Илтгэл танилцуулахдаа илүү итгэлтэй болох 6 арга

2018/10/31 Админ 15953 0 сэтгэгдэл

 

Хэдэн жилийн өмнө би хамт олонтойгоо 1000 еврогийн шагналын сантай 2500 технологийн энтрепренерийн Венад болох стартаппын тэмцээний дүнг урьдчилан таамаглах урилга авсан юм. Бид илтгэлийг шүүхдээ бизнес эрхлэгчдийн тэмцээний гол санаанаас илүү тэдний биеийн хэл, нүүрний хувиралыг харж байлаа.

Бид өөрсдийн таамаглалаа ялагчийг зарлахаас өмнө өгсөн бөгөөд таамаглал яг таг таарсан.

2 жилийн дараа мөн ижил үйл ажиллагаанд уригдсан бөгөөд энэ удаадаа шүүгчдийн зүгээс оролцогчдийг ажиглах үүрэг оногдов. Бид илтгэгчдийн аман бус харилцаа нь амжилт эсвэл бүтэлгүйтэлд чухал байр суурь эзэлдэг талаар тодорхойлсон юм.

Бизнес эрхлэгч тус бүрийг 0-15 оноогоор үнэлсэн. Инээмсэглэж, харцаараа харилцаж, биеээ зохистой удирдаж буй итгэл төгс, эерэг биеийн хэлтэй хүмүүс өндөр оноо авсан. Биеээ барих, гар хөлөө савчуулах, харцаараа тогтоож чадаагүй хүмүүс оноо их алдсан. Тэмцээний шилдэг 8 өрсөлдөгчдийн дундаж оноо 8.3 байв. Харин байр эзлээгүй хүмүүсийн дундаж оноо 5.5 байв. Эерэг биеийн хэл амжилттай нягт холбоотой байсан гэж хэлж болно.

Амжилтад хүрэхийн тулд яах ёстой вэ? Биеийн хэлийн төвөөс /Center for Body Language/ салбар бүрт амжилттай яваа манлайлагчдийг судалж үр дүнтэй, итгэл төгс биеийн хэлийн үзүүлэлтийг тодорхойлсон юм.

Хайрцаг

Билл Клинтоны улс төрийн карьерт түүнийг өөртөө итгэлгүй харагдуулах том өргөн биеийн хэл нь илтгэлийг нь амжилтгүй болгосон. Биеийн хэлэндээ хяналт тавихад туслахын тулд түүний зөвлөх нь цээж болон гэдэнийх нь урд буй нэг хайрцагт гарын хөдөлгөөн нь багтахаар төсөөлөхийг зөвлөжээ. Тэр цагаар “Клинтоны хайрцаг” олонд танил болжээ.

Бөмбөг барих

Хоёр гартаа сагсны бөмбөг барьж байгаа мэт байх нь өөртөө итгэлтэй харагддаг. Стив жобсийн илтгэлээс яг үүнийг тодорхой харж болно.

Пирамид гар

Хүмүүс сандрахаараа гараа байн байн савчуулдаг байна. Харин итгэлтэй байгаа үедээ ч огт хөтөлгөдөггүй, маш тайван байдаг. Харин үүний тулд хоёр гараа пирамид мэт бариарай. Олон бизнесийн удирдлагууд энэ аргыг өргөн хэрэглэдэг. Өөрийгөө маш тайван байгаа гэдгээ харуулах нэгэн боломж юм.

Өргөн зогс

Сэтгэлгээний хувьд хүчирхэг гэдгээ зогсолтоороо хэрхэн илэрхийлэх вэ? Гар, хөлөө хол зайтаа хүчтэй тогтвортой зогсож байхдаа хяналт мэдэрч буй дохио болдог.

Алгаа дээш харуулах

Ийм биеийн хэл нээлттэй, шударга байдлыг харуулдаг. Опра илтгэлдээ хүч нэмэхээр ашигладаг. Тэрээр маш хүчирхэг, нөлөө бүхий хүн билээ. Ярьж буй зүйлээ чин сэтгэлээсээ гэдгээ илэрхийлнэ гэсэн үг юм.

Алгаа доош харуулах

Хүч чадалтай, эрх мэдэлтэй, итгэл төгс байдлын илэрхийлэл болдог бөгөөд буруу хөдөлгөөнийг эерэг харуулдаг. Барак Обама ихэвчлэн ард олон шуугисан үед тайвшруулахын тулд хэрэглэдэг.  

Дараагийн илтгэлдээ бичлэг хийгээд дууг нь хааж байгаад биеийн хэлээ ажиглаарай. Мөн түүнчлэн толины өмнө бэлтгэл хийхийг зөвлөж байна.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.