МУУ зуршлаа даван туулах арга

2020/06/29 Админ 2763 0 сэтгэгдэл

 

Шинэ зорилго, зорилтоо хэрэгжүүлэхдээ бид бүгдээрээ эрч хүчтэй эхлүүлдэг. Эхний хэдэн долоо хоногт хүсэн хүлээсэн өөрчлөлтөө хийж, шинэ чиглэл рүү алхдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд шинэлэг зүйлс хуучирдаг. Бидний эрч хүч шавхагдаж, зорилгодоо төвлөрөхөө болидог. Эцэст нь буцаад л анх байсан яг тэр хэвэндээ очно.

Муу зуршлаасаа салахын тулд ашигладаг таны стратеги ямар ч байсан үйл явцаа сайн хянаж чадахгүй бол амжилтад хүрэх магадлал тун бага байдаг. Өдөр бүр сайжруулах ёстой зүйлсийг тэмдэглэх нь явцаа хянахад тусална. Мөн богино хугацаанд хаана алдаж буйгаа тодорхойлчихвол хаана нэмэлт өөрчлөлт хийх, илүү анхаарах ёстойгоо ажиглаж чадна.

Технологийн хүрээлэнгийн СЕО, албаны дарга И-Миний жишээг авч үзье. И-Миний ажилчид нь түүнийг бусдын цагийг хүндэтгэдэггүй, хүн бүрийн ажилд оролцдог, муу сонсогч гэж боддог. Харин түүний дарга нь түүнийг бусдыг чадавхжуулж, илүү хяналттай байхыг хүссэн. Тэрээр ажилтнуудаасаа сөрөг хариу хүлээж авсныхаа дараа илүү сайн манлайлагч байхаа амлажээ. Хамтдаа И-Миний зорилгодоо хүрэх төлөвлөгөөг гаргажээ.

Хүлээж авсан муу саналыг засах тус бүр 3 зорилго төлөвлөхөөс эхэлжээ. Тэрээр илүү сайн сонсогч байх, бусдын ажилд оролцох байдлаа бууруулах, бусдын цагийг үнэлэх гэсэн зорилготой. Эдгээр зорилтууд нь маш зоримог, сайшаалтай байсан хэдий ч эдгээрийг хэмжих боломжгүй байлаа. И-Минд эдгээрийг хянах, сайжруулах арга замыг тодорхойлох хэрэгтэй болсон.

Муу зуршлаа даван туулахын тулд:

  • Сайн сонсох. Ямар нэгэн төхөөрөмжгүйгээр хуралд оролцох
  • Бусдын ажилд бага оролцох. Хяналтаа сулруулж, ажилчидтайгаа биечлэн уулзалгүйгээр утсаар холбогдож шинэ даалгавар оноож тэднийг чадавхижуулах.
  • Бусдыг цагийг үнэлэх. Бүх ажилтандаа өдөрт 2 шуурхай зурвас илгээхээс хязгаарлах

Зорилго бүрийг тэмдэглэж, тэрээр зөвхөн жижиг ажлуудыг сонгосон. Хэтэрхий том даалгавар барьж авах, эсвэл нэг цагт олон ажил хийх зэргээр биднийг дарчихдаг байсан. Хэрэв үүрэг даалгавар жижиг байх юм бол түүгээр дамжуулан томд хүрэх магадлал өндөр байдаг. Амжилттай болсны дараагаар дараагийн үйл ажилдаа орох хэрэгтэй. Жишээ нь, илүү сайн сонсохын тулд И Мин уулзалт бүрийнхээ өмнө утас, төхөөрөмжүүдээ үлдээх шаардлагатай болсон нь түүний хамгийн хэцүү өөрчлөлт байсан байж магадгүй.

И Миний хувьд өөрийн үүрэг даалгавраа нэг удаа тодорхойлох нь бусдад ажил даалгах төлөвлөгөө боловсруулах, өөрийн өдөр тутмын ажилдаа шилжихэд хялбар байсан. Гэхдээ энэ нь буруу байсан. Тэрбээр арай хүчирхэг байдлаар эхлүүлсэн ч өдөр тутмын ажлаа гүйцэтгэж чадахгүй, хуучин зуршлаа дахин давтах байдлаар аажим аажмаар өөрийн шударга зангаа алдаж эхэлсэн. Харин үүний оронд И Мин өөрийн өдөр тутмын үйл ажиллагаагаа идэвхитэй хянаж эхэлсэн.

Хаана алдаад байгаа, хаана өөрчлөх шаардлагатай байгаа зүйлсээ олоход туслах “Тийм жагсаалт”-ыг санал болгосон. Өдөрт 2 минут л шаардагдана.

Муу зуршил бүрээ хянах байдлаар Ү-Тийм, N-Үгүй гэж тэмдэглэн шалгах жагсаалт гаргах. Өдөр бүрийн төгсгөлд жагсаалтаа тэмдэглэж байгаарай. И Миний жагсаалтыг үзнэ үү.

И Мин-ий “Тийм жагсаалт”

Зуршлаа хянасан хэдэн долоо хоногийн дараа нэмэлт өөрчлөлт хийх эсэхээ үнэлээрэй. Энэ нь өөрийн амжилтаа харах боломжийг олгодог бөгөөд асуудлын үүдлийг тодорхойлоход тусална.

Жишээ нь, И миний жагсаалтаас харахад Даваа гарагт өөрийн ажлаа шилжүүлэх, үүрэг даалгавар оноох тал дээр алдаад байгаагаа харжээ. Тэрээр долоо хоног эхлэх бүрт өөрийн доор ажилладаг нэг ажилтантайгаа уулзаад байсныгаа анзаарчээ. И Мин ажилчиддаа ажил дааргахдаа муу гүйцэтгэчих вий гэхээс айж байсан. Алхам алхмаар хийх тутам ажилтандаа шууд саналаа хэлэх ёстой гэдгийг ойлгосон.

Өдөрт нэг уулзалтад орсны дараа И Мин бага багаар гар утас ашиглаагүй уулзалтын тоо нэмэгдсэн. 4 сарын дараа гар утасгүй хуралд оролцдог болсон байсан. Дараа нь илүү сайн сонсогч байхын тулд өдөрт ядаж нэг удаа сонссон зүйлээ тэмдэглэдэг байсан. Жилийн дараа И Миний ажилчид түүнийг маш сайн сонсогч, анхааралтай хамтран ажиллагч, эрх мэдэл олгодог менежер гэж дүгнэдэг болсон байна.

Мөрөөдөлдөө хүрэхийн тулд, зан чанараа сайжруулахын тулд зорилго тавьж болно. Харин үйл явцаа хянах, цааш алхах арга замгүйгээр муу зуршлаасаа салж чадахгүй. Зорилгоо хэрхэн биелүүлэх арга замаа тодорхойлох цаг гаргаж, жижиг алхмуудаас эхэл. Дараа нь өөрийн сайжирсан зүйлсээ тэмдэглэ. Тун удалгүй муу зуршлаа сайн зуршил болгон хувиргаж чадна.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.