Хэрхэн анхаарал төвлөрүүлэлтээ сайжруулах вэ?

2021/08/30 Админ 8064 5 сэтгэгдэл

 

   Ямар нэгэн зүйл хийж байхад анхаарал сарних нь хүн бүрд тохиолддог. Хүмүүсийн дунд энэхүү байдлыг “нас явахаар ийм болчхоод байх юм” гэх мэтээр ярих тохиолдол цөөнгүй. Гэвч энэ нь тархины танин мэдэхүйн гүйцэтгэх функцтэй холбоотой байх магадлалтай.

   Массачусетсийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч, доктор Жоел Салинас "Энэхүү тархины функц нь аливааг төлөвлөх, шийдвэр гаргах зэргийг хариуцахаас гадна хамгийн чухал зүйлсийн нэг болох анхаарал төвлөрөлтийг мөн хариуцдаг." хэмээн мэдээлсэн байдаг. Хэрвээ таныг усан онгоц гэвэл тархины танин мэдэхүйн гүйцэтгэх функц нь усан онгоцны ахмад юм.

    20-н насны эхэн үе хүртэл тархины танин мэдэхүйн гүйцэтгэх функц болон бусад функцүүд оргилдоо хүртэл хүрдэг ба түүнээс хойш аажим аажмаар буурдаг байна. Гэхдээ энэ нь маш удаан үйл явц юм.

     Хүн бүрийн тархи өөрөөр програмчлагдсан байдаг бөгөөд  анхаарал төвлөрөлт ч мөн адил харилцан адилгүй байдаг. Гэвч таны анхаарал төвлөрөлтөд гэнэтийн өөрчлөлтүүд гарч буйг анзаарсан бол эмчид хандах нь зүйтэй. Учир нь иймэрхүү гэнэтийн өөрчлөлтүүд нь сэтгэл гутрал, түгшүүрийн эмгэг зэрэг сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлаас үүдэлтэй шинж тэмдэг байж болно. Мөн стресс, ядаргаа, нойр муу, шингэн алдалт, эрүүл бус хооллолт, хөдөлгөөнгүй байдал зэрэг амьдралын хэв маягаас  үүдэж болдог байна.

  Энгийн насжилттай холбоотой анхаарал төвлөрөлт муудах байдлыг дараах аргаар сайжруулах боломжтой.

  • Анхааралгүй байгаагаа ухаарах

    Яг хэзээ, ямар үед анхаарал төвлөрөхгүй байгааг ажиглах. Жишээ нь, ном хэдэн цагт, ямар нөхцөл байдалд уншихад тань анхаарал бага төвлөрч байгааг тооцоолох. Учир нь анхааралгүй байгаа үеэ тооцоолох нь илүү төвлөрч сурахад дөхөм болдог байна. Улмаар ямар үед төвлөрөлт их байгааг тооцоолсноор тэр цагтаа чухал анхаарал шаардсан зүйлсээ хийж болно. Эсрэгээрээ, таны анхаарал хамгийн бага төвшинд байгаа үед анхаарлаа төвлөрүүлэх шаардлагагүй зүйлсийг төлөвлө.

  • Бясалгал хийх

  Ямар ч төрлийн бясалгал хэрхэн оюун бодлоо одоо цагт авчрахыг заадаг. Бясалгал хийн, өөрийгөө одоо цагтаа төвлөрүүлж дадсанаар анхаарал төвлөрөлт, сандрал, түгшүүрийг ухамсартайгаар залахад тусалдаг байна. Олон йогийн студи болон төвүүд суралцагчиддаа зориулсан бясалгалын хөтөлбөр санал болгодог билээ.

meditationgif

  • Гадны анхаарал сарниулдаг зүйлсээс хол байх

  Анхаарал татахуйц дуу чимээ, хэт тод гэрэл гаргадаг төхөөрөмж болон орчинд төвлөрөх хэцүү байдаг тул шаардлагатай үедээ орчноо бүрдүүлдэг байх нь чухал. Мэдээж утас болон интернетээс хол байх нь зүйтэй.

  • Тогтсон цаг тавих

   Хэрэв ямар нэгэн даалгаврыг гүйцэтгэхэд, хийж дуусах цаг , амралт нь тодорхой байвал анхаарал төвлөрөлтөд сайнаар нөлөөлдөг нь судалгаагаар батлагджээ.

  Жишээ нь, та өөртөө яг 30-н минут өгөөд, за ийм хэмжээний ажлыг энэ хугацаанд тасралтгүй гүйцэтгэчхээд амарна хэмээн төлөвлөгөө гаргах. Хэдий хэмжээний хугацаа өнгөрөхөд таны анхаарал өөр тийшээ ханддаг гэдгээ эхлээд мэдэх нь зүйтэй. Учир нь хүн болгоны анхаарал төвлөрөх хугацаа өөр өөр. Судалгаанаас үзэхэд хүмүүсийн анхаарал төвлөрөлт 10-52 минут үргэлжилдэг ажээ. Тэгвэл та энэ хугацаанаас дээш амралтгүй төвлөрөх гэж хичээх нь боломжгүй байх нь.

  • Тархиа ажиллуул

 Тархины танин мэдэхүйн гүйцэтгэх функцаа ачаалласан үйл ажиллагаа хийх. Сэтгэхүйн хувьд таныг идэвхтэй байлгадаг боловч мохоодоггүй зүйлс болох зураг зурах, хоол хийх, бүжиглэх, хэл сурах зэрэг нь анхаарал шаарддаг хирнээ урам зориг өгдөг ба стрессийг бууруулдаг байна.

  • Уудаг эмээ шалгах

  Зарим эм, ялангуяа нойрны болон өвчин намдаах эмүүд нойрмоглох, ядрах мэдрэмжийг төрүүлэх нь их байдаг. Хэрэв таны анхаарал төвлөрөлт ууж буй эмтэй тань холбоотой гэж үзвэл эмчтэй зөвлөлдөх нь чухал юм.

medicinegif

  • Кофеин болон чихрийн хэмжээг шалгах

  Цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгдэх, буурах нь анхаарал төвлөрөлтөд нөлөөлдөг байна. Энгийн чихрээс татгалзаж, илүү их жимс жимсгэнэ, хүнсний ногоо, ислэг ихтэй хоол хүнс хэрэглэх нь цусан дахь сахарын хэмжээг жигд байлгадаг бөгөөд анхаарал төвлөрөхөд тустай. Их хэмжээний кофеин болон чихэр хэрэглэх нь богино хугацаандаа эрч хүчээр дүүргэж болох ч үйлчилгээ нь дууссаны дараа анхаарлаа төвлөрүүлэхэд хүнд байх болно. Тиймээс хэрэглээгээ хязгаарлан тохируулах нь чухал гэдгийг санаарай.

  • Хүмүүстэй харилцах

   Ганцаардал нь сэтгэлийн хямрал, түгшүүр, стрессийг үүсгэдэг бөгөөд нийгмийн харилцаанд орох нь ганцаардахаас хамгаалдаг. Тогтмол олны дунд орж байх нь анхаарал төвлөрүүлэхэд тусалдаг. Учир нь та харилцан ярих, сонссоноо тогтоох зэрэг анхаарал шаардсан үйлдэл хийн өөрийгөө дадалжуулж байдаг ажээ.

talkgif

 

                                                        Эх сурвалж: https://www.health.harvard.edu/

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (5)
DR UROLOGIST [197.210.8.127] 2021/09/03
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) В
Зочин [66.181.161.9] 2021/09/01
tiinshuu bysalgal der sanal niiljinaa en yg anharal towlorohod aimr herg boloh nitlel bnshdee, on fireeee
Зочин [66.181.161.98] 2021/08/31
Bayrllaa
Зочин [66.181.161.98] 2021/08/31
Tanaihas danda goy niitlel olj unshhiimaa. Mash ih bayrllaa
Зочин [66.181.161.61] 2021/08/30
medej avmaar yum bn bayrlala
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.