Та яг одоо хувийн бизнесээ эхлүүлэх талаар бодож байгаа юу? Өөрийн хувийн бизнесээ явуулах нь тогтмол ажил хийхээс илүү сэтгэл ханамжтай байх нь мэдээж. Өөрөө өөрийнхөө дарга нь байна гэдэг үнэхээр гайхалтай биш гэж үү? Гэхдээ хамгийн гол нь бизнесээ эхлүүлэхийн тулд хийх маш олон ажил байгаа гэдгийг санаарай.
Магадгүй та эхлэхэд арай бэлэн биш байсан ч бизнесээ эхлүүлэхийг хүсч магадгүй, эсвэл аль хэдийн эхлэх цаг нь болчихоод байхад айдасдаа дийлдэн ямар нэг алхам хийж чадахгүй байж болох юм. Ингээд та бүхэнд өөрийн бизнесээ эхлүүлэх цаг болсныг илтгэх дараах 15 шинжийг танилцуулж байна.
1. Танд аз турших асар их хүсэл тэмүүлэл байгаа бол
Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах ёстой. Дан ганц хүсэл тэмүүлэл байх нь хангалтгүй, харин тэрхүү хүсэл тэмүүлэл юуны төлөө оргилж буй ямар нэг зүйл эсвэл шалтгаан заавал байх ёстой. Өөрөөр хэлбэл зүгээр л одоо хийж байгаа ажлаасаа залхсандаа бус харин ямар нэг зүйлийг эхлүүлэх хүсэл тэмүүлэл танд төрж байх ёстой.
2. Та өөрийн гаргасан шинэ санаандаа зуун хувь итгэлтэй байгаа бол
Таныг өөрийн бизнесээ эхлүүлэх үед асар мэдээж их саад тотгор тулгарах болно. Өөрөөр хэлбэл та маш олон “үгүй”-тэй нүүр тулах бөгөөд энэ бүх саад бэрхшээлийг таны гаргасан шинэ санаа, бизнес эсвэл бүтээгдэхүүний аль нь ч бай давж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байх ёстой.
3. Таны бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ сайн зах зээлтэй бол
Сайн бизнес гэдэг нь таны бүтээгдэхүүн үйлчилгээнд хүмүүс мөнгө төлөх тэр нөхцөлд л хэрэгжинэ. Тиймээс та ажлаасаа гарч шинэ компани эхлүүлэхийг зорьж байгаа бол таны бизнест зах зээл байгаа эсэхийг судалсан байх шаардалгатай.
4. Хэнтэй хамтрахаа мэдэж байгаа бол
Хэрэв та хэнийг багтаа ажиллуулж, хэнтэй түншлэхээ сайн мэдэж байгаа бол бизнесээ эхлүүлэхэд бэлэн болж гэж үзэх хэрэгтэй. Мэдээж та ганцаараа ажиллахаар зорьж байгаа бол хэдийд ч бизнесээ эхлүүлэх нь таны дурын хэрэг байх болно.
5. Танд ямар нэг төлөвлөгөө байгаа бол
Хадгаламжаа цуцлуулж шинэ бизнестээ хөрөнгө оруулахаар шууд зориглох нь тийм ч зөв санаа биш.Танд ямар нэг байдлаар бизнесээ шинээр эхлүүлэх төлөвлөгөө заавал байх ёстой.
6. Хэрэв танд шинээр брэнд болохуйц санаа байгаа бол
Өөрийн гэсэн брэндтэй байна гэдэг таны компанийг гадаад ертөнцтэй холбох гүүр болж чадна. Тиймээс брэндийнхээ талаар гүнзгий мэдлгэтэй байж, хэрэглэгч таны брэндийг хэрхэн хүлээж авахыг судлах хэрэгтэй.
7. Маш их зүйлд суралцахад бэлэн байгаа бол
Шинээр бизнес эхлүүлэх нь таны бодож байгаагаас ч илүү их туршлагыг танд өгөх болно. Тиймээс таны үзэл бодол, дотоод хүнтэй зөрчилдөж байсан ч хамаагүй ямар ч зүйлд суралцахад бэлэн байх ёстой.
8. Азгүйтэхээс айхгүй байгаа бол
Айдастай байна гэдэг таны бизнесээ эхлүүлэх урам зоригийг мохоож орхидог. Хүн бүр айдсыг ямар нэг хэмжээгээр мэдэрдэг бөгөөд хэрэв та айдастай нүүр тулахаас эмээж байгаа бол шинэ бизнес эхлэхэд хараахан бэлэн биш байна гэсэн үг юм.
9. Амжилттай байхаас айхгүй байгаа бол
Энэ их сонин сонсогдож байж магадгүй. Гэхдээ маш олон хүн амжилттай байхаас айдаг. Учир нь амжилттай байх нь цаашид илүү их хүлээлтийг үүсгэж, тэр хэрээр илүү ажиллах шаардлагыг бий болгодог.
10. Тодорхой хэмжээний мөнгө байгаа бол
Хэрэв танд бизнес эхлүүлэх хангалттай мөнгө байхгүй бол амжилтанд хүрэхийн тулд илүү их хугацаа шаардагдана гэсэн үг юм. Хэрэв танд таны бизнес эсвэл компани өргөжихийн хэрээр түүнд зарцуулах тодорхой хэмжээний мөнгө эсвэл санхүүгийн эх үүсвэр байгаа бол та мөнгөө чадан ядан хүргэж буй бизнес эрхлэгчдээс давуу талтай байх болно.
11. Томоохон өөрчлөлтийг аль хэдийн хийж чадсан бол
Энэ нь та ажлаа өөрчлөх гэх мэтээр амьдралдаа томоохон өөрчлөлт хийх гэж байгаа үедээ бизнесээ эхлүүлэх хэрэггүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл ажлаасаа гарна гэдэг нь дараагийн санхүүгийн эх үүсвэр бүрхэг байх үе байдаг учраас санхүүгээ тогтворжуулах баталгаатай эх үүсвэрийг бүрдүүлсэн байх ёстой.
12. Хувийн бизнесээ эхлүүлж буй салбарт туршлага байгаа бол
Хэрэв танд хувийн бизнесээ эхлүүлж буй салбарт тодорхой хэмжээний туршлага байгаа бол энэ нь таны нэг том давуу тал байх болно. Хэрэв танд туршлага байхгүй бол ажлаасаа гарахаас өмнө ажлынхаа хажуугаар энэ төрлийн туршлага хуримтлуулахыг зориорой.
13. Бизнесийн бүх талын мэдлэгтэй бол
Зөвхөн талх барьж чаддаг байх нь талхны дэлгүүр байгуулах хангалттай нөхцөл болж чадахгүй. Өөрөөр хэлбэл хүмүүсийг ажилд авах, зээл хөөцөлдөх, түрсээлэх, маркетинг хийх гэх мэт бизнесийн талаар өргөн мэдлэгтэй байх ёстой.
14. Цагаа зөв захиран зарцуулж чаддаг бол
Ихэнх тохиолдолд хүмүүс даргадаа дургүй байдаг учраас хувийн бизнесээ эхлүүлэх гэж оролдох нь бий. Гэвч та өөрөө дарга болоход хангалттай чадварлаг уу? Өөрөөр хэлбэл бизнес эрхлэхийн тулд хувийн сахилга бат сайтай байх ёстой.
15. Бизнес эрхлэхэд гарах эрсдлийг ойлгож байгаа бол
Бизнес эрхлэгчид өөрсдийгөө эрсдэл үүрч байгаа гэдгийг сайн ойлгож байдаг. Ихэнх бизнесээ эхлүүлж буй хүмүүс ашиг олж чадахгүй больмогц сандарч эхэлдэг. Энэ бол бизнес эрхлэхэд гарч болох олон саад бэрхшээлийн л нэг шүү дээ.