Насан туршдаа суралцах дадалд суралцах нь

2021/04/19 Админ 3150 0 сэтгэгдэл

 

Эдмунд Моррис/Edmund Morris/-ын бичсэн Тедди Рузвельт /Teddy Roosevelt/-ийн намтрыг судалсан юм. Түүнд ямар ч алдаа дутагдал байгаагүй ч ухаантай, гайхамшигтай, биширмээр хүн байсан юм. Тэрбээр 1812 оны Тэнгисийн дайн гэх анхны номоо 23 настайдаа хэвлүүлсэн бөгөөд цаашлаад түүний улс төрийн болон хувийн амьдралынх нь талаар бүх зүйлийг бичжээ.  Моррисын бичсэнээр Рузвельт өдөрт нэг ном уншдаг гэх цуу яриа байдаг. Энэхүү уншлага болоод бичвэр нь ерөнхийлөгч Рузвельтийн онцгой авьяас, оюуны хөгжлийг нь бий болгосон гэдэг.

Рузвельт бол “насан туршийн суралцагч” байсан юм. Суралцах гэдэг түүний хувьд хувь хүний аз жаргал ба амжилтад хүрэх зам болсон байна. Эдийн засагт тулгамдаж буй 2 асуудал буюу саадыг дараах 2 гэж үзжээ.

  1. Хүмүүс технологийн ур чадварыг эзэмшсэн байх нь чухал юм.

  2. Боловсролын төвшин нь орлого болон ажилгүйдлийн төвшинтэй шууд холбогддог гэсэн байна.

СУРАЛЦАНА гэдэг ХӨГЖИЛТЭЙ зүйл юм. Шинэ зүйлд суралцахын тулд та найз нөхөд хамтран ажиллагсадтайгаа олон сэдвээр яриа өрнүүлж улмаар тэдэнтэй харилцаа үүсгэн илүүтэй ойлголцох боломж нээгдэнэ. Мөн тухайн сэдвийг илүү гүнзгий ухаж ойлгохыг эрмэлзэх болно.

Гэхдээ та тасралтгүй суралцагч байхын тулд зөвхөн сурах шийдвэр гаргах нь хангалттай биш. Үүнийг та дадал зуршил болох ёстой. Үүний тулд дараах зүйлсийг хийгээрэй.

  • Хүрэхийн хүссэн үр дүнгээ тодорхойл

Сургалтын дадал зуршил бий болгох нь хүрэхийг хүссэн үр дүнгээ илэрхийлэхийг шаарддаг. Та шинэ сэдвүүдийг уншиж ярилцаж оюуны үйл ажиллагааг сэргээмээр байна уу? Та тодорхой сэдвийг эзэмшихээр хайж байна уу? Хүн бүрийн хувьд оюуны эрэл хайгуулын зорилгоо олон талаас нь илэрхийлэхийн тулд тасралтгүй уншигч баймаар байна. Жишээ нь манлайлал, стратеги бодлого төлөвлөлт гэх мэт хэд хэдэн салбарын гүнзгий мэдлэгийг олж авах хэрэгтэй.  Нэг буюу хоёр үр дүнг сонгох нь дадал зуршилд хүрэх боломжит зорилгоо тодорхойлоход тусална.Бодит зорилгоо тодорхойл

Хүрэхийг хүссэн үр дүн дээрээ тулгуурлаж бодит зорилгоо тодорхойл. Жилийн эхэн бүрд бүх хүн өөртөө маш олон зорилго тодорхойлдог. Жилийн турш хүрэхийн хүссэн зорилго /2021 онд 24 ном унших гэх мэт/ ба өдөр тутам, эсвэл долоо хоног тутамд эдгээр зорилгодоо хүрэхэд шаардлагатай зуршлыг / 7 хоногийн 5 өдөр нь 20-иос илүү минут унших/ бий болгох хэрэгтэй. Та урт хугацааны зорилго тавьж түүндээ хүрэх өдөр тутам, эсвэл долоо хоног тутам хийх зуршлуудаа төлөвлөөрэй. Түүнийгээ алдалгүй мөрдөхийн тулд гар утасны аппликэйшнуудыг ашиглахыг зөвлөж байна.

  • Ижил зорилготой хүмүүстэй нэгд

Зорилгодоо хүрэхийн тулд суралцах бүлгийг бий болгох. Жишээ нь та сард 2 ном унших зорилготой бол үүнийгээ биелүүлэхэд туслах номын клуб группд нэгдэж болох юм. Зохиолч найзууд бие биенийхээ ажлыг уншиж, үнэлэлт дүгнэлт өгөх зохиолчдын бүлгэмтэй байдагтай ижилхэн гэсэн үг. Ийм бүлгүүдэд элссэнээр амлалтаа илүү сонирхолтой, хөгжилтэйгээр биелүүлэхэд тань туслах болно.

  • Саад тотгорыг арилга

Зорилгодоо бат төвлөрөхийн тулд саад тотгорыг арилгах хэрэгтэй. Суралцах хэцүү ч гэлээ хөгжилтэй. Шинэ зүйлийг сурахад маш их анхаарал тэвчээр шаарддаг. Гэтэл технологиос улбаалсан зүйлс /гар утас, мэйл гэх мэт/ анхаарлыг маш ихээр сарниулдаг байна. Суралцах цагтаа эдгээр саад тотгорыг арилга. Чимээгүй газар олж, утсаа хааж унших. Харин ямар нэгэн зүйл тэмдэглэж авах бол гараар бичиж тэмдэглээрэй (гараар бичих нь цээжлэх ойлгох чадварыг сайжруулдаг) Технологиос аль болох зайлсхийх хэрэгтэй. Бие мах бодийн хувьд хол байгаа ч оюун санаагаа төвлөрүүлж чадахгүй байж болно. Иймээс бясалгал туршаад үзээрэй.  Бясалгал төвлөрөх чадварыг нэмэгдүүлдэг ба энэ нь ном уншиж ойлгох, сонссон зүйлсээ эргээд хялбар санахад тусална.

  • Технологи ашигла

Эцэст нь суралцахад хэрэгтэй технологийг ашиглах хэрэгтэй. Технологи анхаарлыг сарниулдаг ч гэлээ, сургалтын дадлыг бий болгох, хянахдаа ашиглаж болно. Үнэгүй онлайн курсууд алсын зайнаас бие даан суралцах боломжийг олгодог. Подкаст, сонсдог ном, цахим ном болон бусад хэрэгслүүдийг туршаад үзээрэй.

Хүн бүр сурч чадах бүхнээ сурахыг хүсдэг. Гэвч хувийн болон ажлын шаардлага бидний цаг хугацаа, хүсэл эрмэлзлийг багасгадаг. Суралцах дадлыг бий болгох нь ажлын амжилт, амьдралын аз жаргалд хүргэх зам юм.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.