Та манлайлагч уу? Даган дуурайгч уу?

2020/09/23 Админ 3479 0 сэтгэгдэл

 

Байгууллагад хүчтэй удирдагч байх нь компанийг хөгжүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэдэг. Тэд манлайлах чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ багийнхаа гүйцэтгэлийг сайжруулахын тулд бүх хүчээ дайчлан хичээдэг. Дэлхийн шилдэг компаниуд байгууллагынхаа үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, сайжруулахад онцгой анхаардаг  удирдагчдаар удирдуулдаг. Зохион байгуулалтгүй компани эрт орой хэзээ нэгэн цагт эмх замбараагүй байдалтай  болж хувирна гэдгийг та аль хэдийн ойлгосон байх.

Уг нийтлэлээр бид танд өөрийн МАНЛАЙЛАЛ  болон БАГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ хэрхэн сайжруулах тухай чухал зөвлөгөөг хүргэх болно.

  • Бүх цаг үеийн туршид агуу удирдагчдын эзэмшиж, хөдөлгөгч хүч болсон чанаруудыг танд сануулах
  • Компанийн амжилттай удирдагчдын багийн харилцаа холбоог сайжруулахад ашигладаг дадал хэвшил
  • Ажилчдынхаа үр ашгийг дээшлүүлэхийн манлайллын арга барил

Жинхэнэ удирдагчдад байх чухал ЧАНАРУУД

Энэ бол таны тухай юм. Таны амьдрал, баг, компани, ажил мэргэжлээ зохицуулах арга барил. Илүү их мэдлэгтэй, чадварлаг байх тусам таны үг, үйлдэл, удирдан чиглүүлэх чадвар бусдаас илүү  байх болно. Амжилтад хүрсэн удирдагчийн зайлшгүй байх зарим чанаруудыг энд дурдлаа.

Хариуцлага - Жинхэнэ удирдагч нь компанийн сайн сайхан байдалд нөлөөлөх зүйлсийг хариуцлагатайгаар мэдэрдэг. Тэрээр өөрөө хариуцлагатай байхын  зэрэгцээ бусдыг хэзээ ч буруутгадаггүй, харин тэр хүн бүрийн хэрэгцээнд нийцсэн хамгийн сайн шийдлийг олохыг үргэлж хичээдэг.

Харилцааны ур чадвар - Удирдагч бүр харилцаандаа товч бөгөөд ойлгомжтой байж өөрийгөө бүрэн ойлгуулж чаддаг байх ёстой. Бусдыг сонсож, биеийн хэлийг ойлгох чадвартай байх мөн үүнд багтана. Удирдагчийн санаа, зорилгоо бүрэн дамжуулахад БИЧГИЙН АХИСАН ТӨВШНИЙ УР ЧАДВАР чухал үүрэгтэй.

Ил тод, шударга байдал - Ил тод, шударга удирдагч нь үргэлж үнэнч дагалдагчдыг өөртөө татдаг. Ажилчид нь ямагт тэдний эрх ашгийг төлөөлөх шударга даргын төлөө ажиллаж байгаа юм шиг санагдах болно.

Сэтгэл хөдлөлийн оюун ухаан /EQ/- Онцгой удирдагчид өөрсдийн бодол санаа, сэтгэл хөдлөл, зан авирыг хянах чадвартай байдаг. Тэд өөрсдийгөө мэддэг, дотроо юу болж байгааг сайн ойлгодог. Аливааг сэтгэл хөдлөлөөрөө шийдэж, түргэн зан авирт өөрийгөө хэзээ ч автуулдаггүй. Тэд өрөвч, бусдын оронд өөрийгөө тавьж үздэг, халамжтай, хүмүүст сайнаар ханддаг.

Бүтээлч байдал, идэвх санаачилга - Хэрэв удирдагч өөрийн шинэлэг,  бүтээлч чадварыг санаачилгатай ашиглаж чадаж  байгаа бол компани тогтвортой ӨСӨХ болно. Аналитик буюу дүн шинжилгээ хийх чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, ажиглалт, инноваци нь мөн удирдагч хүнд байх ёстой нэн тэргүүний чадваруудын тоонд багтана.

Тодорхой алсын хараа бүхий амлалт - Тодорхой алсын хараа, зорилго нь удирдагч хүний хөгжүүлэх ёстой хамгийн эхний алхам. Үүнгүйгээр зорилгодоо ойртохын тулд шаргуу хичээвч багаа жинхэнэ ёсоор урамшуулж чадахгүй. Гагцхүү ккомпанийнхаа эцсийн гол  зорилгыг биелүүлэхийн тулд л тууштай, хичээж байгаа гэдэг ухамсарлах хэрэгтэй.

Асуудал шийдвэрлэх чадвар - Асуудлууд хаа сайгүй л байдаг. Агуу удирдагч тэднийг үл тоомсорлох, үгүйсгэхийн оронд тэднийг хүлээн авч, ердийн  зүйл гэж үздэг. Ингэснээр компани, удирдлагууд ажилчдынхаа хичээл зүтгэлд  гар бие оролцон тусалж,  асуудлыг шийдвэрлэх маш сайн ур чадварыг эзэмшсэн байдаг.

Багаа амжилттай хөгжүүлэх, чиглүүлэх гол ДАДЛУУД

Таны заавар, чиглэлийг бүх ажилчид тань дагаж мөрдөхийн тулд та эхлээд тэдний ИТГЭЛИЙГ олж, тааламжтай СЭТГЭГДЭЛ төрүүлж, УРАМ ЗОРИГ хайрладаг байх ёстой. Үүнийг хийхэд туслах гол хэдэн санааг дурдав.

  • Ажилчдаа өөрсдийн санаа бодол, санаачилгыг туршиж үзэх боломжийг нь  олго. Буруутгахын оронд бүтэлгүйтлийг нь дэмжиж, өөрийгөө хөгжүүлэх, бүтээлч байдал, бүтээмжийг дээшлүүлэх орчинг бүрдүүл.
  • Багуудад өөрсдийн гэсэн "бие даасан байдал" -тай байхыгхүлээн зөвшөөр. Захиргаадахын оронд нөлөөлж эхэл. Шийдвэрийг хамгийн сүүлд гаргаж ажилчдадаа эрх чөлөө олго.
  • Ажилчидтайгаа үргэлж ярилцаж бай. Аливаа нууцыг бүү хадгал, үргэлж шударга байхыг хүн бүрт уриал.
  • Ажил мэргэжил, нөхөрсөг байдал хоорондын тэнцвэрийг хадгалж, багийн гишүүдтэйгээ бат бэх холбоо тогтоож эхэл.
  • Багийнхаа хүлээлт, хариуцлагыг тогтоож, энгийн байлгах. Эрхэм зорилгоо биелүүлэхийн зэрэгцээ өөрчлөлтийг хүлээн авч, үүнд дасан зохиц.
  • Ажилчдадаа хөрөнгө оруулалт хийх. Ажилчдаа амжилтад хүргэх боломжийгнь олгох хэрэгслээр хангаснаар  танай бизнесийн мөнгө, цаг хугацааг хэмнэхээс гадна ажилчдадаа хүч чадлыг мэдрүүлэх болно.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.