Аппликэйшн цаг үрсэн дэмий зүйл гэж үздэг ч хэчнээн үр ашигтай хүчтэй гэдгийг төдийлөн мэддэггүй.
Таны стрессийг бууруулж, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх аппликэйшнүүдийн жагсаалтыг санал болгож байна.
Эдгээр аппликэйшн өөрийн санаагаа тоймлох, деталчилж тэмдэглэх гэх мэтчилэн бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд тустай.
Интернэтгүй байсан ч нийтлэлийг хадгалаад унших боломжтой. Уншихыг хүссэн нийтлэлээ дараа уншина гэж хадгалсан ч интернетгүй үед боломжгүй болчихдог шүү дээ. Pocket-той байхад хялбархан хадгалаад дараа унших боломжтой.
Google Keep iOS, Android үйлдлийн системтэй аль ч утсанд боломжтой. Энэ аппликэйшний тусламжтайгаар тэмдэглэл хөтлөх, хийх зүйлсийн жагсаалт гаргах, сануулга тохируулах, рекорд хийх боломжтой. Гол онцлог нь өнгө өнгөөр тэмдэглэх боломжтой учир хөгжилтэй, харахад хялбар байх болно.
Wunderlist хийх ёстой зүйлсийн жагсаалт гаргах хамгийн хялбархан аппликэйшн. Он сараар тэмдэглэх, сануулга тохируулах, жагсаалтаа хуваалцах, харилцан яриа өрнүүлэх боломжтой. Мөн Уг аппликэйшн танд үзэхийг хүссэн киног сануулж, хүнсээ хэрхэн зохион байгуулах талаар туслаж, амралтаа хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх зөвлөгөө өгөх болно.
Letterspace тэмдэглэл хөтлөх хамгийн шилдэг аппликэйшн. Өөрийн бодлоо зохион байгуулалттай тэмдэглэх боломжтой.
Price: Free (iOS)
Зурах бичихийг хослуулсан гэдгээрээ онцлог. Тэмдэглэлээ илүү баялаг ойлгомжтой болгох аппликэйшн юм. Хүснэгт график зэргийг ашиглах танилцуулга бэлтгэх боломжтой.
Price: Free (iOS)
Evernote онлайн дэвтэр болдог. Таны санахыг хүсэж буй бүх зүйлийг тэмдэглэх боломжтой. Уг дэвтэртээ зураг, вэб хуудас, тэмдэглэл, PDF, дууны бичлэг, хийх зүйлсийн жагсаалт зэргийг багтаах боломжтой.
Price: Free (Android, iOS, Windows Phone, PC, Mac, Google Chrome, and the Web)
Quip аппликэйшнийг бичиг баримт боловсруулах, хүснэгт танилцуулга бэлтгэхдээ ашиглана. Мөн блог пост, төсөл бичих болосжтой.
Dropbox таны компьютер дээр байрлах файл хадгалах сав. Бүх төрлийн файл хуулах боломжтой. 2 GB багтаамжтай байдаг.
Price: Free (iOS, Android, Web)
Google Drive-р хамтран ажиллагсаддаа баримт бичиг, танилцуулга хуваалцах боломжтой.
Price: Free (iOS, Android, Web)
OneDrive баримт бичиг, зураг, бичлэг зэргээ хадгалах 5 GB багтаамжтайгаараа онцлог.
Price: Free (iOS, Android, Web)