Гаднаас урамшуулал хүлээж манлайлагч битгий бол. Дотроосоо урамшууллаа авахын төлөө манлайлагч болоорой. Чи өөрөө манлайлах урамтай байж бусдыг урамшуулж чадна.
Мотиваци бол шилдэг манлайлагч байх хамгийн чухал шинжүүдийн нэг юм. Тэрээр бусдынхаа сэтгэл санааг нь идэвхжүүлж, урамшуулж, сэнхрүүлж нийтлэг хүсэл зорилгыг биелүүлэхийн төлөө хөтөлдөг. Гэсэн хэдий ч та манлайлагч нарыг юу идэвхжүүлж байдаг талаар бодож байсан уу? Тэд хаанаас тэр хүсэл тэмүүллээ олдог юм бол?
Бүх манлайлагч нар өөрсдийн гэсэн тодорхой алсын хараатай байдаг. Тэдний дотор хүсэл тэмүүллийн гал шатдаг. Энэ гал нь тэдний шургуу занг хүртэл цэнэглэж байдаг. Алсын хараа, хүсэл тэмүүлэл, шургуу байдал бол манлайлагч байхын гол түлхүүрүүд ажээ.
Манлайлагч нарын мотиваци олон талт эсвэл маш хувиа хичээсэн байж болдог. Эдгээр мотиваци нь ихэвчлэн манлайлагч нарын өөрсдийн хувийн зан чанар, амьдарч буй орчин эсвэл биширдэг хүнээс нь үүдэлтэй байдаг.
Герман улсын улс төрч, Нацист намыг үндэслэн байгуулагч Адольф Гитлер нь хамгийн харгис хэрцгий дарангуйлагч, цэргийн манлайгч гэдгээрээ түүхэнд тэмдэглэгээтэй. Бидний ялгаварлах үзэл суртал болон өлсгөлөн түүнийг ийм манлайлагч болоход хэргэсэн хэмээдэг. Түүний амин хувиа хичээсэн мотиваци нь дэлхийн 2-р дайны суурь байдаг.
Өөр нэгэн эсрэг жишээ гэвэл Махатма Ганди байдаг. Түүний олон талт философи нь нийт Энэтхэгчүүдийг Британийн эсрэг тусгаар тогтнолоо олохын төлөө урамшуулсан. “Өөрчлөхийг хүсэж буй ертөнцийн өөрчлөлт нь өөрөө бай” хэмээх үгэндээ тэрээр өөрөө үнэнч байж, насан туршдаа үгэндээ үнэнч амьдарсан юм. Нийгмийн сайн сайхан байдал түүнийг ийнхүү манлайлагч болоход хөтөлсөн юм.
Эдгээрээс харахад ямар ч манлайлагчдын төрөлхийн идэвхжүүлэгч нь “зорилго” юм. Эдгээр зорилго нь хүч чадал, хөрөнгө мөнгө, байр суурь, нийгмийн сайн сайхан, харилцаа холбоо, сэтгэл хөдлөл, үүрэг даалгавартай холбоотой. Манлайлагч хүрэхүйц зорилго тодорхойлсон эсэхээс хамааран дагалдагчид дагаж явдаг. Дэлхийн алдартай бизнесийн коуч Др Маршалл Голдсмит /Marshal Goldsmith/ өөрийн хувийн блогтоо маш үнэ цэнэтэй зөвлөгөөг манлайлагчдад хүргэсэн байна:
Мөнгө, байр суурь нь гаднах материаллаг шинж чанар бөгөөд ажилчдын, олон нийтийн сайн сайхан байдал нь дотоод хүмүүнлэгийн шинж чанар юм.
Бизнесийн ертөнцөд байгууллагын манлайлагчийн мотиваци байгууллагын алсын хараатай нийцдэг. Тэрээр өөрийн хүлээн авсан төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүхий давуу тал, ур чадвар, чадавхиа ашигладаг.
Мөн байгууллагын жинхэнэ манлайлагч багийг байгууллагын зорилготой уялуулах чадвартай байдаг. Үүний тулд гадаад, дотоод мотивациа хоёуланг нь жолоодох хэрэгтэй болно.
Хувь хүний мотиваци бүр нийгмийн, бизнесийн, манлайлагчийн эсэхээс хамаарч нэгээс нөгөөд харилцан адилгүй байдаг.
Эх сурвалж: entrepreneur.com