Оюун санаа гэдэг бол хамгийн хүчтэй зэвсэг. Бодол боджин биелнэ гэх үгийг та бишгүй л сонссон бизээ. Иймээс өөртөө эерэг хандлагыг төлөвшүүлж өөдрөг амьдарцгаая.
1. Нойр авах
Бие махбодьдоо сэргэлт хийх нь ой санамжийг сайжруулж, сэтгэл санааг дээшлүүлэлдэг. Ердөө л 15 минут дуг хийхэд л маш том ялгаа гардаг байна. Иймээс ядраад ажлын бүтээмж гарахгүй байвал хэдхээн минут дуг хийгээд авбал яаж байна?
2. Орондоо орохоосоо өмнө ямар нэгэн бүтээлч үйл хийх
Маш их ядарсан үед тархи илүү бүтээлчээр сэтгэдэг. Үүнийгээ давуу тал болгоорой. Ном унших, уран зураг зурах, шинэ зохиол эхлүүлэх гэх мэтээр. Таны дотор Фикассо ч бий юм билүү. Унтахаа түр азнаад бийр бариад үзээрэй.
3. Нэг цагт нэг л ажилд төвлөр
Олон ажлыг зэрэг хийх боломжгүй гэдгийг та мэдэх үү? Нэг цагт, нэг л ажилд төвлөрснөөр тархи өндөр бүтээмжтэй ажиллаж төсөөлсөн үр дүндээ хүрж чаддаг байна. Утсаа түр орхиод ажилдаа төвлөр. Тархи чинь танд талархах болно.
4. Дасгал хөдөлгөөн хийх
Дасгал хөдөлгөөн бол эрүүл мэнд, сайхан биений нууц гэдгийг та өмнө нь бишгүй сонсож байсан байх. Гэвч зөвхөн эрүүл мэнд гэлтгүй оюун санаанд сайнаар нөлөөлдөг байна. Өдөрт 15-30 минутыг дасгал хөдөлгөөнд зарцуулах хэрэгтэй. Алхах ч гэсэн хөдөлгөөн гэдгийг санаарай.
5. Бич.
Ухаалаг утас, компьютер хаанаас ч интернетэд холбогдох, хэдийд ч санаагаа тэмдэглэх боломжтой хэдий ч цаасан дээр тэмдэглэхийг санал болгож байна. Судлаачдын дүгнэснээр гараар бичих нь оюун санааг тэлдэг ажээ.
6. Өдөр бүр витамин хэрэглэ.
Машинд бинзен, утсанд цэнэг хэрэгтэй байдагчлан тархинд хоол тэжээл хэрэгтэй байдаг. Өдөр бүр витаминлаг хоол хүнс хэрэглэснээр биед шаардлагатай шим тэжээлээр хангадаг ажээ. Мөн хоол шим тэжээл нь тархины үйл ажиллагааг дэмждэг гэдэг нь батлагдсан байдаг.
7. Шинэ хэл сурах.
Шинэ хэл сурах нь тархины үйл ажиллагааг дэмжих шалгарсан арга зам юм. Duolingo аппликэйшнийг ашиглан бие дааж үнэ төлбөргүй суралцаарай.
8. Үгэн тоглоом тоглох
Найзуудаа цуглуулаад үгэн тоглоом тоглоорой. Энэ нь тархины үйл ажиллагааг дэмждэг ажээ. Мөн сэтгэн бодох чадварыг дээшлүүлдэг.
9. Бясалгал.
Бясалгал гэдэг стрессээс ангижирч, тайвшруулах хамгийн шилдэг арга юм. Үүгээр зогсохгүй бие болоод, оюун санаанд тустай юм.
10. Эерэг сэтгэлгээ.
Эерэг байх нь амьдралыг хөгжөөхөөс гадна тархинд гайхалтай үр дүнтэй. Эерэг зүйлсийн талаар бодоход л тархинд үр нөлөөгөө үзүүлдэг байна. Аяганы тал нь дүүрэн байна гэх мэтчилэн амьдралыг гэрэлтэй талаас нь харцгаая.