"Асуух" чадвартай бизнес эрхлэгч байхын давуу тал

2019/06/11 Админ 4181 0 сэтгэгдэл

 

Танд хэн нэгнээс ямар нэг зүйл асуух эсвэл гуйх тохиолдол тулгарвал яадаг вэ? Хэрэв та энэ асуултанд сандардаг,  хэцүү санагддаг, төвөгтэй байдаг гэсэн хариулт бууж байвал та маш олон гайхалтай боломжуудыг алдаж байгаагаа ойлгохгүй байгаа гэсэн үг юм. Асуулт асуух нь шинээр бизнес эрхлэхийг зорьж байгаа хүмүүс төдийгүй бизнес нь аль хэдийн хөл дээрээ зогссон бизнес эрхлэгч нарын хувьд ч маш чухал чанар юм.

1. Хэрэв та асуухгүй бол хэзээ ч ойлгохгүй

Мэдээж үүнийг хүн бүр мэддэг ч хүмүүсийг асуулт асуухаас үргэлж зайлсхийдэг бөгөөд асуулт асуух нь өөрийнхөө сул дорой байдлыг харуулна гэж үздэг. Гэвч асуулт асууж сурснаар олон асуудлыг цэгцтэй болгож, шийдвэрлэх боломжийг олгодог бөгөөд таны асуусан асуултанд ирэх хамгийн муу хариулт бол ердөө “үгүй” гэсэн хариулт байдаг. Та ийм хариулт авлаа гээд юу ч алдахгүй шүү дээ. Бусдын өгсөн хариулт нь танд өмнө нь огт бодож үзээгүй байсан шинэ аргачлал, шинэ санааг өгөх болно. Тиймээс өнөөдрөөс эхлэн ямар ч ичих зүйлгүйгээр асууж сурцгаая.

2. Асуух нь таны мөнгийг ба цагийг хэмнэнэ

Асуулт асуух нь ямар чухал болохыг бизнес эрхлэгч нар маш сайн мэддэг. Борлуулагч нараас нааштай үнийн санал авах, банкны таатай нөхцлөөр зээл авах, бага ч ч гэлтгүй үнэ бууруулж худалдаж авах зэрэг нь компанид ямар чухал нөлөө үзүүлдэг гээч. Энэ бүгдийг тухайн харилцаж буй хүнээс сайтар асууж лавлаж, харилцан ярилцсаны үр дүнд олж авдаг. Хэрэв танд асуух чадвар байхгүй бол асуулт асуугаагүйн төлөөсийг компанийхаа ашгаар төлөх болно шүү дээ. Тиймэсэ өөрийгөө бизнес эрхлэгч учраас хэн нэгний өмнө сул дорой харагдахгүйн тулд асуулт асууж болохгүй гэсэн хүлээсээс өөрийгөө гаргах хэрэгтэй. 

3. Асуулт асуух нь яриа хэлэлцээг илүү таатай болгож өгдөг

Хэлэлцээ хийх нь бизнесийн амин чухал зүйл байдаг бөгөөд хэлэлцээг амжилттай явуулна гэдэг нь хэзээ, ямар асуултыг цагаа олж зөв асуухаас шалтгаалдаг. Хэлэлцээ хийж байхдаа эсрэг талын байр суурийг мэдэх, ямар үед нь шаардлагатай буулт эсвэл давшилт хийхийг асуулт асуусны үр дүнд л мэдэх боломжтой.

4. Бусдын юу хүсч байгааг асуух нь харилцан яриаг илүү нээлттэй болгож өгдөг

Чадварлаг асуулт тавьж сурснаар түүнээс гарах үр нөлөө нь хязгааргүй их байх болно. Хэр их асууна төдий хэрээр илүү ихийг мэдэж авдаг. Хамтран ажиллагч, түнш, найз нөхөд, ажилтнууд гэх мэт харилцаж буй аливаа хүмүүст асуулт зөв тавьж сурснаар харилцан ойлголцлыг илүү сайжруулж өгдөг.   

5. Асуулт асуух нь асуудаггүй хүмүүсээс илүү давуу талыг бий болгодог

Та хэзээ нэгэн цагт дэлхий ертөнцийг авч чаддаг хүмүүс  авардаг сонсож байсан уу? гэвч үнэндээ амьдралд юу хүсэж байгаа, амжилтанд хүрэхийн тулд юу хэрэгтэй, юу мэдэхийг хүсч байгаагаа асууж чаддаг хүмүүс л амжилтанд хүрч чаддаг.  Тиймээс өнөөдрөөс эхлэн асуулт асуух булчингаа ажиллуулж эхэл.

Мэдээж асуулт асуухад баримтлах хэд хэдэн зөвлөмж байдаг:

Юуны түрүүнд, хэзээ хаана яаж асуух вэ гэдгээ мэдэж байх. Өөрөөр хэлбэл хэнээс, хаана, нийт дунд нь уу ганцаарчилсан байдлаар уу гэх мэтийг урьдаас тооцоолж асууж байх.

  • Ярилцах сэдвээ нарийвчилж, юунд хүрэхийг хүсч байгаа, түүнд хүрэхийн тулд юу хийх шаардлагатай байгааг олж тогтоох
  • Бодит хүлээлт тавьж сурах
  • Асуулт асуухаасаа өмнө өөрийнхөө байр суурийг хаана байгааг олж тогтоох зорилгоор хангалттай судалгаа хийх

Та хэдий дарга байлаа ч өөрөөсөө доогуур албан тушаалын хүмүүсээс асуулт асуухдаа хүндлэлтэй хандаж сурах. Муу асуулт гэж байдаггүй, харин бүдүүлэг, түрэмгий эсвэл ёс зүйгүй асуулт л гэж байдгийг санаарай.

 “Үгүй” гэсэн хариулт сонсохоос бүү ай.

Та хэдий сайн судалж бэлтгэсэн байлаа ч үгүй гэсэн хариулт сонсоход бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үгүй гэдэг хариулт хожим нь асуусан бол яах байсан бол гэх сэтгэл шаналгасан бодлоос хамаагүй илүү байдаг.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.