Анхны сэтгэгдэл харилцаанд томоохон нөлөө үзүүлдэг гэдгийг хүн бүр мэднэ. Анх танилцаж байгаа хүнийг хараад бид тухайн хүний талаар олон мэдээллийг авч болдог.
Торонтогийн Их сургуулийн судалгаагаар хүмүүсийг хараад л царайнаас нь баян ядууг нь хэлэх боломжтой гэдгийг баталсан шинэхэн судалгаа гаргажээ.
Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь
Хүмүүс төв царайтай, нүүрний хувирал гаргахгүй, огт сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй, инээхгүй байгаа үед тэдний нийгмийн ангиллыг танин мэдэх чадвар боломжтой байдаг тухай судлаачид баталж байна.
Судлаачдын дүгнэснээр сэтгэл хөдлөл нь нүүр царайгаараа л өөрийгөө илэрхийлэх нэг томоохон илрэл болдог. Цаг хугацаа өнгөрөх тутам, бидний царай төрх нэгэн хэвийн болдог ба туулсан амьдралын туршлагыг илэрхийлдэг. Хэдийгээр бид ямар нэгэн зүйлийг огт илэрхийлээгүй байгаа гэж боддог ч эдгээр сэтгэл хөдлөлийн мөр байсааар л байдаг.
Дундаж гэр бүлийн жилийн орлого 75,000$ байдаг мэдээллийг ашиглан нийт гэр бүлийг 60,000$-с доош орлоготой, 100,000$-с дээш орлоготой гэж ангилан төв царай гаргасан зураг авсан.
Дараа нь оролцогчдын зургийг өөр хүмүүсээс асуусан. Асуухдаа ямар ч баян ядууг нь тодорхойлох ямар нэгэн сэжүүр өгөөгүй ба зөвхөн царайг нь хараад л тодорхойлсон байна.
Харагдахуйц өөрчлөлт гарсан хангалттай амьдралын туршлага хуримтлуулсан 18-22 настай залуучуудыг хараад ямар нийгмийн ангилалд байдаг болохыг нь царайнаас нь тодорхойлж болохуйц гэж үзэж байна.
Нүүрний илрэл тархитай холбогдсон байдаг
Судалгаанд хэдий цаг зарцуулж байгаа нь огт үр дүнд нөлөө үзүүлээгүй. Эдгээр нь бидний зан төлөвийн талаар мэдэгдэхүйнтэй нийцэж байна.
Нүүрний илрэлийг таньдаг тархины мэдрэлийн эсүүд гэж байдаг. Хэн нэгнийг анх удаа хараад бид нүүр царайг нь анзаардаг. Энэ үйлдэл нь тархитай холбогдсон байдаг. Тиймээс бид анх хараад л тухайн хүний талаар ямар нэгэн дүгнэлт гаргачихсан байдаг. Яагаад уг дүгнэлтийг хийсэн талаар өөрсдөө мэддэггүй ба яагаад хийсэн талаар асуухад мэдэхгүй зүгээр ингэж бодогдсон гэсэн хариултыг өгдөг.
Нийгмийн сэтгэлзүйчдийн хувьд нүүр царай газар
Нийгмийн ангиллуудын судалгаагаар сэтгэл судлал, зан төлөвийн хяналтгүй байдал илүү хүлээн зөвшөөрөгдөж байна. 43 булчин маш бага талбарт төвлөрдөг нүүр царай гэдэг маш сонирхолтой газруудын нэг юм.
Судлаачдын дараагийн алхам нь настай хүмүүсийн царайны хувиралтай харьцуулснаар судалгааны хариу илүү тодорхой гарах юм байна.