Өөрийгөө танилцуулахдаа гаргадаг хамгийн том алдаа

2019/02/26 Админ 8785 0 сэтгэгдэл

 

Ямар ч нөхцөл байдалд өөрийгөө танилцуулахдаа амжилттай, үр дүнд хүрэхийг хүсэж байна уу?

 

Өөрийгөө үр дүнтэй танилцуулахыг хүсэж байна уу? ганцхан алдаа таныг сүйрүүлж мэдэх юм.

Бид бүгд өөрийгөө танилцуулахдаа гараа бариад энгийн  стандартын дагуу “Сайн байна уу? XYZ компаны борлуулалтын менежер Жо байна” гэдэг.

Өнгөц харахад энэ үр дүнтэй мэт санагдавч богино хугацааны зорилгод л үйлчилдэг.

Тэгвэл урт хугацааны түншлэлийг бий болгож дотно сэтгэгдлийг хэрхэн төрүүлэх вэ?

Та ямар нэгэн чухал зүйлээ орхиод байна. Энэ нь юу вэ гэхээр үнэт зүйлсийг ил гаргах хэрэгтэй.

Үнэт зүйлсийг хуваалцах нь яагаад чухал вэ?

Мэдээж албан тушаалаа хэлэх нь танилцуулгын гол хэсэг юм. Гэхдээ бүхэл бүтэн бялууны ганцхан зүсэм шүү дээ. Тэгэхээр та юуг яагаад онцлох вэ?

Тэгхээр энгийнхээр “Би зохиолч Кат байна” гэж хэлэхийн оронд арай дэлгэрэнгүй баяжуулаад “Би бизнес,брэндийн талаар хэрэглэгчдэд мэдээлэл өгөх зорилготой блог пост, агуулгын хүрээнд бичдэг зохиолч байна” гэж хэлэх хэрэгтэй.

Танилцуулгыг үр дүнтэй нөлөөтэй болгох 3 энгийн зөвлөгөөг санал болгож байна.

1. Юуг ил гаргахаа тодорхойл.

Юуны түрүүнд харилцаж буй хүнийхээ хуваалцахыг хүсдэг чухал зүйлийг нь тодорхойлж байгаа чиглүүлэх. Хүчирхэг үр дүнтэй танилцуулга өөрийн ажлаа алхам алхамаар тоочихыг хэлдэггүй. Энэ хамгийн чухал байг онилох юм. 

Дэвтэрээ гаргаад өөрийн албан тушаалынхаа гол гол чиглэлийг тоочин бич. Цаасан дээр бичихэд илүү эмх цэгцтэй тодорхой болоход тусалдаг.

2. Танилцуулгаа бич

Гараар тэмдэглэсэн тэмдэглэлүүдээсээ танилцуулгын загвараа гаргаарай. Ингээд гаргачихвал алхам алхамаар ахих амар байх болно.

Түүнчлэн товчлол чухал гэдгийг санаарай. Таны ур чадвар танилцуулгын талаар хэнч бүхэл бүтэн үлгэр сонсохыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс 2-3 өгүүлбэрт багтаахад хангалттай.

3. Чанга унш

Одоо та хэд хэдэн танилцуулгын ноорогтой болчихсон. Тэднээс хамгийн шилдэгийг сонгох цаг ирлээ. Ингэхийн тулд эхнээс нь чангаар уншаад үзээрэй.

Энэ нь таны танилцуулгыг хүчилсэн робот биш гэдгийг батлах баталгаа болно. Бид хэзээ ч бичдэг шигээ ярьдаггүй. Тиймээс бүх үгээ чихэнд наалдацтай хэлэх нь чухал.

 

Эцэст нь дасгал хийх цаг ирлээ. Инээмсэглээд нүдний харцаа тохируулаад уулзсан хүн бүртээ гүн сэтгэгдэл үлдээгээрэй.

 

 

 

 

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.