчилдэг, emotional intelligence-ийн тест, сургалтаар хангадаг дэлхийн тэргүүлэх байгууллага TalentSmart-н үүсгэн байгуулагч, дэлхийн 150 оронд хүрсэн, 25 хэл дээр орчуулагдсан #1 бэстселлэр ном болох Emotional Intelligence 2.0 зохиолч Доктор Травис Брэдберри (Dr. Travis Bradberry).