Багийн гүйцэтгэл ур чадвараас бус ХУВИЙН ЗАН ТӨЛӨВӨӨС хамаардаг

2020/03/23 Админ 5446 0 сэтгэгдэл

 

ГҮҮГЛ(Google) компани 100 гаруй багийн мэдээллийг цуглуулан АНАЛИЗ хийж өндөр гүйцэтгэлтэй баг хамт олны хөдөлгөх хүч нь багийн гишүүд хоорондын харилцааны түвшин, хувийн зан төлөвийн түвшнээс хамаардаг болохыг тогтоосон байна.

Илүү сонирхолтой нь багийн гишүүд бүгдээрээ нэгэн адил хувийн зан төлөвтэй байвал тийм ч бат бөх болж чаддаггүй. Уг судалгааны дагуу хүн бүр хувийн ЗАН ТӨЛӨВ нь багийн гүйцэтгэлийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг шинжлэх ухаанаар нотолж байна. Тухайлбал, Хувийн зан төлөв нь дараах байдлаар нөлөөлдөг:

  • Багт ямар үүрэг гүйцэтгэж байна?
  • Багийн гишүүдтэйгээ хэрхэн харилцдаг вэ?
  • Таны итгэл үнэмшил, үнэ цэнэ багт хэрхэн нийцэж байна вэ?

Хамгийн гол нь дээрх процесс ХУВЬ ХҮН болон БАГИЙН гүйцэтгэлийн сэтгэлзүйн үндсэн суурь болдог. Эдгээр сэтгэлзүйн хүчин зүйлс нь хүмүүсийг хэр сайн хамтран ажиллах эсэхийг гол тодорхойлогч юм.

Жишээ нь, 133 салбарын багийг хамарсан судалгаагаар, нэгдмэл багуудын сэтгэл санааны тогтвортой байдал, сониуч зан, хоорондын мэдрэмж илүү өндөр түвшинд байсан ба багийн гишүүдийн нийгмийн идэвхи нэмэгдсэн байна. Илүү үр дүнтэй баг хүлээцтэй, биеэ барьж чаддаг, сониуч, энэрэнгүй хүмүүсийн нэгдэл байдаг. Багийн гишүүдийн хувийн зан төлөв хамтын ажиллагаа, танин мэдэхүй, мэдээллээ хуваалцах болон нийт багийн гүйцэтгэлд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, бусдад хэрхэн нөлөөлдөг, хэрхэн биеэ авч явдаг, бусад хүмүүстэй хэрхэн харилцдаг болохоор тодорхойлогдоно.

Ур чадвар, хувийн зан төлөвөө хослуулдаг багийн талаар авч үзвэл хүн бүр ажлын талбарт 2 үүргийг харгалзан авч үздэг: Үйл ажиллагааны үүрэг нь тэдний албан ёсны байр суурь болон техникийн ур чадварт суурилдаг. Харин сэтгэлзүйн үүрэг нь тэдний хувийн зан төлөвт суурилдаг. Ихэнх тохиолдолд байгууллага үйл ажиллагааны үүрэгт анхаарч сайн гүйцэтгэлтэй баг ямар нэгэн байдлаар хүрнэ гэдэгт найддаг. Жишээ нь хамгийн үнэтэй мэргэжлийн тамирчинтай спортын баг хамт олон тамирчдын хувийн зан төлөв таараагүйгээс болж бүтэлгүйтдэг. Илүү үр дүнтэй арга нь хүмүүсийн хувийн зан төлөвөөс илүүтэй ур чадварт анхаарах ёстой гэж боддог.

Судалгааны үр дүнд сэтгэлзүйн багийн үүрэг нь хүмүүсийн хувийн зан төлөвийг бүтээх байдаг.Багийн гишүүд:

  • Үр дүнд чиглэсэн. Байгалиасаа ажлыг зохион байгуулах чадвартай, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, өрсөлдөх чадвартай байх хандлагатай.
  • Харилцаа холбоонд чиглэсэн. Байгалиасаа харилцаа холбоонд анхаарлаа хандуулдаг бөгөөд бусдын мэдрэмжинд тааруулж, нэгдмэл бүхэл байдлыг бий болгодог, дулаахан, дипломат, харилцахад хялбар байх хандлагатай байдаг.
  • Процесс, дүрэм дагагчид. Илүү жижиг нарийвчилсан хэсэг, процесс, дүрэмд анхаардаг найдвартай, цэгцтэй, шударга байх хандлагатай байдаг.
  • Шинэлэг санаа болон саад бэрхшээлийг сэтгэгчид. Байгалиасаа асуудлыг урдчилан харах, шинэлэг санаа гаргахад төвлөрдөг. Багт өөрчлөлт хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг, ургуулан бодох чадвар сайн, сониуч, шинэ туршилтад нээлттэй хүмүүс байдаг.
  • Прагматик. Практик, гүйлгээ ухаан сайтай, шинэ санаа, теоремыг сорьдог, ухаалаг, сэтгэл санааны хувьд тогтвортой, тайван хүлээцтэй хүмүүс байдаг.

Багт гүйцэтгэх үүргийн тэнцвэрийг ажиглавал даалгасан ажлыг амжилттай болон амжилтгүй гүйцэтгэх магадлалыг харуулж байна. Жишээлбэл, Бид засгийн газрын агентлагийн соёлыг өөрчлөх шинэ бизнесийг тайлагнах бүтээгдэхүүнийг гаргахаар санхүүгийн багтай хамтарч ажилласан. Гэхдээ үүрэг бүрт багийн гишүүдийн эзлэх хувь үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш нэгэн хэвийн буюу цаанаасаа заяагдсан байсан.

  • Багийн гишүүдийн 17% үр дүнд чиглэсэн
  • Багийн гишүүд 100% прагматик
  • Багийн гишүүд 0% шинэ санаачлагагүй
  • Багийн гишүүдийн 50% үйл явцад чиглэсэн
  • Багийн гишүүд сайн харилцаа холбоо тогтооход 0% анхаардаг

Багийн гишүүдээс хэн нь ч харилцаа холбоо тогтооход анхаарлаа хандуулаагүй учир багийн дотоод нэгдмэл байдал дутагдалтай, багийн нягтлан бодох бүртгэлийн шинэ үйл явцын талаар авах шаардлагатай зүйлс удирдлагад хүрээгүй учир холбоо тогтоож чадаагүй байна.

Эсрэгээрээ багт олон хүмүүс харилцаа холбоо тогтооход чиглэсэн хандлагатай байх нь хэтэрхий бага сорилт, зөрчилдөөнтэй байх бөгөөд хэтэрхий нялуун орчинг бий болгоно:

  • Багийн гишүүд 0% үр дүнг анхаардаг.
  • Багийн гишүүд 0% прагматик
  • Багийн гишүүдийн 29% нь шинэлэг санааг гаргадаг
  • Багийн гишүүдийн 29% нь үйл явцад чиглэсэн
  • Багийн гишүүдийн 86% нь найрсан харилцаа холбоо бүтээхэд анхаардаг

Дээрх жишээнээс харахад, баг эв нэгдэлтэй, нэгдмэл байхын тулд хэтэрхий их цаг үрж, үр дүнд хүрэхэд маш бага анхаарсан байна. Баг хамт олонтойгоо нийцэх, дотносохын тулд хэтэрхий их цаг анхаарвал баг болон байгууллагын эрч хүч, цагийг дэмий үрэх магадлалтай.

Хэр ухаалаг байх, техникийн ур чадвартай байхаас илүү багаар ажиллах чадвартай байхыг илүү харгалзаж үзэх хэрэгтэй. Харин хувь хүн тэдгээр чадварыг хослуулна гэдэг төвөгтэй шүү дээ.

Тийм учир өндөр амжилтад хүрэхийн тулд баг хосолмол хувийн зан төлөвтэй байх хэрэгтэй.

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.