Манлайлал гэдэг нөлөөлөх. Гайхалтай зүйлсийг бүтээх боломжийг бодохоос илүүтэй хүмүүсийг идэвхижүүлэхийн төлөө илүү ихийг хийх чадвар юм.
Хэрэв таны үйл хөдлөл бусдыг илүү мөрөөдөх, илүү суралцах, илүүг хийх, улам илүү болоход хөтөлж байвал та бол манлайлагч. —John Quincy Adams
Та удирдах албан тушаалд байгаа хэдий ч бусдад нөлөөлж чадахгүй бол тэд таныг дагахгүй. Хэнд ч хэрэггүй хүнд суртлыг бий болгож, өрөөндөө өөрийгөө түгжиж, бусадтай харилцаж чадахгүй. Магадгүй та удирдлагын албан тушаалтай дагалдагч болно.
Үүнийг мэдэхийн тулпд өөрөөсөө зарим нэгэн маш чухал асуултыг асуугаарай. Асуулт тус бүрт сайн бодож хариулаарай.
Дагалдагчид өөрсдийн л ажлаа хийдэг. Эдгээр ажлууд хэрхэн чухал байх нь хамаарахгүйгээр тэдгээр оногдсон ажлаа л гүйцэтгэдэг. Манлайлагчид ажлын тодорхойлолтоосоо үл хамаарч хамгийн гайхалтай зүйлсийг бүтээж чаддаг. Манлайлагчид өөрийн бодит үүрэг хариуцлагаа хэзээ ч хаана ч боломжийг харж, үнэ цэнээ нэмэгдүүлж чаддаг.
Дагалдагчид бусад хүмүүсийн ололт амжилт, авъяас билгийг аюул занал гэж хардаг. Мналайлагчид харин үнэт хөрөнгө гэж хардаг. Манлайлагчид аливаа зүйлсийг сайн болгох үйлийг хийхийг хүсдэг. Мөн тэд хаанаас ч туслах зүйлсийг олж чаддаг. Манлайлагчид бол жинхэнэ багийн тоглогчид. Тэд сул дорой байгаа хүмүүсийг хүчирхэг болгоход хэрэгтэй хүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Дагалдагчид ямар ч нөхцөл байдалд хязгаар тавьж хардаг. Харин манлайлагчид боломжийг хардаг. Хэрэв ямар нэгэн буруу зүйл болох юм бол манлайлагчид түүнд хэтэрхий их анхаарал хандуулдаггүй. Учир нь тэд илүү сайн зүйл хийх гээд завгүй байгаа.
Дагалдагчид өөрийн аюулгүй газраа удаан байхыг хүсдэг. Тэд өөрчлөлтийг аюултай, ядаргаатай зүйл гэж хардаг. Манлайлагчид өөрчлөлтөд байгаа боломжийг олж хардаг. Учир нь манлайлагчид үргэлж өсөж дэмжихийг хүсдэг. Тэд дараагийнх нь юу гэж асуухаас хэзээ ч айдаггүй.
Дагалдагчид буруу зүйл хийчихвий гэсэн айдсаасаа болж аливаа зүйл хийхээсээ эргэлздэг. Манлайлагчид зөв гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй биш байсан ч шийдвэр гаргахаас айдаггүй. Тэд шийдвэр гаргахгүй байхаас илүүтэй ямар нэгэн шийдвэр гаргахыг илүүд үздэг.
Ямар нэгэн алдаа гаргасан тохиолдолд дагалдагчид хүлээж авалгүйгээр бусдад буруугаа чихдэг. Манлайлагчид өөрийн үйлдэлдээ хариуцлагатай ханддаг. Тэд өөрсдийн буруугаа хүлээн зөвшөөрөхөөс санаа зоюдоггүй. Учир нь өөрийн алдаагаа бусдад чихэх нь байдлыг улам дордуулна гэдгийг тэд мэддэг.
Дагалдагчид саад бэрхшээл, бүтэмжгүй зүйлсээс зугтдаг. Ямар нэгэн зүйл буруугаар эргэвэл болох ёстой зүйл гэж үздэг. Манлайлагчид саад бэрхшээлийг хүлээж, өөрийгөө сорих дуртай. Тэд сайн төлөвлөсөн төлөвлөгөөнд санаанд оромгүй асуудал гарна гэдгийг мэддэг учир асуудлыг даван гарч эцсийг нь үздэг.
Дагалдагчид алдар нэрийн араас хөөцөлддөг. Манлайлагчид даруу төлөв байдаг. Тэд бусдаас илүү гэдгээ мэдсэн ч ямар нэгэн дарамт үзүүлэхийг хүлээн зөвшөөрдөггүй.
Дагалдагчид өдөр тутмын ажлаа биелүүлдэггүй. Тэд ажилдаа яваад, өөрсдийн ажлаа л гүйцэтгэдэг. Манлайлагчид өөрсдийн хийж буй зүйлдээ дурлаж амьдралын хамгийн чухал зүйлээ ажлаасааа харж чаддаг. Тэдний ажил зөвхөн тэдний хийдэг зүйлсээр хязгаарлагддаггүй. Ажил гэдэг нь манлайлагчдын хэн гэдгийг илтгэх чухал хэсэг юм.
Дагалдагчид гадаад хүчин зүйлүүдээс сэдэлждэг. Дараагийн албан тушаал, эрх мэдэл гэх мэт. Харин манлайлагчид дотроосоо сэдэлждэг. Тэд ямар нэгэн албан тушаал, эрх мэдлийн төлөө ажилладаггүй. Жинхэнэ манлайлагчид урд нь ямар ч саад бэрхшээл байсан урагш алхдаг.
Дагалдагчид эрх мэдэлд хэтэрхий их санаа тавьдаг. Тэд өөртөө манлайллыг бий болгох урам зориг, ур чадвар дутмаг учир албан тушаалыг илүүд үздэг. Манлайлагчид нэрийн хуудас дээрээ юу гэж хэвлэгдэхээс илүүтэй хувь хүний ур чадвараа гаргаж ирэхэд анхаардаг.
Дагалдагчид ганцхан өөртөө л төвлөрдөг. Манлайлагчид багт төвлөрдөг. Учир нь тэд хамгийн гайхалтай нь нийцтэй байдал гэдгийг мэддэг. Манлайлагчид хамгийн сайнаараа бусдыг амжилтад хөтөлдөг.
Манлайлагчид зарим зүйлийг мэдэхгүй гэдгээ хэлэхээс санаа зовдоггүй. Тэд тухайн зүйлийг сайн мэддэг хүнээр зайлгах хүсэл тэмүүлэлтэй байдаг. Тэр хүн нь доогуур албан тушаалтан, үе тэнгийхэн, шилдэг хэн нэгэн байх нь хамаардаггүй.
Манлайлал гэдэг бол хэн нэгэн өгдөг зүйл биш. Харин өөрийнхөө төлөө олж авч чадах зүйл юм.