“Бизнесийн санааг турших нь” ном хэвлэгдэн гарлаа

2021/11/01 Админ 1590 0 сэтгэгдэл

 

Сүүлийн үед стартап буюу гарааны бизнес гэж их ярих боллоо. Гарааны бизнесүүдийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжиж, телевизийн шоу нэвтрүүлэг гарч, энэ төрлийн бизнесүүдийг байрлуулах дундын оффис ч олноор ажиллах болов. Залуус гарааны бизнес үүсгэх, том компаниудын ашиглаж чадаагүй орон зайд өөрийн гэсэн бизнестэй болохыг ихэд тэмүүлэх боллоо. 

Гэвч тэд бизнесийн шинэ санаа олж, түүнийгээ хэрэгжүүлэхээр зүтгээд хэсэг хугацааны дараа уг санаа нь явцгүй зүйл байсныг олж мэдэх нь их байна. Энэ нь тэд бизнесийн санаагаа үнэлэх буюу уг санаа олон хэрэглэгч, тогтвортой орлого, хангалттай ашиг үүсгэх эсэхийг туршиж үзээгүйгээс ийнхүү алдаа гаргаж буй хэрэг юм.

Том компаниуд ч инновац хийж, зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж байх шаардлагатай байдаг. Ийнхүү шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахдаа тэдгээрийг сайтар туршиж үзээгүйгээс уг бүтээгдэхүүн, үйлчилгээ хүссэн хэмжээнд амжилт гаргахгүй байх буюу хэрэглэгчдэд таашаагдахгүй, боломжийн сайн орлого үүсгэхгүй, амьдрах чадваргүй болж, удалгүй бүтэлгүйтэх нь байдаг. Брэндийн сүртэй нэрээр гарч ирсэн ч удалгүй “чимээгүй” болж байгаа олон бүтээгдэхүүн, үйлчилгээг бид мэддэг.

“Эм Эл Си Трейнинг” ХХК-иас Strategyzer компанийн “Testing Business Ideas” номыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр “Бизнесийн санааг турших нь” нэрээр хэвлүүлэн гаргалаа. Уг ном нь бизнесийн санаа, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хэрэглэгчдэд таалагдах байдал (desirability), боломжтой байдал (feasibility), амьдрах чадвар (viability)-ыг хурдан туршиж, сайжруулах замаар тогтвортой бизнес болгох, зах зээлд амжилттай байршуулахад туслах туршилтын 44 аргачлалтай ном юм. Бизнесийн санаа, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ турших аргачлал бүрийг нарийвчлан тайлбарлаж, уг туршилтыг хийхэд ямар зардал гарах вэ, бэлтгэх, гүйцэтгэхэд ямар хугацаа орох вэ, хэр хүчтэй үндэслэгээ өгөх вэ, компаниас ямар ур чадварууд шаардагдах вэ гэдгийг маш тодорхой харуулсан байна.

Энэхүү номыг уншиж, түүнд дурьдагдсан туршилтын 44 аргачлалыг эзэмшсэнээр гарааны бизнесүүд төдийгүй том компаниуд ч хурдан туршилт (rapid testing) хийж, шаламгай (agile) болж, зах зээлд сайн байрших бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээх боломжтой юм.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.