Ажилтнуудын удирдлагаасаа хүсдэг 4 энгийн зүйл

2019/04/10 Админ 6609 0 сэтгэгдэл

 

Агуу манлайлагч болох, гайхалтай зүйлсэд хүрэхэд хэцүү байж болох ч таны бодсон шиг тийм хэцүү зүйл биш юм. Манлайллын талаар хүмүүс ээдрээтэй асуудал гэж сэтгэх хандлагатай байдаг ч энэ хэтэрхий хялбар зүйл юм. Дэлхийн хэдэн арван баг хамт олон, өөр өөр үеийнхэнтэй хамтарч ажиллаж байсан туршлагаасаа харч удирдлагын зүгээс ажилтнууддаа 4 зүйлийг хангаж өгөх юм бол гайхалтай үр дүнд хүрч чадна.

1. Тодорхой чиглэл

Энэ бол манлайлагчдын нэгдүгээрт жагсах ажил. Та баг хамт олондоо тодорхой чиглэлийг өгөх ёстой. Тэдэнд зорилго болоод зорилт юу гэдгийг мэдүүлэх хэрэгтэй. Өчүүхэн тодорхой бус байх тохиолдолд л удирдлагын хувьд эргэлзээтэй болж, тохируулгаа алдаж, урам хугарч, бүтэлгүйтдэг. Багийн бүх гишүүдэд тодорхой чиглэл хэрэгтэй.

Генерал Паттон “Юу хийхийг нь тэдэнд хэлсний хариуд тэд танд цэцэн ухаанаар бэлэг барина” гэж хэлсэн байдаг

2. Дэмжлэг

Ажилтнууд ажлын ихэнх хувийг хийдэг бөгөөд удирдагчийн хувьд та амжилтад хүрэхэд шаардлагатай бүхнийг тэдэнд өгөх нь таны үүрэг юм. Та үүргээ биелүүлчихвэл тэд амжилтыг хоёр гараараа шүүрэх боломжийг олно. Манлайлал гэдэг бол ажилтнууддаа үйлчлэх тухай болохоос биш тэднээр үйлчлүүлэх биш юм. Энэ нь тэдний төлөө ямарваа нэгэн ажил хийнэ гэсэн үг биш. Харин зөв орчинг бүрдүүлэх, дараа нь шаардлагатай үед гараа сунгаж туслах гэсэн үг юм.

3. Орой зай

Ажилтнууддаа ажлаа төвлөрч хийх орон зай өг. Тэднийг дэмж. Гэхдээ бүх зүйлд оролцож хянах хэрэггүй. Микроменежмент зөвхөн урам хугаруулаад зогсохгүй багийн гишүүдийг стрессдүүлж алдаа гаргах магадлалыг нээдэг. Микроменежмент багт ч, танд ч сайн биш. Хэн ч хэтэрхий их хяналтад ажиллахыг хүсдэггүй. Та туслахын тулд хийж чадах зүйлс, хэрхэн хийхийг нь харж багийнхандаа итгэх хэрэгтэй.

4. Магтаал

Эерэг хариу үйлдэл гэдэг бол гайхамшигтай зүйлд хүрэх агуу багийг бий болгох гол түлхүүр юм. Менежер, удирдлагууд ажилтнуудаа магтахаас яагаад зайлсхийдэг талаар ихээхэн гайхдаг юм. Та хүлээн зөвшөөрөгдөх соёлыг бий болгох хэрэгтэй бөгөөд энэ нь хүчин чармайлтыг хүлээн зөвшөөрснөөс эхэлдэг. Хэн ч тэр даруй амжилтад хүрдэггүй. Тиймээс та тухайн зүйлийг хийх хүслийг төрүүлэхийн тулд ажилчиддаа эерэг хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. 

Хэрэв та шилдэг манлайлагч болохыг хүсч байгаа бол, баг хамт олон, ажилчдаа илүү сайн үр дүнд хүргэхийг хүсч байгаа бол, дээрх 4 зүйлийг хангаж багаа урамшуулж, сэдэлжүүлж илүү урт замаар алхалж чадна.

Манлайлал гэдэг бидний бодож буйгаас их энгийн асуудал. Хэтэрхий ээдрээтэй гэж битгий бодоорой.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.