Дижиталчлагдсан эрин үед таны удирдлагын хэв маяг зөв үү?          

2019/03/15 Админ 5076 0 сэтгэгдэл

 

Дижитал технологийн дэвшил бүх зүйлийг өөрчилж байна. Үүнд удирдлагын хэв маяг ч багтаж байгаа хэмээн Barry Libert, Jerry Wind, Megan Beck Fenley нар мэдэгдэж байна. Ажилчид зааврыг дагахаас илүүтэй өмчлөх эрхийг хүсэж байна, үйлчлүүлэгчид маркетинг, хөгжлийн үйл явцад оролцохыг хүсч байна, удирдагчид бүх чиглэлд шилдэг байдаг байгууллагаас илүү нээлттэй, идэвхитэй байгууллагыг хайж байна. Товчхондоо дарангуйллын хэв маягтай удирдлага гайхалтай үр дүнтэй эсвэл алдаатай байхаас үл шалтгаалан хасагдана гэж мэдэгдсэн байна.

Дэлхийн түүхэнд гайхалтай агуу удирдагчид дүүрэн байдаг. Дэлхийн 2-р дайны үеээр 1944 онд Холбоотны цэргүүд Франц руу довтлохын өмнө генерал Жорж Паттоны цэргүүдээ удирддаг байсан арга барил, Microsoft-ийн гүйцэтгэх захирал байсан Стивен Энтони Microsoft-ийн нэгэн арга хэмжээний үеээр ажилчидаа “бүгд босцгоо” хэмээн хашгичиж байсан зэрэг явдлууд түүх болон үлджээ. Эдгээр удирдагчид их зүйлийг хийж чадсан ба удирдлагын хэв маяг нь “Тушаал болон Хяналт” дээр тулгуурласан байдаг юм. Гэсэн хэдий ч удирдлагын давуу эрх зах зээл болон соёлын шилжилттэй зэрэгцэн хөгжиж байна. Тэдний залгамжлагчид Генерал Колин Пауэлл (Colin Powell), Жефф Иммелт (Jeff Immelt), Сатья Наделла (Satya Nadella/Microsoft) гэх мэт удирдах албан тушаалтнууд Тушаах хэв маягаах илүүтэй Хамтран ажиллах хэв маягт шилжээд байна.

Үүний сайн тал нь: Эдгээр дарангуйлал бага удирдлагын хэв маяг нь ажилчид болон эргэлзээтйэ харилцагчдийг холбож, эрх мэдэл нь бэхжинэ. Мөн түүнчлэн үнэнч байдал, үр ашиг, өсөлт, инновацийг нэмэгдүүлнэ. 

Тэгвэл удирдлагын шинэ арга зам сүүлийн 20-30 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Технологийн хөгжил дэвшил зах зээлийг өөрчилж илэрхий үр дүнг бий болгосон. Өнөөгийн дижитал технологиуд харилцаа холбоо, мэдээлэл, шинэ бизнес моделийг хүргэх гэх мэт үнэ цэнэ бүхий биет бус эх сурвалжийг бий болгосон байна. Уг эх үүсвэртэй хамт хэрэглэгч болон ажилтнууд дижитал технологийг бизнест ашиглах шинэ арга замыг нээн илрүүлэх хэрэгцээ шаардлагыг нь хангах хөгжлийг хүсэж байна. Хэрэглэгчдийг татах, сэтгэл ханамжийг бий болгох, асрах гэсэн холбоосууд нь удирдагчдаас шинэ арга барил сурахыг шаарддаг. Гэхдээ энэ бол шагнал.

 Удирдлагын шинэ хэв маяг

Тэгэхээр шинэ дижиталчлалыг идэвхижүүлж, кибер ертөнцтэй холбогдсон тохиолдолд удирдагч ямар байх ёстой вэ? Ажилчид болон чөлөөт ажилчид зааврыг дагахаас илүүтэй өмчлөх, нөлөө үзүүлэх, хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж байна. Үйлчлүүлэгчид өөрсдийн хүслээ хэлэхээс илүүтэй маркетинг хөгжлийн үйл явцад оролцохыг хүсэж байна. Удирдагчид бүх чиглэлд шилдэг нь байдаг байгууллагаас илүүтэй хөгжих боломжтой нээлттэй идэвхитэй байгууллагыг эрж байна. Товчхондоо дарангуйллын хэв маягтай удирдлага гайхалтай үр дүнтэй эсвэл алдаатай байхаас үл шалтгаалан хасагдана гэж мэдэгдсэн байна. Тиймээс өнөөгийн нийгэмд удирдагчид байгууллагыг үүсгэж байгаа тохирсон хэв маягыг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Зураг 1: Шинэ технологийн улмаас хасагдана

Standard & Poor's судалгааны байгууллагын 500 компаний санхүүгийн мэдээлэлд суурилсан бизнес моделийн судалгаагаар харилцагч, нийлүүлэгчдийн харилцаа, биет бус хөрөнгийн хөрөнгө оруулалттай компаниуд Network Orchestrators моделтэй болохыг олсон. Энэ нь хамгийн өндөр үзүүлэлттэй ба улмаар өсөлтийг хурдасгаж, зардлыг багасгаж үр дүн гарч байгаа юм. Цаашлаад бизнес моделд тохирох өөр өөр удирдлагын хэв маягийг тодорхойлно.

Ихэнх байгууллагуудын бизнесийн төрөл ангиллыг холимог байдаг ба ихэнх удирдагчид 4 манлайллын хэв маягаас хэд хэдийг нь ашигладаг:

Зураг 2: Бизнес модел болон Удирдлагийн хэв маяг, үнэ цэнийн хоорондын холбоо

  • Тушаагч (Commander) нь зорилго тавьж түүнд хэрхэн хүрэх талаар бусдад хэлдэг. Машин механизмтай сайн ажиллах ба нэг ёсондоо шууд хараандаа оруулж хэлснийг нь зүгээр л гүцэтгэхийг илүүд үздэг. Энэ нь сонголт хийх, гар бие оролцохийг хүссэн харилцагч, ажилчдад үр дүн багатай. Өнөөгийн нийгэмд зардал өндөр, оролцоо бага үр дүн гарч байна. Тушаагчийн алсын хараа, оршин тогтнох нь хязгаарлагдмал бөгөөд энэхүү хэв маяг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл, өргөн хэрэглээний бараанд хамгийн тохиромжтой юм.
  • Харилцагч (Communicator) нь мөн адил хэтийн зорилго, төлөвлөгөөг гаргана. Гэхдээ хэрхэн хүрэх талаар бусадтай ярилцана. Байгууллага хаана хүрэх гээд байгаа ойлголтыг авахыг хүссэн харилцагч, ажилчдадтай маш сайн ажиллана. Удирдагчийн хэтийн зорилгодоо хүрэх арга хэмжээ авах боломжтой хэдий ч инновацийг дэмжихгүй. Энэ хэв маяг нь эрхэм зорилгыг хангаж ажиллах ажилчид, үйлчилгээний байгууллагад тохиромжтой.
  • Хамтрагч (Collaborator) нь харилцагч, ажилчидтай хамтрхан ажиллаж байгууллагын зорилгыг биелүүлнэ. Ингэснээр дэмжлэг үзүүлж, боломж олгодог. Энэ хэв маяг нь хүмүүсийн санаачлагыг илрүүлж, шинэ оюуны хөрөнгийг бий болгодог.
  • Хамтран бүтээгч (Co-Creator) нь оролцогч талуудын хувийн зорилго байгууллагын зорилготой зэрэгтэй байх боломжийг олгодог. Ингэснээр инноваци, өсөлт аль алийг нь удирдах боломжтой. Уг хэв маяг нь сүлжээний байгууллагыуудын амин зүрх болдог.

Эдгээр 4 хэв маяг нь чадлын царааны хувьд ялгаатай. Хэрхэн өсөлт, инновацийг үр дүнтэй нэмэгдүүлэх вэ? Ихэнх удирдагчид хэд хэдэн хэв маягийг үр дүнтэй хэрэглэх боломжтой байдаг. Гэсэн хэдий ч өнөөгийн нийгэмд шаардлагатай, нөхцөл байдалд тохирсон удирдлагын хэв маягийг ашиглах нь төвөгтэй. Тиймээс эдгээр хэв маягийг ямар удирдагчид ашиглаж байсныг харцгаая:

Стив Жобс (Steve Jobs) илүү нээлттэй, хамтийн ажиллагааны хэв маягийг ашигладаг байжээ. Гэхдээ бизнесийн сонголтын хувьд илүү уян хатан хандсан байна:

  • Тушаагч: Жобс өөрийн санасандаа хүрэх загвар бүхий өвөрмөц хэтийн зорилготой байсан.
  • Харилцагч: Жобсийг урамшуулагч, чиглүүлэгч нь үлгэр домог.
  • Хамтрагч: Жобс бусадтай хөгжим сонсох, спортоор хичээллэх гэх мэтээр хамтардаг байсан.
  • Хамтран бүтээгч: Жобс урьд өмнө үзэгдээгүй шинэ харилцаа холбоог хөгжүүлж бүтээдэг байсан.

Зураг 3: Удирдлагийн 4 хэв маяг

Жобс болон бусад удирдагчдийн хувьд хамтран бүтээх тааламжгүй байсан. Өнөөгийн дижитал ертөнцөд сүлжээнд суурилсан бизнес өндөр үнэ цэнэтэй, илүү ашигтай юм бол удирдагчид хамтран бүтээхийн тулд юу хийх ёстой вэ? Бидний хариулт бол: Татгалзахад хяналт тавих ур чадвар болон үнэ цэнийг бусадтай хамтран бий болгож хуваалцах хүсэл тэмүүлэл юм. Үүсгэн байгуулагчид хамгийн үнэтэй, үнэ цэнэтэй, тохирсон хэрэгслийг бий болгох арга замыг сонгож байна.

Инноваци, Өсөлт, Ашгийг бий болгох

Хэрэв та уламжлалт компани, үйлдвэрийг удирддаг бол Хамтран бүтээх хэв маяг нь дижитал стартаппд тохиромжтой ба бидэнд тохирохгүй хэмээн бодож магадгүй.

Үүнтэй санал нийлэхгүй байна. Бидний судалгаа болон бусдын санал болгосноор дижиталчлагдсан эрин үед та сүлжээний байгууллагад байхгүй байсан ч манлайллын ур чадвар тэр дундаа хамтран бүтээх чадварыг нэмэгдүүлэх замаар олж авах болно. Үнэ цэнэ бүтээж, нөөцийг хангаж хамтрагчидтайгаа хуваалцахыг зөвшөөрснөөр маркетинг, борлуулалт, түгээлтийн зардлыг төсөөлөшгүй хэмжээгээр бууруулна.

Ажилчид болон харилцагчид хамтран бүтээнэ.

Хамтран бүтээснээр гадаад эх сурвалжаас шинэ санааны урсгал нээлттэй ирнэ.

Хамтран бүтээснээр шинэ технологи, зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох органик, уян хатан системийг бий болгоно.

Хамтран бүтээсэн бизнесийн модел нь хурдан өсөн нэмэгдэж илүү ашигтай, өргөтгөх боломжтой байна.

Эцэст нь хамтран бүтээх удирдагч нь ашиг, өсөлт,үнэ цэнийг бий болгоно. Өнөөдрийн хамгийн үнэ цэнэтэй биет бус хөрөнгө нь “харилцаа холбоо, мэдлэг, хүмүүс” юм. Шинэхэн бизнес модел болох Network Orchestration нь бага зардал, хурдацтай өсөлт, өндөр үр ашиг, гайхалтай хөрөнгө оруулагчид гэх хөрөнгийг бий болгож байна.

Дижиталчлагдсан эрин үеийн удирдлагын хэв маягийг бүтээх

Удирдагчид хамтын бүтээлээ нэмэхийг хүсэж байгаа бол дараах 4 удирдамжийг мөрдөх ёстой:

  • Төрөлх давуу талаа ойлгох. Хүн бүрийн удирдлагын тодорхой хэв маяг нь заяамал шинж чанартай байдаг. Удирдлагын 4 хэв маяг тус бүрд өөрийн чадварыг үнэлээрэй. www.digitalgrader.com/leadership-survey.
  • Таны хөгжлийг дэмжих зааварлагчийг олох. Удирдлагын шинэ хэв маягаас давуу талаа маш нямбай эрэх боловч ямар нэгэн дэмжлэггүйгээр өөрчлөх хэцүү. Эдгээр зааварлагчид өөрийн арга барилыг өөрчлөх арга замуудыг зааж өгнө. Зааварлагчийг чиглэлээ өөрчлөхөд залуу ажилчид удирдлагын зөвлөгөө өгч, шинэ дижитал технологи, соёлын өөрчлөлтөд гайхалтай боломж болно.
  • Шинэ бизнес моделийг турших: Хамтран бүтээх ур чадварыг олж авахын тулд тогтмол дадлага хийж баг хамт олон болон өөрийгөө зориулах. Хамтран бүтээх манлайлалд шаардлагатай бизнесийн санаачлагад хөрөнгө оруулах замаар сүлжээний бизнес, хамтран бүтээх туршилтыг эхэлнэ. 
  • Хамтран бүтээхэд хэмжигдэж болохуйц зорилго тавих. Амжилттай бүтээх нь амжилттай тушаахаас өөр харагддаг. Зохих шалгуур үзүүлэлтийг хувийн болон удирдлагын багийн зорилготой шинэчлэх: харилцагч/ажилчдын холбоо, оролцоо, шударга зан, хамтын бүтээл. Энэ нь таныг шулуун шугамаар нямбай алхуулах болно.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.