ChatGPT-ийн тухай мэдвэл зохих зүйлс

2023/03/03 Админ 5260 0 сэтгэгдэл

  ChatGPT нь сүүлийн үеийн мэдээ, мэдээллийн халуухан сэдэв болоод байгаа билээ. AI буюу хиймэл оюун ухаан сонирхогчид тухайн шинэ технологийг шагшин магтаж байхад, технологийн хурдацтай дэвшилд эмзэг ханддаг хүмүүс ирээдүйд ямар ач холбогдол, үр дүн авчирч болох тал дээр санаа зовниж байна.

  2022 онд хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлтийн OpenAI компани ChatGPT-ийг олон нийтэд танилцуулсан юм. ChatGPT нь интернет холболттой ухаалаг төхөөрөмжтэй хүн бүрийн ашиглах боломжтой үнэгүй буюу нээлттэй эх сурвалж бүхий хиймэл оюун ухааны технологи юм.

  Өдгөө сарын 100 сая гаран идэвхтэй хэрэглэгчтэй /энэ тоо мөн өсөх хандлагатай/ гэсэн үзүүлэлтээс харахад хүртээмжтэй, нээлттэй эх сурвалжтай байгаа нь богино хугацаанд нэрд гаран, алдаршихад хүргэсэн нь баараггүй. Ийм нэр хүндтэй болоход TikTok есөн сар, Instagramm хоёр жил хагасын хугацаа шаардагдсан юм.

  Энэхүү технологийн эргэн тойронд маш их сайшаал, эерэг сэтгэгдэл, санаа зовнил эргэлдэж байгаа тул уншигч та эл технологийн тухай болон түүний ирээдүйн бизнест үзүүлэх нөлөө, боломжийн тухай сонирхож байж магад. Тиймээс ChatGPT-ний тухайн ерөнхий мэдээлэл болон бизнесийн ертөнцөд нөлөөлж буй байдлыг тойм байдлаар хүргэж байна.

CHATGPT ГЭЖ ЮУ ВЭ?

  OpenAI-ийг үүсгэн байгуулагчид болох Элон Маск, Сэм Алтман, Грег Брокман, Илья Суцевер, Войцех Заремба нар анх 2018 онд ChatGPT-ийг танилцуулсан билээ. Энэхүү хиймэл оюун ухаан нь (AI) нь байгалийн хэл боловсруулах проекцын (NLP) гурав дахь загвар болох GPT-3 дээр суурилдаг. Тус бүтцийг ашиглан интернет эх сурвалжийн асар их нөөц, өгөгдлийн санд хадгалагдсан мэдээллийг хайж, хэрэглэгчдэд зориулан бэлтгэдэг хэлний томоохон загвар юм.

  ChatGPT ийн алдаршиж байгаа өөр нэг шалтгаан бол хэрэглэгчидтэй бодит хүнтэй харилцаж байгаа юм шиг мэдрэмж өгөх чадвар юм. Эл программ нь орчуулга, асуулт-хариулт, богино болон урт хэлбэрийн бичвэр зэрэг өргөн хүрээний хэлний ур чадвар шаардсан ажлуудыг хүн шиг гүйцэтгэдгээрээ онцлог. Учир нь ChatGPT-ийн суурь AI-д тухайн текстийн хам сэдвийг ойлгоход туслах олон сая жишиг мэдээллийг эш татан, хүний ярианы өнгө аясыг бүрэн дуурайж чадахуйц текст, өгөгдлөөр урьдчилсан бэлтгэн програмчилсан байдаг.

БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД CHATGPT-Г ХЭРХЭН АШИГЛАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

  Мэдээж хэрэг чатботыг ашигладаг олон газар бий ч, ChatGPT нь хүн шиг ойлгомжтой, тодорхой, гүнзгий хариулт өгдгөөрөө анхдагч юм. Тиймээс бизнесийн ертөнцөд ч гэсэн олон боломж нээж байна.

  Харилцан ярианаас эхлүүлээд судалгааны ажлыг хүртэл автоматжуулж байгаа тул байгууллагын дотоод үйл ажиллагаа болоод хэрэглэгчдэд үйлчлэх төхөөрөмжөө сайжруулах, алдаатай процесс засах гэхчилэн шинэ арга замыг илүү оновчтой болгоход ChatGPT-г ашиглах боломж ямар ч байгууллагад нээлттэй байна.

1. Үйл ажиллагааг оновчтой болгох 

  Дижитал эрин зуунд амьдарч байна гэдэг олон бизнесүүд өөрсдийн үйл ажиллагаа, явцаа оновчтой болгохын тулд технологийн дэвшил рүү шилжинэ гэсэн үг. Автоматжуулалт залхуутай ажлуудыг хялбарчлан, ажлын урсгалыг өгөөжтэй болгон, тухайн бизнест цаг, нөөц бололцоогоо зохистой зарцуулахад туслах хүчин зүйл юм. Автоматжуулалт гэдэг нь онлайн банк, онлайн худалдааны чатбот зэрэг хүний бус хиймэл оюун ухаанд тулгуурласан аливаа үйл явцыг хэлнэ.

  Байгууллагууд нягтлан бодох, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сургалтын менежмент, хүний ​​нөөц зэрэг хэлтсүүдийг автоматжуулах боломж бий. Мөн ChatGPT ашиглан гар ажиллагааг багасгаснаар ажилтнууд шинэлэг санаа хэрэгжүүлэх, бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэх зэрэгт илүү их цагийг зарцуулж гагц хүний л хийж чадахаар ажилд төвлөрөн зардлыг бууруулах боломжтой.

 Үйл ажиллагааг оновчтой болгоход ChatGPT дараах үйл ажиллагаад тусалж чадна.

  • Мэдээлэл оруулах
  • Цаг товлох
  • Алдаа гаргах эрсдэлийг бууруулах
  • Мэдээллийн нарийвчлалыг сайжруулах
  • Бизнесийн үр ашиг, үр нөлөөтэй байдлыг баталгаажуулах
  • Зардал хэмнэх
  • Бүтээмж дээшлүүлэх
  • Үндсэн шугамыг бэхжүүлэх

2. Хэрэглэгчид зориулсан үйлчилгээ  

Хэрэглэгч, үйлчлүүлэгчид өөрсдийгөө өвөрмөцөөр мэдрэх дуртай тул зөвхөн өөрт нь хандсан анхаарал буюу үйлчилгээ авах хүсэлтэй байдаг.

  Чатбот нь ямар ч үйл ажиллагааны чиглэлтэй байгууллага байсан хүмүүсээс илүү цагаар ажиллаж чаддагаараа онцлог бол ChatGPT илүү ихийг амлаж чадна. Учир нь хэрэглэгчдийн асуулт, хүсэлтийг ойлгож, бодит хугацаанд хариулахын сацуу тухайн хэрэглэгчийн интернет орчин дахь түүхийг харгалзан, түүнд нь суурилсан тусгайлсан хариулт өгдөг аж.

 Хэрэглэгчид зориулсан үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ ирээдүйн сегментчлэл, зорилтот сурталчилгаа, маркетингийн кампанит ажил, бизнесийн шийдвэр зэрэгт ашиглаж болохуйц мэдээлэл бүхий өгөгдлүүдийг мөн цуглуулдаг.

3. Хамгийн сүүлийн үеийн ИННОВАЦИ

  ChatGPT нь нейроны сүлжээнээсээ асар их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийж тэдгээрт үндэслэсэн ойлголт, зөвлөмж гаргахаар программчлагдсан тул бизнесийн байгууллагууд мэдээлэл сайтай, өгөгдөлд суурилсан, инновацлаг шийдвэр гаргах боломжтой.

  Хэрэглэгчдийн мэдээлэл их байх тусам мэргэжилтнүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, үйлчлүүлэгчид таалагдах шинэ санааг боловсруулан, санал болгох боломжийг олгодог.

  Шинэ санаа боловсруулахаас гадна, ChatGPT-ийн программчилсан аналитик чадварууд нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежмент, санхүүгийн төлөвлөлт, үр ашгийг нэмэгдүүлж, зардал хэмнэх гэхчлэн нарийн төвөгтэй олон зүйлийг гүйцэтгэх боломж олгодог аж.

Ямар төрлийн бизнесүүд ChatGPT-г ашиглах боломжтой вэ?

Дараах салбарууд тус технологийг ашиглавал илүү үр өгөөжтэй:

  1. Цахим болон жижиглэн худалдаа
  2. Эрүүл мэндийн үйлчилгээ
  3. Банк, санхүү
  4. Харилцаа холбоо
  5. Зам тээвэр
  6. Үйлдвэрлэл
  7. Боловсрол
  8. Аялал жуулчлал, зочлох үйлчилгээ
  9. Үл хөдлөх хөрөнгө
  10. Энтертайнмент
  11. Маркетинг, зар сурталчилгаа

CHATGPT-Г БИЗНЕСТ АШИГЛАХЫН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУД ЮУ ВЭ?

Бүхий л зүйлд давуу болон сул тал бий. Харин та өөрийн бизнест хиймэл оюун ухаан (AI) нэвтрүүлэх гэж байгаа бол “зоосны хоёр тал”-тай сайтар танилцаарай гэж зөвлөе.

ДАВУУ ТАЛ

Автоматжуулалт болон хэлний чадварт суурилан дараах хэд хэдэн давуу тал, боломжууд бүрэлдэнэ.

Зардал хэмнэнэ: Нэмэлт шинэ ажилтан авахад ажлаа сурах, өөриймшүүлэх гэхчилэн үр ашиг өгтөл уддаг тул ChatGPT-г ашиглан, тус платформыг хэрэгжүүлэх нь зардал хэмнэх боломжтой.

Өргөжүүлэлт: ChatGPT нь тухайн бизнесийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан том, бага янз бүрийн шийдвэр гаргаж чаддаг тул том корпораци, жижиг бизнесүүдэд уян хатан шийдэл санал болгоно.

Олон хэлний сонголт: Эл платформ нь хэл боловсруулах хэрэгсэл бөгөөд олон хэлний ажиллагааг дэмжих тохиргоотой. Ингэснээр дэлхийн хэмжээнд, олон улсад гарсан бизнесүүдэд тохиромжтой болж байна.

Хүртээмжтэй байдал: Автоматжуулалт нь үйлчлүүлэгч болон ажилтнууд зэрэг хоёр тал мэдээлэл, тусламж үзүүлэхэд хялбаршуулж байна.

Дата нарийвчлал: Мэдээлэл оруулах үйл явцыг автоматжуулснаар хүний алдаа гаргах эрсдлийг бууруулна.

Шийдвэр гаргалтыг хурдасгана: ChatGPT тухайн цаг үеийн бүхий л өгөгдлийг шинжлэх чадвартай тул бизнесүүдэд мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахад тусалж, цаг үеийн соргог мэдээллээр хангаж чадна. 

Хариулт өгөх хугацааг багасгана: ChatGPT нь 24/7 тусламж үзүүлж, хариулах чадвартай учир хариу өгөх хугацааг багасгаж, хэрэглэгчийн үйлчилгээг бүрэн сайжруулах боломжтой.

СУЛ ТАЛ

Технологийн хөгжил бизнесийн байгууллагат олон боломж олгодог. Гэлээ гээд төгс зүйл биш тул хиймэл оюун ухааныг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээсээ өмнө дараах зүйлсийг анзаарч байгаарай.

  • Технологийн хамаарал: Энэ бол олон хүний айдаг зүйл. ChatGPT нь хэт технологид найдаж, хамааралтай болох мөн хүний оролцоо, бүтээлч байдлын хэрэгцээг бууруулж болзошгүй. Бизнес эрхлэгчид ажилчдаа үнэ цэнтэй гэдгээ мэдрэхийн тулд энэ асуудалд анхаарах ёстой.
  • Нууцлалын асуудал: Өөрийн хувийн мэдээллийг технологит даатган, дамжуулна гэдэг тийм ч сайхан мэдрэмж биш. ChatGPT нь аюулгүй гэсэн мэдээлэл алдах эрсдэл үргэлж бий. Байгууллагын нууц мэдээлэлд хандахад нэмэлт баталгаатай байх тохиргоо байх ч гэсэн бизнес эрхлэгчид аюулгүй байдлаа бодоод зохих арга хэмжээг авууштай. 

  • Техникийн ур чадвар: ChatGPT-г өөрөө тохируулах боломжгүй бөгөөд энгийн программ биш юм. ChatGPT-г бизнест ашиглахын тулд, удирдлагууд технологийн хэлтэстэй зөвлөлдөх эсвэл мэргэжилтэн хөлслөх шаардлагатай.
  • Бүтээлч сэтгэлгээний хязгаарлалт: ChatGPT нь шинэлэг санаа, үзэл баримтлалыг боловсруулж чаддаг ч тодорхой ажлуудад зайлшгүй шаардлагатай хүний бүтээлч чадварыг хэзээ ч орлохгүй.
  • Туйлшрал: Хиймэл оюун ухаан нь программчилж өгсөн датан дээр л суурилдаг тул нэг талыг баримталсан хариулж боловсруулах магадлалтай. Тиймээс бизнес эрхлэгчид өгөх датагаа дахин нэг хянах нь зүйтэй.

CHATGPT ИРЭЭДҮЙН БИЗНЕСТ ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?

ChatGPT бизнесийн салбарт томоохон өөрчлөлт авчирах магадлалтай. Тухайлбал, өдөр тутмын ажлыг автоматжуулах, цаг үеийн шинэчилсэн өгөгдөлд дүн шинжилгээ хийх, олон хэлээр үйлчлэх болон дата нарийвчлал гэхчлэн цаг хугацаа, нөөц бололцоог хуваарилан, ашиглах арга замыг бүхэлд нь өөрчлөх хандлагатай байна.

ChatGPT-ийн ирээдүйн нөлөөлөл бизнесийн байгууллагууд тус технологийг хэр хурдан, үр дүнтэй ашиглаж, хэрхэн үйл ажиллагаандаа нэгтгэж буйгаас хамаарна. Учир ChatGPT шиг хиймэл оюун ухаанд суурилсан олон төхөөрөмж ирээдүйн бизнесийн чиг хандлага, үйл ажиллагааг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж эхэлж байна.

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, шинийг санаачлах аль эсхүл өрсөлдөөнөөс ялгарахыг хүсч байгаа бол ChatGPT жижиг, дунд бизнес гэлтгүй бүхий л бизнес эрхлэгчдийн урт хугацааны зорилгод нийцэх шийдэл болж чадна.

Техникийн дэмжлэг, нууцлалын асуудал зэрэг ChatGPT-г хэрэгжүүлэхэд тулгарах асуудлууд ч гэсэн даваад гарах боломж өндөр. Түүнчлэн хиймэл оюун ухааны ашиг тус нь таны бизнесийн сул талуудаас илүү байж, давж болох шүү дээ.

Source: Entrepreneur.com 

Бэлтгэсэн: Б.Оюунханд 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.