Илтгэлийн үед тулгардаг АЙДАС БА түүнийг ДАВАН ТУУЛАХ аргуудаас

2020/05/28 Админ 3714 0 сэтгэгдэл

 

Хүмүүсийн 74% нь олон нийтийн өмнө үг хэлэх айдастай байдаг. Forbes сэтгүүлийн мэдээлснээр энгийн хүмүүсийн хувьд тэдний хамгийн их айдаг зүйл бол үхлээс илүүтэйгэйгээр ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ҮГ ХЭЛЭХ АЙДАС байдаг хэмээн онцолжээ. Олны өмнө үг хэлэх үед тулгардаг дараах айдас болон түүнийг арилгах аргуудаас хүргэж байна.

1. ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЭХЭЭС АЙДАГ

Та өөртөө эргэлзэж эхлэх үед таны үзэгчид ч мөн адил эргэлзэж эхэлнэ. Үүнийг тэдэнд бүү үзүүл. Өөртөө итгэх итгэлийг бий болгож эргэлзээг арилга. Та ярьж буй зүйлээ бататгаж, өөртөө итгэлтэй ярихын тулд сэдвээ сайтар судал. Өөрийн хэлж буй зүйлээ сайн мэдэх тусам эргэлзээ, алдаа гарах магадлал багасна.

2. САНДРАЛААС АЙДАГ

Сандралаа бүү харуул. Хэрэв таны  дуу хоолой чичирч, гацах вий гэсэн айдастай байгаа бол таны дотор байгаа араатныг бэлд. Яриагаа чанга, олон удаа давтаж хийх  тусам ярих чадвар хэвших болно. Дотны гэр бүл, найзуудаа цуглуулаад, тэдний өмнө яриагаа бэлдээрэй. Бүхний анхаарлыг татахад илүү их бэлтгэл хий гэсэн зарчмыг өөртөө суулга.

3. МАРТАХААС АЙДАГ

"Миний хэлэхийг хүссэн нэг зүйл бол ... өө ... тийм ... " . Бид бүгдэд ийм зүйл тохиолдож байсан. Хэлэх зүйлээ мартаж, эвгүй чимээгүй байдлыг бид бүгд амсаж үзсэн. Үүнээс урьдчилан сэргийлэх арга бол байнга давтах явдал. Ярианыхаа үндсэн тоймыг цээжил. Нэг ойлголтыг нөгөөд нь урсгаж дадлага хийж цээжил.

4. ХЭЦҮҮ ҮЗЭГЧДЭЭС АЙДАГ

Үзэгчид сайн, муу эсвэл ууртай янз янз байдаг. Энэ бүхэнд бэлэн бай. Хэрэв та жижиг хошигнол ярихаар төлөвлөж байгаа бол хаалт, эвгүй байдал үүсэх, үүнээс хэрхэн яаж гарахаа мэдэж аваарай. Учир нь үзэгчдийн сэтгэл хөдлөлийг хянах чадваргүй, харин та сэтгэл хөдлөлөө хянах боломжтой. Хэрэв хошигнол бүтэлгүйтвэл түүнийгээ арилгаад цааш үргэлжлүүл. Танилцуулгаа жижиг зүйлсээс болж бүү сүйтгэ.

5. ГЭНЭТИЙН ЗҮЙЛЭЭС АЙХ

Ямар нэг зүйл буруу болох вий гэсэн айдас бидэнд олон удаа тохиолддог. Олимпын  алдарт усанд сэлэгч Иан Торп дасгал сургуулилт хийх бүртээ  өөрийгөө гэнэтийн зүйлд үргэлж бэлддэг. 2012 оны Лондонгийн олимпд сэлэлтийн үеэр сэлэгчийн нүдний шил унаж байсан боловч энэ нь түүнд огтхон ч саад болсонгүй. Торпийн дасгалжуулагч түүнийг төлөвлөгөөний дагуу бүх зүйлд бэлтгэсэн. Энэхүү стратеги нь аваргад сэтгэлзүйн итгэл үнэмшил, бэлтгэлийг бий болгосон. Үүнтэй ижил тактикийг олон нийтийн өмнө үг хэлэхэд хэрэглэж болно. Амжилтгүй онигоо, хүнд асуулт, зэрэгт бэлэн байж түүнийг залруулах төлөвлөгөө боловсруул.

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.