Харилцааны ур чадвараа хөгжүүлэх нь амжилтын үндэс болдог. Маш олон ажил мэргэжил нэн тэргүүнд харилцааны ур чадварыг шаарддаг. Бусадтай харилцана гэдэг 2 талын үйл явц. Тийм ч учраас уг чадварыг сайжруулахын тулд хүссэн санаагаа хүргэх, хүлээж авах гэсэн 2 үйл явцыг анхаарах хэрэгтэй.
Сонсож Сурах
Зүгээр л сонсохоос тэс өөр зүйл. Зөвхөн үгийг нь сонсохоос илүүтэй хэрхэн ярьж байна, ямар хэлэмж үзүүлж буй тухай ажиглаж, сонсож сурах хэрэгтэй. Сандарлаа дарж бусдын үгэнд анхаарлаа хандуулахын тулд дахин асууж заншаарай. Оюун ухаанаа төвлөрүүлж харилцаандаа анхаарлаа хандуул. Таны найз нөхөд, хамт олон сайн сонсдог ур чадварыг тань үнэлэх болно.
Бусдын сэтгэл хөдлөлд анхаарлаа хандуул
Хүмүүсийг будлиж сандрахад уриалагханаар хандаж, эерэг хандлагад нь талархал илэрхийл. Ингэхийн тулд бусад хүмүүсийн амьдралд юу болж буй талаар мэддэг байх хэрэгтэй. Нүд рүү харах, нэрийг нь ашиглах гэх мэтээр сэтгэгдэл төрүүлж болно. Бусдын үзэл бодлыг асуухаас санаа зовох хэрэггүй.
Бусдын сэтгэл санааг ойлгох
Бусдын зовлонг ойлгодог байх нь бусдын өнцгөөс асуудлыг харах гэж ойлгож болно. Бусадтай харилцах үед дүгнэх гэж оролдох хэрэггүй. Харин тухайн хүний нөхцөл байдлыг харж хариулах чадварыг шаарддаг.
Бусдын сэтгэл хөдлөлийг ойлгохын тулд өөрийн сэтгэл хөдлөлөө хянах хэрэгтэй. Зарим тохиолдолд өөрийн үзэл бодлоо шударгаар, тодорхой өгүүлэх шаардлагатай болдог.
Урамшуулах
Үг болон үйлдлээрээ бусдыг урамшуулахын тулд магтах хэрэгтэй. Хүмүүсд нээлттэй илэн далангүй, чухал мэдрэмжийг төрүүлж харилцааныхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Өөрийгөө чухал гэдгийг мэдрэх үед илүү сайн мэдээлэл өгч, чин сэтгэлээсээ ярилцах хандлагатай байдаг.
Үр Дүнтэй Харилцахад Суралцах
Нэн тэргүүнд тулгардаг асуудал бол юуг ямар цаг мөчид хэрхэн хэлэх билээ.
Хүмүүсд хүргэх санаагаа илүү ойлгомжтой тайлбарлах боломжийг олгодог. Мөн буруу ойлголт, зөрчлөөс сэргийлж чадна. Илүү ухаалаг, төлөвшсөн байр суурьтай харагддаг.
Биеийн хэл, нүдний харцнаас их олон зүйлийг харж болдог учир анхааралтай байх хэрэгтэй.
Хошигнол
Стресс болон сэтгэл зовнилоо мартахад инээд хөөр тус болно. Хүн бүр инээх дуртай бөгөөд инээлгэдэг нэгэнд татагддаг байна. Хөгжилтэй ухаалаг нэгэн байхаас санаа бүү зов. Гэхдээ хошигнолыг нөхцөл байдалд тааруулахаа бүү мартаарай. Хошигносноор хүмүүс хооронд буй том хатуу мөсийг хайлуулж, саад тотгорыг нураадаг.
Хүлээн зөвшөөрөгдөх
Харилцаанд бие биедээ итгэх итгэл , хүндлэл юу юунаас илүү шаардлагатай. Сандрал, сөрөг мэдрэмжээс зайлсхийхийн тулд хүмүүс таны яриаг ойлгож байгаа эсэхийг шалга. Хүмүүс таны яриаг ойлгож өөрийн санал бодлоо солилцох орон зайг бий болго.
Зөрчлийг шийдэх
Харилцааны үед тулгарах зөрчил болон асуудлыг шийдвэрлэж сурах хэрэгтэй. Харилцан яриаг үр дүнтэй удирдаж сур. Маргааныг хоёр талаас харж шийдвэрлэхэд сонсох чадвараа ашиглаарай. Нэг талыг харж шүүмжлэн, бодлоо тулгахаас зайлсхийгээрэй.
Эерэг хандлагыг төрүүлж, ИНЭЭМСЭГЛЭ
Хамаг чадлаараа өөдрөг хандлагатай, нөхөрсөг бай. Амьдралаа ч мөн адил эерэг хандлагатай байх хэрэгтэй. Өөрийн алдаанаасаа суралцаж эерэг талыг нь хар. Та үргэлж инээмсэглэж, хөгжилтэй байх юм бол бусад хүмүүс ч адилхан хариу барина гэдгийг санаарай.