“Мэдэхгүй” гэж хэлэхээсээ өмнө хэлэх 4 үг

2019/09/04 Админ 632 0 сэтгэгдэл

 

Би мэдэхгүй гэж хэлэх буруутай мэт санагдаад байвал дараах хэлцийг хэлж заншаарай.

Хэн нэгэнд хариултыг нь хэлж чадахгүй гацсан тохиолдол хэр их байдаг вэ?  Мэдээж хүн бүр бүгдийг мэдэж, бүгдэд хяналт тавих боломжгүй.

Танд ямар ч хариулт байхгүй үед “би мэдэхгүй” гэж хэлэхгүйгээр дараах 4 хэлцийг туршаад үзээрэй.

  1. "Би энэ тухай олж мэднэ."

Энэ хариулт шалтгааныг олж мэдэх нь өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй, өөртөө итгэлтэй харагддаг. Тухайн ажлыг хийх чин хүсэл эрмэлзэлтэй байгаа гэдгээ харуулж олж мэднэ гэдгээ хэлэх хэрэгтэй.

Ямар ч хүнийг мэдээллээр хангах, нэг баг болж хамтран ажиллах үнэ цэнэтэй байж чадна гэдгээ батлах боломж болно.

  1. "Надад яг адилхан асуулт байна."

Тухайн асуултын хариултыг мэдэхгүй тохиолдолд хаанаас эхлэхээ мэдэхгүй ямар ч санаа төрөхгүй бол: надад яг ийм асуулт байна. Би энэ талаар мэдээлэл авмаар байна гэдгээ хэлэх хэрэгтэй.

Энэ нь асуултаас зайлсхийх гэж оролдсон гэж харагдахаас илүү ижил төрлийн мэдээлэл сонирхох ижил зорилготой гэдгийг харуулж чадна.

  1. "Миний таамагласнаар, Миний бодлоор..."

Харамсалтай нь заримдаа боловсрол гэдэг бүгдийг заадаггүй.

Ийм тохиолдолд асуултад суурилсан өөрийн таамаглалаа дэвшүүлж болно. Та өөрийн таамаглалаа хүлээн зөвшөөрөх хэцүү байгаа үед эвтэйхэн асуултаас татгалзаж болох юм.

Өөрийн таамаглал хэд хэдэн санааг хуваалцаад үзээрэй. Би мэдэхгүй гэж хэлэхээс илүүтэй харилцан яриа өрнүүлэх хэрэгтэй.

  1. "Яагаад биднээс асуугаагүй юм бэ?"

Үнэхээр итгэл даахааргүй хүн асуувал юу хийх вэ? Би мэдэхгүй гэж хэлэхээс хамгийн шилдэг хувилбар.

Энгийнээр хэлэхэд өөрийн болго. Ямар ч эргэлзээгүй хариулах хэрэгтэй.

Магадгүй үүрэг хариуцлагаас зайлсхийж буй мэт харагдах ч бүх зүйлд хяналт тавьдаг шилдэг зэвсэгтэй ухаалаг хүн мэт харагдах болно. Аль аль нь үр дүнтэй нөлөөтэй.

 

"Би мэдэхгүй" гэж хэлэхийн өмнө өөрөө юу гэж хэлэхээ бодоод үзээрэй. Сайн хариулт өгөх нь сайн ажилтан болохыг тань илтгэнэ.

Дээрх 4 хэлцийг туршаад үзээрэй. Харилцааны ур чадвараа сайн хөгжүүлэх хэрэгтэй.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.