Биеийн хэлийг уншиж сурцгаая

2018/12/28 Админ 6716 0 сэтгэгдэл

 

Биеийн хэл нь тухайн хүний бодол, хайж буй зүйлийн талаар маш их мэдээллийг агуулж байдаг. Судалгаагаар тухайн хүн ярьж буй зүйлийнхээ 38 хувийг өөрийнхөө хоолойгоор харин 55 хувийг нь биеийн хэлээрээ илэрхийлдэг. Ингээд хүмүүсийн биеийн хэлийг унших арга залийг хүргэе:

1. Гар, хөлөө зөрүүлэх нь санал нийлэхгүй байгаан дохио

Бусад хүмүүсийн хэлж байгаа зүйлтэй санал нийлэхгүй байгаа тохиолдолд гар хөлөө зөрүүлдэг. Хэдийгээр инээж, таатай ярилцаж байгаа ч тэдний биеийн хэл энэ бүгдийг хэлээд өгдөг.

2. Нүдээ онийлгож инээх

Инээх үед нүд худлаа хэлж чаддаггүй. Жинхнээсээ инээхэд нүд онийдог. Хүмүүс ихэнхдээ өөрийн мэдэрч, бодож байгаа зүйлээ нуух гэж инээдэг. Тэд үнэхээр чин сэтгэлээсээ инээж байна уу үгүй юу гэдгийг харахын тулд нүд рүү нь хараарай. Нүд нь онийгоогүй бол ямар нэг юм нууж байна гэсэн үг.

3. Таны биеийн хэлийг харилцаж буй хүн тань дууриах нь сайн хэрэг

Урьд хэн нэгэнтэй ярилцаж байхдаа адилхан хөлөө зөрүүлсэн байгаагаа анзаарч байсан уу? Сайны дохио шүү. Таны ярилцаж байгаа хүн мэдээллийг хүлээж авч байна гэсэн үг юм. Энэ нь бусад нь өөрийн бодлоо танд харуулж байгаа учир хэлэлцээр хийхэд ашигтай.

4. Нүд худал хэлэхгүй

Надтай ярихдаа над руу хараач гэж ихэнх хүмүүс сонсож өссөн байх. Хэн нэгэнтэй ярилцахын өмнө 7-10 секунд нүд рүү нь хараарай. Анивчилгүй ширтсээр байх юм бол ярилцаж болох юм.

5. Хөмсгөө өргөх нь таагүйн дохио

Гайхах, санаа зовох, айх гурван тохиолдолд хөмсгөө өргөдөг. Найзтайгаа зүгээр ярилцаж байгаа үедээ хөмсгөө өргөөд үзээрэй. Хийх хэцүү байгаа биз. Хэн нэгэнтэй ярилцаж байгаа үедээ хөмсгөө өргөвөл нөхцөл байдал гайхсан, санаа зовсон, айсан төлөвт шилжнэ.

6. Хурдан хэтрүүлэн толгойгоо дохих нь түгшүүрийн дохио

Хэн нэгэнтэй ярилцаж байгаа үед хэтрүүлэн толгойгоо дохиод байвал зааврыг тань дагахаасаа эргэлзэж буйгаасаа санаа зовж байна гэсэн үг.

7. Шүдээ зуух нь стрессийг илэрхийлдэг

Шүдээ зуух, духаа үрчийлгэх нь стрессийн дохио. Тухайн хүний хэлсэн үгэнд таагүй хандаж байгааг илэрхийлнэ. Тухайн хүн ярьж буй зүйлдээ санаа зовж байгаа, эсвэл өөр зүйл бодож байгаа ба стрессдэж буй зүйлдээ гол анхаарлаа хандуулсан байдаг.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.